Арав.мн

“Налайх олон улсын ачаа тээврийн парк” байгуулав

“Налайх олон улсын ачаа тээврийн парк” байгуулав

“Налайх олон улсын ачаа тээврийн парк” байгуулав

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан “Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв” болон “Налайх олон улсын ачаа тээврийн парк”-ийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах тухай асуудлаар үргэлжилж байна.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад бүсийн ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын зам тээврийн ачааллыг бууруулах байгаль экологид хортой үйлдвэр аж ахуйн газруудыг Улаанбаатар хотоос гаргах зэрэг бодит шалтгааны улмаас төмөр зам дагасан дагуул хот сууринг түшиглэн шинэ ложистикийн төвийг Улаанбаатар хотын баруун /Эмээлт-аргалант/, зүүн /Налайхын орчим/, урд /Аэросити/ хэсэгт тус тус байгуулна гэж заасан байдаг.

Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Сүхбаатар дүүргийн нутаг, Зуун айл дахь барилгын материалыг захыг нүүлгэж, Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулсан байдаг. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн төсвөөс 11.2, улсын төсвөөс 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, дэд бүтцийн асуудлыг шийдсэн. Паркад 71 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах хүсэлт өгсөн бөгөөд өдгөө 27 байгууллага гэрээ байгуулснаас зургаа нь үйлдвэрлэлээ эхлүүлжээ.

Монгол Улсад одоогийн байдлаар 14 цэгт ачаа эргэлтийн үйлчилгээ явуулдаг бөгөөд ихэнх нь БНХАУ-аас ирдэг аж. Налайх дахь Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк нь тээвэр логистикийн зангилаа учраас үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, “Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв”, “Налайх олон улсын ачаа тээврийн парк”-ийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах боломжтой талаар нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат онцоллоо. Мөн тэрбээр эхний ээлжинд ачаа тээврийг 10 га талбайд буулгахаар төлөвлөж байгааг хэллээ.

“Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв” болон “Налайх олон улсын ачаа тээврийн парк”-ийг байгуулснаар 20 000 хүн тогтсон ажлын байртай болж, 20-30 тэрбум төгрөг татвар хураамжаар улсад төвлөрөх ажээ. Үүнээс гадна Улаанбаатар хотын 1200 га зам талбай чөлөөлөгдөж ногоон талбай нэмэгдэхийн зэрэгцээ Налайх дүүрэг хөнгөн аж үйлдвэр, аялал жуулчлал, логистикийн төв хот болох давуу талтай аж. Тэргүүлэгчид ачаа тээврийн парк байгуулсанаар ажлын байр нэмэгдэх үр өгөөжтэй сайтай байна хэмээн үзэж, тогтоол баталлаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


6

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start