Арав.мн

"Монгол Инженер" нэвтрүүлгийн 2018 оны дугааруудаас онцлох 10 сэдэв

"МОНГОЛ ИНЖЕНЕР" нэвтрүүлэг Үндэсний Олон Нийтийн Телевизээр гарч эхлээд нэг жил өнгөрчээ.

Нийгэмд тулгамдсан олон асуудлуудыг технологийн хүчээр шийдэх боломж байдаг. Тэдгээр шийдлүүдийг үзэгчдэд хялбаршуулан хүргэх, хөгжлийг бүтээгч инженерүүдийн ажил үйлсийг танилцуулах нь Монгол Инженер нэвтрүүлгийн зорилго юм.

Монгол Инженер 2018 онд хийсэн нэвтрүүлгүүдээсээ дараах 10 сэдвийг онцолж байна.


10

НИСЭХИЙН ИНЖЕНЕРҮҮД

Дэлхийн нисэх онгоцны засвар үйлчилгээний зах зээл дээр 60 тэрбум $ эргэлддэг. Манайхан 1%-ийг нь хийдэг болоход л 600 000 000 $-ын орлого олно гэсэн vг. Өөрөөр хэлбэл нүүрс, зэсийн экспортын дараа орох томоохон орлогыг инженерүүдийнхээ оюун ухаанаар олох боломж байна. Монгол инженерүүд энэ салбарт аль хэдийн ажиллаад эхэлжээ. Нисэхийн инженерүүд Орос, Солонгос, Тайландын онгоцуудыг засварлаж байна. Жижиг онгоц угсарч байна. Залгамж халаа нь өсвөрийн зохион бүтээгчдийн ордонд бэлтгэгдэж байна.


09

АЖ ҮЙЛДВЭРИЙН IV ХУВЬСГАЛ

"Би Марк Цукерберг байна, энэ мессежийг түгээхгvй бол фейсбүүк чинь хаагдаж магадгүй" гэсэн шоглоомыг Монголд анх постлосон дүрсгvй тархийг монгол залуусын бүтээсэн программ хэдхэн хоромд яаж илрүүлж байгааг эндээс үзээрэй.
Монгол Инженерүүд 30 000 м өндрөөс сансрын амьд биетийг хайж, үйлдвэрийн удирдлага - төрийн үйлчилгээ - банкны судалгааг автоматжуулж, хиймэл оюунаар маркетинг хийлгэж байна. Монгол Инженерүүд аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалд бэлтгэж байна.


08

ЦАХИЛГААН ТЭЭВЭР

Социализмын үед Улаанбаатар хотод 110км урт троллейбусны шугам байсан. Одоо 48км үлдсэн. Бусад нь хаягдал төмрөнд явжээ. Харамсалтай нь. Одоо дэлхийн хандлага эргээд цахилгаан тээвэр рүү чиглэж байна. Цахилгаан нийтийн тээвэр замын түгжрээг бууруулна. Цахилгаан машиныг Монголдоо угсарч эхэлсэн байна. Оюутанууд ч амжилттай бэлтгэгдэж байна. Цахилгаан тээврийг өргөнөөр ашиглавал импортын шатахууны хэрэглээ багасна. Дотоодын хямд нүүрснээс үйлдвэрлэсэн цахилгааныг ашиглана. Улаанбаатарын утаа багасна. Эдийн засгийн хувьд ашигтай, байгальд ээлтэй, эх оронч сайхан унаа.


07

ТӨМӨР ЗАМ

Уудам нутагтай, далайд гарцгүй, дэлхийн хоёр том эдийн засгийг холбон оршдог манай оронд төмөр зам амин чухал. Энэ чухал салбарыг монгол инженерүүд амжилттай авч явна. Дотооддоо ачааны вагон угсарч байна, зүтгүүрээ угсарч байна, дизель хөдөлгүүрийг өөрсдөө засаж байна, сэлбэг хэрэгслээ үйлдвэрлэж байна. Эх оронд шинээр олон мянган километр төмөр зам шаардлагатай байгаа. Харин инженерийн чадамж бол хангалттай төвшинд бэлтгэгдсэн байна.


