Нэрийн утга: Өмнөд нутаг.
Албан ёсны нэр: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс
Засаглалын хэлбэр: Марксист-Ленинист нэг намын, социалист бүгд найрамдах
Улсын уриа: “Тусгаар тогтнол, эрх чөлөө, аз жаргал”
Төрийн дуулал: “Армийн марш”
Нийслэл: Ханой
Мөнгөн тэмдэгт: дон

- Газар нутаг нь S хэлбэртэй.
- Вьетнам хэл Америкт хамгийн их түгсэн долоо дахь хэл.
- Резин, самрын тэргүүлэх экспортлогч. Мөн цагаан будааны хоёр, кофений хоёр, далайн хоолны тав дахь том экспортлогч.
- 95 сая орчим хүн амынх нь 75 хувь 1975 оноос хойш мэндэлсэн. Хүн амынх нь 80 хувь 35-аас доош насныхан.
- Тээврийн гол хэрэгсэл нь галт тэрэг, дугуй. Унадаг дугуй нь 20 гаруй сая вьетнамчуудын гол унаа юм.
- Хоёроос илүү хүүхэдтэй болохыг хориглодог.
- Гуравдагч ертөнцийн орнуудаас ажилгүйдлийн төвшин хамгийн бага нь.
- Зүүн өмнөд Азийн орнуудаас хамгийн олон гол мөрөнтэй улс. Тус бүс нутгийн гол таван мөрөн Вьетнамын нутгаар урсдаг.
- Наран шарлагын газрууд, олон арван сүм хийд, олон төрлийн амьтан, ургамлаараа алдартай.
- Хюэ хот 1802-1945 онд Нгуений хаант улсын нийслэл байв. Ихэс дээдсийн арав гаруй орд харштай тус хотыг 1993 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэжээ. Дэлхийн өвд соёлын таван дурсгалт газар нь бүртгэгдсэн.
- 54 ястантай. Хамгийн том нь буюу кинх (вьет) ястан хүн амынх нь 88 хувийг эзэлдэг.
- Нгуен нь вьетнамчуудын хамгийн түгээмэл овгийн нэр.
- Ахмад хүний нүд рүү эгцэлж харахыг хүндэтгэлгүй хэмээн цээрлэдэг.
- Могойтой архи, нохойны мах Вьетнамын түгээмэл зоог.
- Вьетнамчууд Вьетнамын дайныг Америкийн дайн гэж нэрийддэг.