Арав.мн

Улс орон: БРУНЕЙ

Улс орон: БРУНЕЙ

Нэрийн утга: Одоогийн Бруней мөрний орчимд оршиж байсан эртний По-ни гүрний нэрээс үүсэлтэй гэж үздэг.

Албан ёсны нэр: Бруней Даруссалам (Энх Амгалангийн) Улс

Засаглалын хэлбэр: Исламын хэмжээгүй эрхт хаант

Улсын уриа: “Хэзээд бурхны тааллыг дагана”

Төрийн дуулал: “Султаныг бурхан ивээг”

Нийслэл: Бандар Сери Бегаван

Мөнгөн тэмдэгт: бруней доллар

Flag of Brunei

 

  • 1984 онд Их Британиас тусгаар тогтносон. Хамтын нөхөрлөлийн гишүүн.
  • Борнео арлын хойд хэсэгт орших тус улс Өмнөд Хятадын тэнгистэй хил залгаа хэсгийг нь эс тооцвол бүхэлдээ Малайзийн газар нутгаар хүрээлэгдсэн.
  • Дэлхийн хамгийн том арлын нэг Борнеог тус улс Малайз, Индонезийн хамт эзэмшдэг.
  • Өнөөгийн Брунейн нутаг XV зуунд исламын нөлөөнд орсон.
  • Одоогийн султан нь Хассанал Болкиах. Түүний овгийнхон XV зуунаас хойш тус улсыг захирч буй.
  • Султан Хассанал Болкиах 50 гаруй жил хаанчилж байгаа бөгөөд өдгөө төрийн тэргүүн буй хаад, хатдаас хамгийн олон жил хаан ширээнд сууснаараа Их Британийн хатан хаан II Элизабетийн дараа бичигдэж байна. Түүнийг мөн Тайландын хааны дараа орох дэлхийн хамгийн баян хоёр дахь хаан гэдэг. 
  • Нэг хүнд ногддог ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд тавд ордог.
  • ДНБ-ийх нь талаас илүүг газрын тос, байгалийн хий бүрдүүлдэг.
  • Зүүн өмнөд Азийн орнуудаас Хүний хөгжлийн индекст хоёрт бичигддэг.
  • Хамгийн том хот бөгөөд нийслэл нь Бандар Сери Бегаван. Нэр нь бурхны хот гэсэн утгатай.
  • Хүн ам нь 400 мянга. 66 хувь нь малай, 15 хувь нь хятад гаралтай.
  • Гадаадын мэргэжилтнүүдийг иргэнээ хэмээн тооцдог дэлхийн цорын ганц улс.
  • Албан ёсны хэл нь малай. Хүн амын олонх нь хятад, англиар ярьдаг. 
  • Төрийн шашин нь ислам. Хүн амынх нь олонхыг исламын шашинтнууд эзэлдэг Зүүн өмнөд Азийн гурван орны нэг.
  • Исламын шашинт ихэнх орны адил согтууруулах ундааг хориглосон. 
  • Хэмжээгүй эрхт хаант засаглалтай таван орны нэг. 
  • Махчин загасны арьсыг ашиглахыг хориглосон Азийн анхны улс. 
  • Зүүн өмнөд Азийн орнуудаас хамгийн хаалттай, хүний эрх хамгийн их зөрчигддөг улс гэгддэг. 2014 оны тавдугаар сарын 1-нээс исламын чанга хатуу Шариатын хуулийг мөрдөж эхэлсэн. 

10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start