Арав.мн

Улс орон: АРАБЫН НЭГДСЭН ЭМИРТ УЛС

Улс орон: АРАБЫН НЭГДСЭН ЭМИРТ УЛС

Нэрийн утга: Эмир нь ханхүү, захирагч ноён гэсэн утгатай.

Албан ёсны нэр: Арабын Нэгдсэн Эмирт Улс

Засаглалын хэлбэр: Холбооны, үндсэн хуульт хаант

Улсын уриа: “Бурхан, үндэстэн, ерөнхийлөгч”

Төрийн дуулал: “Улс үндэстэн минь мөнхөд оршиг”

Нийслэл: Абу Даби

Мөнгөн тэмдэгт: Дирхам

Flag of UAE

  • 1971 онд Их Британиас тусгаар тогтносон.
  • Абу Даби, Дубай, Шаржаах, Ажмаан, Умм аль-Кувайн, Рас аль-Камайх, Фужайрах гэсэн долоон эмирт улсаас бүрдэх тус холбоот улсын хуучин нэр нь Гэрээт Оман буюу Гэрээт улсууд.
  • Арабын ертөнц дэх цорын ганц холбоот улс.
  • Эмирт орнууд нь бүгд хэмжээлшгүй эрхт хаант засаглалтай ч улсын тэргүүн нь Ерөнхийлөгч.
  • Их Британиас өнөөгийн Бахрейн, Катарын хамт тусгаар тогтнож, нэгдсэн улс байгуулахыг зорьсон ч 1971 оны наймдугаар сард Бахрейн, есдүгээр сард нь Катар тусгаар улс болсон.
  • Абу Дабигийн эмирт улс газар нутгийнх нь 87 хувийг эзэлдэг.
  • Хамгийн олон хүнтэй болон газар нутгийн хэмжээгээр хоёр дахь том эмирт улс нь Дубай.
  • Нийслэл нь Абу Даби, хамгийн том хот нь Дубай. Дэлхийн хамгийн чинээлэг хот гэгддэг Абу Даби хотын нэр “Зээрдийн эцэг” гэсэн утгатай.
  • Дубай хот эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлдэг хот.
  • Албан ёсны хэл нь араб. Төрийн шашин нь ислам.
  • Газрын тосны нөөцөөрөө дэлхийд зургаад ордог. 1962 оноос нефть экспортолж буй.
  • 1950 оны газрын тосны нээлтээс өмнө загас агнуур болон сувдны үйлдвэрлэл эдийн засгийнх нь гол хөдөлгөгч хүч байв.
  • Газрын тосны үйлдвэрлэл цэцэглэхээс өмнө Абу Даби улсынхаа хамгийн ядуу эмирт улс байсан.
  • Хүн ам нь есөн сая. 16.5 хувь нь уугуул иргэд бол 80 гаруй хувь нь Арабын бусад орны иргэд болон энэтхэг, пакистан, бангладеш, филиппин, тай, иран, европчууд.
  • Иргэдийнх нь дундаж наслалт 76. Энэ нь Арабын орнуудад тэргүүлдэг үзүүлэлт.
  • Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифа, хамгийн их өртөгөөр бүтсэн нисэх буудал Дубайн Дэлхийн төв олон улсын буудал, хүний гараар бүтсэн хамгийн том хиймэл бүлэг арлууд Дал модны арлууд, дэлхийн хамгийн том их дэлгүүр Дубайн их дэлгүүр тус улсад оршдог.
  • Тус улсын таван иргэн тутмын нэг нь жилд таван алтан эдлэл худалдаж авдаг гэх судалгаа бий.
  • Амралтын өдөр нь баасан гарагт эхэлдэг. Исламын шашинт бүх улсын адил амралтын өдрүүд нь баасан, бямба юм уу пүрэв, баасан гарагт тохионо. Энэ нь исламын шашинтнууд баасан гарагийг долоо хоногийн хамгийн ариун өдөр гэж үздэгтэй холбоотой. 



    9.8

    /10
    Үнэлгээ өгөх

    Холбоотой мэдээ


    Улс орон: ДАНИ

    2 сарын 26, 2018

    Улс орон: МАЛЬТ

    5 сарын 02, 2018

    Улс орон: ГАЙАНА

    9 сарын 05, 2018

    Сэтгэгдэл (0)


    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


    Сэтгэгдэл бичигдээгүй байна

    Quiz game - Start
    Үгийн сүлжээ - Start