Арав.мн

Улс орон: АЗЕРБАЙЖАН

Улс орон: АЗЕРБАЙЖАН

Нэрийн утга: Галын нутаг. Зороастрийн шашны галын сүмийг бэлгэдсэн перс үгээс үүдсэн.

Албан ёсны нэр: Бүгд Найрамдах Азербайжан Улс

Засаглалын хэлбэр: Хагас ерөнхийлөгчийн, парламентын, бүгд найрамдах

Улсын уриа: байхгүй

Төрийн дуулал: “Азербайжаны марш”

Нийслэл: Баку

Мөнгөн тэмдэгт: Манат

Three equally sized horizontal bands of blue, red, and green, with a white crescent and an eight-pointed star centered in the red band

  • 1922 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж 1991 онд тусгаар тогтносон.
  • Албан ёсных нь хэл азери. Орос, армен зэрэг бүс нутгийн 13 хэлтэй. 
  • Хүн амынх нь 90 гаруй хувь азериуд. Бусад нь орос, армен, талиш, авар, турк, татар, украин, гүрж, курд, еврей зэрэг үндэстэн, ястнууд.
  • 10 сая орчим иргэнийх нь тал хувь хот суурин газарт амьдардаг.
  • Хүн амынх нь 96 хувь исламын шашинтнууд. Тэдгээрийн 85 хувь нь шийт, 15 хувь нь суннитууд.
  • Өмнөд Кавказын орнуудаас хамгийн том нь бөгөөд хамгийн их хүнтэй нь.
  • Тус улс дахь Азикийн агуй хүн суурьшсан хамгийн эртний агуйнуудын нэг.
  • Албан ёсоор Азербайжаны газар нутаг гэгддэг ч нутгийн баруун өмнөд хэсэгт орших Нагорный Карабах буюу тус улсын газар нутгийн 16 хувь 1994 оноос хойш Арменийн мэдэлд буй.
  • 1994 оны Нагорный Карабахын дайнд 30 мянга гаруй хүн амь үрэгдсэн.
  • Анхны төрт улс нь загалмайтны шашинтан байсан ч VIII зууны эхээр исламын шашинт улс болсон.
  • Нийслэл нь Баку. Тус хот эртний Торгоны замын гол зангилаа цэг байв.
  • Баку нь салхины хот гэсэн утгатай.
  • Түүхэн дэх газрын тосны анхны цооногийг XIX зууны сүүлээр Баку хотын ойролцоо өрөмдсөн.
  • Дэлхийн шатрын 13 дахь аварга Гарри Каспаров Баку хотод төрсөн.
  • Зороастризмыг үндэслэгч өнөөгийн Азербайжаны нутагт төрсөн.

10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ


Улс орон: ИНДОНЕЗ

9 сарын 24, 2017

Улс орон: ЛИВАН

3 сарын 15, 2018

Улс орон: МАЛЬТ

5 сарын 02, 2018

Улс орон: ЭНЭТХЭГ

6 сарын 20, 2018

Улс орон: ВАТИКАН

8 сарын 02, 2018

Улс орон: ГАЙАНА

9 сарын 05, 2018

Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start