Арав.мн

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын зөвлөх П.Одгэрэлийн 10 ЗӨВЛӨГӨӨ

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын зөвлөх П.Одгэрэлийн 10 ЗӨВЛӨГӨӨ

Үл хөдлөх хөрөнгийн салбарт толгой цохидог зөвлөх компаниудын нэг бол яах аргагүй “МЭСКО” консалтинг. 10-аад жилийн өмнө тус компанийг өдгөө салбартаа мэргэшсэн зөвлөх П.Одгэрэл байгуулсан түүхтэй. Тэрбээр барилгын компаниуд, үл хөдлөх хөрөнгө авах болон зарах сонирхолтой хүмүүст, үл хөдлөнгийн борлуулагч нарт зориулсан зөвлөгөөг тогтмол хүргэдэг бөгөөд бид дараах 10 зөвлөгөөг нь онцолж та бүхэндээ хүргэж байна. 

БАРИЛГЫН КОМПАНИУДАД:


10

Мэргэжлийн борлуулагч, маркетеруудыг заавал бэлд

Барилгын компаниуд барилгаа барихад түлхүү анхаарч, борлуулалтандаа сул хандах нь түгээмэл. Өөрөөр хэлбэл чанартай барилгын борлуулалтыг чадварлаг маркетер, борлуулагчдад даатгах ёстой байтал аль нэг инженер, няравтаа хариуцуулдаг гэсэн үг. Ингэснээр давхар ачаалалтай, мэргэжлийн бус ажилтнууд маркетинг сурталчилгааг оромдож, компани үр дүнгүй ажиллах нь бий.  Иймд маркетинг, борлуулалтын мэргэжилтнүүдийг заавал бэлтгэх хэрэгтэй. 


09

Төлөвлөлт бас дахин төлөвлөлт

Зарим компани анхнаасаа нарийн төлөвлөлтгүй барьдаг бөгөөд барилгаа барьж дууссаны дараа орон сууцандаа ямар нэр өгөх талаар толгой гашилгах нь ч бий. Үүнийг би их аюултай гэж боддог. Учир нь төлөвлөлт муугаас хамгийн чухал үзүүлэлт болох өртөг, үнийн бодлогод алдаа гарч, улмаар борлуулалт удааширна. Иймд газраа авч, барилгаа төлөвлөхдөө хэрэглэгчийн аль сегмент рүү хандахаа эхлээд тодорхойлох ёстой. Төслийн ерөнхий концептыг боловсруулж, зураг төслийн ажилд орохоос өмнө зорилтот худалдан авагч юу хүсэж байгааг буюу зан төлөвийн судалгааг сайн хийвэл төлөвлөлт зөв болж, борлуулалт хүндрэлгүй явагддагийг бодит байдал бидэнд харуулж байна. 


08

Зуучлалын олон компанид хандах нь зөв бодлого биш

Барилгын компаниуд зуучлалын олон компанитай зэрэг хамтран ажиллах сонирхолтой байдаг. Зар сурталчилгааг ханатал нь явуулснаар борлуулалт хурдан хийгдэнэ гэсэн бодолтой гэсэн үг. Гэтэл энэ эндүүрэл бөгөөд зах зээлд эсрэгээрээ, масст зар сурталчилгааг хүргэснээр зорилтот хэрэглэгчдэдээ мэдээллээ дутуу хүргэдэг сул талтай. Харин танай төслийн зорилтот зах зээлд төвлөрч ажилласан туршлагатай, хүний нөөц сайтай, мэргэжлийн ур чадвартай зуучлалын компанийг олж, борлуулалтын онцгой эрхийн гэрээ байгуулах нь илүү үр дүнтэй байх болно.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХАЙЖ БУЙ ЭСВЭЛ ХУДАЛДАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДЭД:


07

Хөрөнгөө цаг алдалгүй, найдвартай арилжаалахын тулд...

Байр, газар, объектоо зарж борлуулах, худалдаж авах аль алинд нь зөв байршуулах, эсвэл мэдээлэл олж авах нь тэр бүр тодорхой бус. Нийтлэг ашигладаг сайт, олон нийтийн сүлжээ байдаг ч шинэ, хуучин олон мэдээлэл холилдсон байдаг тул цаг алдах, толгой эргэх явдал бишгүй тохиолддог. Тиймээс өөрсдийн явдал чирэгдлээ багасган Үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбоонд багтсан тогтвортой, туршлагатай, баталгаатай үйл ажиллагаа явуулж буй компаниудад хандах нь зүйтэй. Нэр дурьдвал Тэнхлэг зууч, Актив зууч, Эм Жи Жи пропертис, Хангарьд пропертис, МЭСКО проперти компаниудыг жишээлж болно. 


06

Зуучлалын компаниудтай ажлын цагаар холбогдоорой

Үл хөдлөх хөрөнгө хайж байгаа хүмүүс ажлын бус цагаараа уг асуудлаа зохицуулах нь их тул зуучлалын компаниудад оройн 20.00 цагаас хойш маш их дуудлага ирэх нь бий. Тэр үед өдөржин ажилласан борлуулалтын ажилтнуудын хувьд дуудлага бүрт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх эрч нь хэдийн суларсан байдаг. Тэгэхээр хүссэн мэдээллээ бүрэн авахын тулд аль болох эрт холбогдохыг зөвлөж байна. 



