Нэрийн утга: X зуунд Төвөдөөс өнөөгийн тус улсын нутагт суурьшсан бота ястны нэрээр нэрлэгдсэн.
Албан ёсны нэр: Бутаны Хаант Улс
Засаглалын хэлбэр: Парламентын, үндсэн хуульт хаант
Улсын уриа: байхгүй
Төрийн дуулал: “Аянгат луугийн нутаг”
Нийслэл: Тимпү
Мөнгөн тэмдэгт: нгултрум
- Албан ёсных нь хэл зонгха, англи. Төвөд, балба хэл мөн түгээмэл.
- Хамгийн тусгаарлагдмал орны нэг.
- Олон улсын хэд хэдэн судалгаагаар Азийн хамгийн аз жаргалтай улсаар тодорсон. Мөн амьдрахад хамгийн таатай орны жагсаалтад эхний аравт багтдаг.
- 1907-2008 онд хэмжээгүй эрхт хаант засаглалтай байв.
- Анхны ардчилсан сонгууль нь 2008 оны гуравдугаар сард болсон.
- Төрийн тэргүүн хаан Жигмэ Кхесар Намгьял Вангчук (Жигмэдгэсэрнамжил Ванчиг) нь дэлхийн хамгийн залуу хаан юм.
- Хамгийн өндөр цэг нь 7553 метр өндөр Кула Кангри оргил.
- Бутанд VII зууны дунд үед дэлгэрсэн буддизм өдгөө төрийн шашин нь. Удаах түгээмэл шашин нь хиндү.
- 1910 оноос тусгаар тогтнох хүртэл нь буюу 1947 он хүртэл гадаад харилцааг нь Их Британийн төр мэддэг байв. Энэхүү үүргийг дараахан нь Энэтхэг хариуцаж байсан ч өдгөө Тимпүгийн эрх баригчид гадаад хэргээ бие даан шийдэж буй.
- Тусгаар тогтнолыг нь НҮБ 1971 онд хүлээн зөвшөөрсөн.
- Гадаадын жуулчдыг анх 1974 онд хүлээж авсан.
- Зурагт, интернэтийн сүлжээ 1999 онд нэвтэрсэн.
- Үндэснийх нь спорт сурын харваа.
- Эрүүл мэндийн үйлчилгээ нь бүх оршин суугчдад болон жуулчдад үнэ төлбөргүй.
- 670 мянга гаруй хүн амынх нь 63 хувь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг.
- Иргэдийнх нь ердөө 47 хувь уншиж, бичиж чадна.
- Тамхийг бүрэн хориглосон дэлхийн анхны улс.