Арав.мн

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан болно

Хуралдаанаар шинэ төрлийн коронавирусний халдварын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын танилцуулга сонсох, мөн тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг гурван асуудлыг хэлэлцэнэ.

Шинэ төрлийн коронавируст халдварын улмаас Нийслэлийн ИТХ нь цахимаар хуралдаж, нийслэлийн иргэдийн аж амьдралтай холбоотой чухал асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэн ажиллаж байгаа.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид долоо хоног бүр хуралдаж байгаа бол энэ удаад Төлөөлөгчдийн ээлжит хурлыг хуралдуулан дээрх асуудлуудыг хэлэлцэхээр боллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


6

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start