05

Борлуулалтын ажилтан руу мэссэж бич

Та зуучлалын компанитай холбогдсон бол борлуулалтын ажилтанд сануулах үүднээс үнийн санал болон бусад мэдээллээ мэссэжээр баталгаажуулан үлдээж байгаарай. Тэд таны уйгагүй сонирхлыг зохих ёсоор үнэлэх болно. Мөн тэд ихэнх үед маш завгүй гадуур ажилтай байдаг тул цаг алдаж хоосон хаалга мөргөхгүйн тулд урьдчилан цаг тохирч уулзаарай. 


04

Зөв сонголт хийхийн тулд хүлээцтэй байх хэрэгтэй

Байраа заруулж байгаа хүмүүсийн хамгийн эхэнд тавьдаг түгээмэл асуулт бол “Миний байр хэр хурдан зарагдах вэ?” 
Судалгаагаар борлуулалтын дундаж хугацаа 40-60 хоног байдгийг тогтоосон. Сүүлийн жилүүдэд нийлүүлэлт нь эрэлтээсээ байнга давж буй манай зах зээлд энэ бол харин ч бага гэж болохуйц хугацаа юм. Энэ хугацаанд борлуулалтын ажилтан байнгын судалгаа хийж, сурталчилгааныхаа төлөвлөгөөг дахин дахин боловсруулж хөрөнгөө зах зээлд шинээр байршуулан, сонирхсон этгээдүүдтэй удаа дараа уулзалт хэлэлцээрүүдийг хийж, санал болгосон төлбөрийн элдэв нөхцлийг танилцуулж, гэрээний нарийн ширийн зүйл заалтуудыг тохирох гэх мэт олон ажлыг зэрэг гүйцэтгэж байдаг. Иймд зөв сонголт хийхийн тулд хүлээцтэй байх хэрэгтэй.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БОРЛУУЛАГЧ НАРТ:


03

Хурдтай, уйгагүй бол чи чадна

Шинээр борлуулагч болохоор шулуудсан залуусын хувьд юуг анхаарах вэ гэхээр юун түрүүнд хурдтай, уйгагүй хичээл зүтгэлтэй байх шаардлагатай. Учир нь энэ ажил маш их хөдөлмөр шаардахын зэрэгцээ зарим үед төлөвлөхийн аргагүй гэнэтийн ажлууд их гардаг тул чамаас зайлшгүй хурд шаардана. Мөн сурч боловсроход үргэлж анхаар. Хичнээн уйгагүй хичээж зүтгэлээ гээд буруу бол хайран цаг, хөдөлмөр шүү.


02

Ачааллыг дааж, стрессээ тайлах чадварт суралц

Үл хөдлөхийн салбарыг нэгэнт сонгосон бол хувийн зохион байгуулалтдаа анхаараарай. Гэнэтийн уулзалтууд, маш их хандалт, утасны дуудлагууд чамайг хүлээж байгаа. Энэ их ачаалал дунд ямар ч хүн амархан бухимддаг. Иймд стрессээ тайлах чадварт суралцах нь бусдад өөрийгөө буруу ойлгуулахаас сэргийлнэ.


01

Өрсөлдөөнд ялгар

Борлуулж буй үл хөдлөх хөрөнгийнхөө онцлог давуу талыг тодруулж, бусдаас ялгаруулахад анхаарлаа түлхүү хандуулж, авьяасаа шавхаж гаргаарай. Хэрэв ялгарч чадахгүй бол өрсөлдөөнд ялагдаж, борлуулалт удаашрах болно. 

“МЭСКО” КОНСАЛТИНГИЙН ТАЛААР НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР...

  • “МЭСКО” консалтинг 10 жилийн түүхтэй.
  • 2014 онд “Хан-Уул таувер”, “Морьтон цамхаг” зэрэг барилгын дахин төлөвлөлтийн ажлын борлуулалт дээр амжилттай ажилласан.
  • Эдийн засгийн хүнд үед барилгын менежментийг сайжруулж, хуучны, байршил муутай барилгуудын борлуулалтыг дэмжиж байсан.
  • Үл хөдлөх хөрөнгийн салбарын инновацийн хурлуудыг зохион байгуулж ирсэн.
  • 540 айлын “Сэлбэ хотхон”-ыг Америк, Япон, Солонгост амьдарч буй монголчууддаа сурталчлан борлуулсан.
  • “Twin tower” оффисийн ашиглалт үйлчилгээ, проперти менежментийн зөвлөх үйлчилгээг хийсэн.
  • “Classic tower” орон сууцны цогцолбор, “Улаанбаатар” барилгын компанид зөвлөн туслах ажлыг тус тус гүйцэтгэсэн.
  • Барилга барих гэж байгаа хүмүүст газар дээр нь очиж зөвлөн туслах бүх төрлийн үйлчилгээг явуулдаг. 


6.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+3
сайхан бүсгүй байна
Таалагдлаа
+1
Bayarlalaaaa
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
таны овог,
01таны овог, нэр
оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд