Арав.мн

Улс орон: АРМЕН

Улс орон: АРМЕН

Нэрийн утга: МЭ VI зуунд өнөөгийн тус улсын нутагт хүрсэн грек, эсвэл персүүдийн андуурч өгсөн нэр гэж таамагладаг. Тэд тус нутгийг эртний арамеичүүдийн газар орон гэж үзсэн бололтой.

Албан ёсны нэр: Бүгд Найрамдах Армен Улс

Засаглалын хэлбэр: Парламентын, бүгд найрамдах

Улсын уриа: “Нэг үндэстэн, нэг соёл”

Төрийн дуулал: “Бидний эх нутаг”

Нийслэл: Ереван

Мөнгөн тэмдэгт: Драм

Flag of Armenia

  • 1991 онд ЗСБНХУ-аас тусгаар тогтносон.
  • Өөрчлөлт шинэчлэлийн жилүүдэд тусгаар тогтносон Зөвлөлтийн орнуудаас газар нутгийн хэмжээгээр хамгийн жижиг нь.
  • Арменчууд улсаа Хайк гэдэг. Хайк нь армен үндэстний анхны тусгаар улсыг үндэслэсэн домогт харваач юм.
  • Библийн сударт тус улсыг Араратын хаант улс гэдэг. Арменчуудын үндэсний бэлгэдэл болох уг уул өдгөө Туркийн газар нутагт хамаарна.
  • Хүн ам нь гурван сая. 98 хувь нь арменчууд. Үлдсэн хувь нь езид (курд), орос болон бусад үндэстэн, ястан.
  • Найман сая гаруй арменчууд болон армен гаралтнууд хилийн чанадад амьдардаг.
  • Нийслэл нь Ереван. 2800 гаруй жилийн өмнө байгуулагдсан уг хот дэлхийн хамгийн эртний хотуудын нэг.
  • IV зууны эхээр Арменийн хаант улс загалмайтны шашныг төрийн шашнаа болгосон түүхэн дэх анхны улс болжээ.
  • Армен хэл энэтхэг-европ язгуурын хэлнүүдийн анхдагч долоогийн нэг.
  • Армен бичиг 406 онд зохиогдсон.
  • Хүн амынх нь 96 хувь арменаар ярьдаг бөгөөд 75 хувь нь орос хэлийг тодорхой түвшинд эзэмшсэн.
  • Шер, Андре Аггаси, Гарри Каспаров, Квен Стефани, Вайнона Райдер нарын алдартнууд армен гаралтай.
  • Хамгийн амттай гүйлс жимсний нутаг гэлцдэг.
  • Армен дарс мөн дэлхийд алдартай. Арменчууд шинэ хүн мэндлэх бүрт дарстай лонх газарт булж, дарсны эзний хурим болтол хадгалан баярын өдрөөр гэр бүлээрээ уудаг уламжлалтай.
  • 1993 онд армен үндэстний анхны туурга тусгаар улсын 4100 жилийн ой тохиосон.

10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start