06

ЭРЧИМ ХҮЧ

Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70%-ийг хангадаг ДЦС4-ын жишээ. Анх 560 МВт чадалтай байгуулагдсан станцын зуухнууд нь нэлээн нөөцтэй хийгдсэнийг инженерүүд анзаарч шинээр зуух барилгүйгээр байгаа боломж дээрээ өргөтгөл хийж хүчин чадлыг 703 МВт болгосон. 123 МВт гэдэг бол ойролцоогоор 60 000 айлын хэрэглээ!!! 123 МВт станцыг цоо шинээр байгуулбал 200 сая доллар болно. Харин зөвхөн турбин суурилуулсан учраас манай инженерүүд 70 сая доллараар хийж чадсан. Бахдам сайхан амжилт. Эдийн засгийн утгаараа ч тэр, инженерийн ур чадварын хувьд ч тэр.



05

ШИНЭ ОНГОЦНЫ БУУДАЛ

Жилд 3 сая зорчигчид үйлчлэх хүчин чадалтай. 600 сая долларын төсөл хугацаандаа, төсөвтөө багтаж хэрэгжиж байна. Энэ бол том амжилт. Төсөл дээр ажилласан инженерүүдийн 85% буюу 700 гаруй Монгол инженер, бусад нь Япон, Солонгос, Швед, Англи, Хятад гэх мэт арав гаруй орны мэргэжилтнүүд ажиллажээ. Эндээс суралцсан монгол инженерүүд эргээд олон улсын зах зээл дээр гарч бусад орны төслүүд дээр уригдан ажиллаж байна.


04

ЗАМЫН ИНЖЕНЕР

Хотын зам, хөдөөний зам, хүнд даацын зам, уул уурхайн зам, улс хоорондын зам... Өргөн нутагтай манай улсад амин чухал зам гүүрийн ажил хэрхэн хийгддэг вэ? Монголд үйлдвэрлэсэн илүүдэл цемент бетоноор хийсэн урт настай замаар Монголын хямд нүүрснээс үйлдвэрлэсэн цахилгаанаар ажилладаг ачааны тэргүүдээр тээвэр хийвэл улаан тоос босч бэлчээр сүйтгэхгvй, олон сая долларын замын битум, дизель түлшний импортыг орлуулна. Экологичид, малчид, эдийн засагчид, уурхайчид, эрчмийнхэн, замчид, тээвэрчид бүгд сэтгэл ханамжтай болно... 100% Монголын дотоодын түүхий эдэд суурилсан Монгол Инженерийн Шийдэл болно.


03

ХОТЫН УУРХАЙ

Орчин цагт хогийг баялаг хэмээн үзэж дэлхий даяараа ангилан ялгаж, дахин ашигладаг болсон. Хогийн цэгийг Хотын уурхай буюу URBAN MINING хэмээн нэрлэж болно. Үнэт металлаас эхлээд хуванцар, цаас зэргийг ялган авч, шатамхай хогоор цахилгаан үйлдвэрлэж, ялзмагаар бордоо үйлдвэрлэдэг. Тэгвэл Монголд хог хаягдлыг хэрхэн ангилж ашиглаж байна вэ? Цаашдаа ямар шийдэл байж болох вэ? 


02

ГЭР ХОРООЛОЛ

Гэр хороололдоо бид дундад зууны үеийн нүхэн жорлонтой, нүүрсэн пийшинтэйгээ амьдарсаар байх уу эсвэл 21-р зууны хүн шиг амьдрах нөхцлийг бий болгох уу? Уламжлал, технологи хоёрыг хослуулсан орчин үеийн монгол гэрийн хувилбарууд... Дулаан сууц... Цэвэр бохирын дэд бүтцийн шийдлүүд... Сайжруулсан зуух, сайжруулсан түлш, цахилгаан халаагуур, хийн түлш, байшингийн дулаалга... Техникийн ямар шийдлүүд байна? Санхүүжилтийн ямар дэмжлэг байж болох вэ?


01

ХӨШӨӨ ДУРСГАЛ

Нэг талаасаа урлагын бүтээл. Нөгөө талаасаа инженерийн байгууламж. Зайсан дахь Зөвлөлтийн цэргийн дурсгалт цогцолбор, Мэгзэд Жанрайсаг, Цонжин Болдог зэрэг томоохон хөшөө дурсгалыг бүтээхэд инженерийн олон сонирхолтой шийдлүүдийг ашигласан байдаг.



8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
таны овог,
01таны овог, нэр
оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд