Арав.мн

Улс орон: БАЛБА

Улс орон: БАЛБА

Нэрийн утга: Непал гэх нэр санскрит хэлээр “нипа” буюу “уулын хормой”, “ала” буюу “өлгий” гэх үгээс үүдсэн гэх таамаг бий.

Албан ёсны нэр: Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс

Засаглалын хэлбэр: Холбооны, парламентын, бүгд найрамдах

Улсын уриа: “Эх, эх орон хоёр диваажингаас эрхэм”

Төрийн дуулал: “Зуу зуун цэцгийн үр”

Нийслэл: Катманду

Мөнгөн тэмдэгт: балба рүпи

File:Flag of Nepal.svg

  • Албан ёсных нь хэл балба буюу непал. Санскрит хэлнээс эхтэй непал хэл хинди хэлтэй төстэй бөгөөд Балбын хүн амын 90 орчим хувь уг хэлээр ярьдаг. Англи хэл мөн түгээмэл. Бүс нутгийн 90 гаруй хэлтэй.
  • Хүн амынх нь 90 хувь хиндү шашинтан. Хүн амтай нь харьцуулахад хамгийн олон хиндү шашинтантай улс.
  • Будда Шагжмуни тус улсын Лүмбинид мэндэлсэн.
  • 2001 оны зургадугаар сарын 1-нд хааны ордонд болсон халдлагад хаан, хатан болон дээдсийн гэр бүлийн хэд хэдэн гишүүн, сайд нар амь үрэгдэж, халдлагыг үйлдсэн гэгдсэн угсаа залгамжлах хунтайж нь амиа егүүтгэсэн.
  • Сүүлийн хаан Гиянендра нь 2008 оны долдугаар сард суудлаа орхисон.
  • Орчин цагийн төрт улс нь 1768 онд байгуулагдсан.
  • Дэлхийн хамгийн өндөр арван уулын найм нь, тэр дундаа дэлхийн ноён оргил Жомолунгма буюу Эверест тус улсад бий. Уулын албан ёсны балба нэр нь Сагармата.
  • Шинэ жил нь дөрөвдүгээр сарын дунд үед эхэлдэг.
  • Хүн ам нь 30 орчим сая. Хүн амынхаа тоогоор дэлхийд 41-д ордог.
  • Эрх баригчдаа ардчилсан замаар сонгодог коммунист засаглалт гурван улсын нэг.
  • Дэлхий дээрх Шива бурхны хамгийн том сүм тус улсад бий.
  • Төрийн далбаа нь тэгш өнцөгт биш хэлбэртэй дэлхийн цорын ганц улс.
  • Дэлхийн хамгийн гүн хавцал тус улсад бий.
  • Балбууд энэтхэгчүүдийн адил аливаа зүйлд хөлөөрөө хүрэхийг цээрлэдэг.

10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start