Арав.мн

Улс орон: БАНГЛАДЕШ

Улс орон: БАНГЛАДЕШ

Нэрийн утга: Бенгалчуудын нутаг. Бенгал буюу бангла нь эртний Ванга гүрний нэрээс эхтэй гэх таамаг бий.

Албан ёсны нэр: Бүгд Найрамдах Бангладеш Ард Улc

Засаглалын хэлбэр: Парламентын, бүгд найрамдах

Улсын уриа: байхгүй

Төрийн дуулал: “Алтан нутаг Бенгал”

Нийслэл: Дакка

Мөнгөн тэмдэгт: така

 Flag of Bangladesh

  • Зүүн Пакистан нэрээр өнөөгийн Пакистан улсын хамт 1947 онд Энэтхэгээс, 1971 онд Пакистанаас тусгаар тогтносон.
  • Тусгаар тогтнолын төлөөх тэмцэл нь эх хэлний тэмцлээс эхтэй. Урду хэлийг Пакистан даяар албан ёсны хэл болгох тухай шийдвэр бенгалчуудыг тусгаар улс байгуулахад хүргэжээ. Албан ёсных нь хэл бангла буюу бенгал.
  • Далбааных нь ногоон дэвсгэр Бангладешийн үржил шимт газрыг, улаан бөмбөлөг нь эх орныхоо төлөө амиа өргөсөн бенгалчуудын цусыг илтгэдэг.
  • Зүүн өмнөд хилийнх нь хэсэгхэн зурвасыг эс тооцвол бүх талаараа Энэтхэгийн газар нутгаар хүрээлэгдсэн.
  • Төрийн дууллыг нь Рабиндранат Таагүр зохиосон. 
  • Хүн ам нь 162 сая. Хүн амынхаа тоогоор дэлхийд долоод бичигддэг.
  • Хүн амынх нь 90 хувь исламын шашинтан. Арван хувь нь хиндү, христ болон бурхны шашинтан. Хамгийн олон исламын шашинтантай дөрөв дэх улс.
  • Хүн амынх нь 98 хувь бенгал үндэстэн. Үлдсэн хувь нь бихар, чакма зэрэг 13 үндэстэн, ястан.
  • Хүн амынх нь 65 хувь 25 хүртэлх насныхан. Иргэдийнх нь ердөө 47 хувь бичиг үсэгт тайлагдсан. 
  • Газар нутаг нь бүхэлдээ нам дор. Далайн төвшин ердөө нэг метрээр нэмэгдэхэд л тус улсын газар нутгийн 50 хувь усанд автаж, 25 сая гаруй бенгалчууд орон гэргүй болно гэх судалгаа бий.
  • 1998 оны есдүгээр сард орчин цагийн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гамшигт үер тус улсад болж, нутгийн гуравны хоёр усанд автан мянга гаруй хүн амь үрэгдэж, 30 сая гаруй хүн орон гэргүй болжээ.
  • Шинэ зуунд эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх магадлал өндөр “Ээлжит 11” гэгдсэн орны нэг.
  • Хүн амынх нь тэн хагас өдөрт нэг ам.доллараар амь зуудаг.
  • Өмнөд Азийн хамгийн том, дэлхийн 12 дахь том их дэлгүүр Башундара Сити тус улсын нийслэл Даккад бий. 12 сая хүнтэй Дакка дэлхийн хамгийн том хотын нэг.
  • Дэлхийн хамгийн том бэлчир газар, гол мөрний ай сав Ганга-Брахмапутра мөрний садраа буюу Сундербаны ай савын ихэнх хэсэг тус улсын нутагт бий.
  • Хот-улсуудыг эс тооцвол хүн амын нягтралаар дэлхийд тэргүүлдэг.
  • Олимпийн медальгүй орнуудаас хүн амынхаа тоогоор нэгд ордог. 

10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start