Нэрийн утга: Афган нь санскрит хэлний “ашвакас” буюу “морьтнууд” гэсэн утгатай үгээс үүдсэн гэх таамаг бий. Афганистан нь афган буюу пуштунчуудын нутаг гэсэн утгатай.
Албан ёсны нэр: Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс
Засаглалын хэлбэр: Ерөнхийлөгчийн, исламын бүгд найрамдах
Улсын уриа: “Аллахаас өөр Бурхан үгүй. Мухаммед бол түүний зөнч”
Төрийн дуулал: “Үндэсний дуулал”
Нийслэл: Кабул
Мөнгөн тэмдэгт: Афгани

- Орчин цагийн Афганистан улсыг Ахмаад Шах Дуррани 1747 онд байгуулсан.
- Ойрх Дорнод, Төв Ази, Энэтхэгийн дунд оршдогийн хувьд олон мянганы турш дайн тулаан, эрх мэдлийн төлөөх тэмцлийн талбар байсан.
- 1919 онд Их Британиас тусгаар тогтносон. 1973 онд бүгд найрамдах улс болсон.
- Албан ёсны хэл нь пушту, дари буюу перс.
- Үндэсний спорт нь бузкаши буюу ямаа булаалдах.
- Хүн ам нь 32 сая. Хүн амын өсөлтөөр дэлхийд гуравт ордог.
- Хүн амынх нь 99 хувь исламын шашинтан.
- Нийслэл нь 3000 гаруй жилийн түүхтэй Кабул хот. Хүн амынх нь дөрөвний нэг нь нийслэлдээ амьдардаг.
- Хүн амынх нь 38 хувь паштун, 27 хувь тажик, 19 хувь нь хазара, ес хувь нь узбек, дөрвөн хувь нь туркмен, үлдсэн нь аймак, белуж зэрэг бусад үндэстэн, ястан.
- Хар тамхины ургамлын хамгийн том олборлогч.
- 3.5 сая афганчууд хилийн чанадад амьдардаг.
- Иргэдийнх нь дундаж наслалт 44.
- Таван афган эмэгтэй тутмын нэг нь л бичиг үсэгт тайлагдсан.
- 5000 гаруй хүнд нэг эмч ногддог.
- Хүн амынх нь тал гаруй хувь олон улсын тусламжийн хүнсээр амь зуудаг.