Арав.мн

Улс орон: БАХРЕЙН

Улс орон: БАХРЕЙН

Нэрийн утга: Арабаар “хоёр тэнгис” гэсэн утгатай.

Албан ёсны нэр: Бахрейний Хаант Улс

Засаглалын хэлбэр: Парламентын, исламын үндсэн хуульт хаант

Улсын уриа: байхгүй

Төрийн дуулал: “Бидний Бахрейн”

Нийслэл: Манама

Мөнгөн тэмдэгт: бахрейн динар

White band on the hoist side separated from a red area by five triangles in a vertical line representing the five pillars of Islam

  •  1602 онд Португалаас, 1971 онд Их Британиас тусгаар тогтносон.
  • Арабын буланд оршдог тус улс 33 аралтай. Хамгийн том арал нь Бахрейн.
  • Газар нутгийнх нь 92 хувь цөл.
  • Бахрейний нутгаас 1932 онд газрын тос олдсон нь тус улсын үсрэнгүй хөгжлийн гол хөшүүрэг болжээ. Тус улс Булангийн орнуудаас газрын тосны олборлолтын үр шимийг түрүүлж хүртсэн орны нэг.
  • Эдийн засгийн өсөлтийн хурдаараа Арабын ертөнцөд тэргүүлдэг. Ойрх Дорнодын хамгийн чөлөөт эдийн засагтай орон.
  • Аль-Халифагийн овгийнхон 1783 оноос хойш Бахрейний арлуудыг захирч буй.
  • Албан ёсны хэл нь араб. Хүн амынх нь дийлэнх хэсэг англи хэлтэй.
  • Хүн амынх нь 80 гаруй хувь исламын шашинтан. Арабын бусад улстай харьцуулахад бусад шашин шүтлэгт хүлцэнгүй, нээлттэй ханддаг гэгддэг.
  • Хүн ам нь 780 мянга.
  • Хамгийн том хот бөгөөд нийслэл нь Манама. Нэр нь арабаар мөрөөдлийн газар гэсэн утгатай.
  • Жилд найман сая жуулчин хүлээж авдаг.
  • Бахрейн эмэгтэйчүүд 2002 онд сонгох, сонгогдох эрхтэй болсон.
  • Ойрх Дорнодын гэрэл гэгддэг.
  • Өнөөгийн Бахрейний нутгийг Библид диваажин хэмээн дурдсан нь бий. 

10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start