Арав.мн

Улс орон: ГҮРЖ

Улс орон: ГҮРЖ

Нэрийн утга: Эртний грекчүүд тус улсын нутгийг Георгос хэмээсэн нь газар тариалангийн нутаг гэсэн утгатай. Эл үгээс Гэгээн Георгийн нэр болон хожмын Гүржийн англи нэр Жоржия хэмээх үг үүдсэн. Харин Гүрж болон Грузия нь эдгээр үгийн перс, орос дуудлага юм.

Албан ёсны нэр: Гүрж Улс

Засаглалын хэлбэр: Парламентын, бүгд найрамдах

Улсын уриа: “Эв нэгдэл бол хүч”

Төрийн дуулал: “Эрх чөлөө”

Нийслэл: Тбилис

Мөнгөн тэмдэгт: лари

 Flag of Georgia

  • 1991 онд ЗХУ-аас тусгаар тогтносон.
  • Монгол, Перс, Оттоманы эзэнт гүрний эрхшээлд байсан өнөөгийн Гүржийн нутаг XIX зууны эхээр Оросын эзэнт гүрний харьяа болсон.
  • Анхны төрт улс нь 1008 онд байгуулагдсан.
  • Загалмайтны шашныг VI зуунд төрийн шашнаа болгосон тус улс загалмайтны шашинт анхны улсуудын нэг.
  • Хамгийн том хот бөгөөд нийслэл нь Тбилис. V зуунд байгуулагдсан уг хотын нэр эртний гүржээр тпили буюу дулаан газар гэсэн утгатай үгээс үүджээ. Ийн нэрлэгдсэн нь олон халуун рашаантай нь холбоотой.
  • Гүржүүд өөрсдийгөө картвелеби, эх нутгаа Сакартвело, хэлээ картули гэдэг.
  • Сакартвело хэмээх үг домгийн Картлос баатрын нэрээс эхтэй.
  • Кавказын уулс дахь 2100 гаруй мөсөн голын 30 орчим хувь тус улсын нутагт бий.
  • Дэлхийн хамгийн гүн агуй гэгддэг Крубера-Ворония агуй тус улсад оршдог.
  • Хүн ам нь 3.7 сая. 84 хувь нь гүрж, 6.5 хувь нь азер, 5.7 хувь нь арменчууд. Гүрж гаралтай таван сая орчим хүн хилийн чанадад амьдардаг.
  • Албан ёсны хэл нь гүрж. Гол шашин нь үнэн алдартан.
  • Гүрж бичгийг Месрон Маштоц хэмээх хүн V зуунд грек үсгээс сэдэвлэн зохиожээ. Тэрбээр нийтийн тооллын 430 онд армен үсгийг мөн зохиосон байна.
  • Зарим түүхч өнөөгийн Гүржийн нутгийг дарсны үйлдвэрлэлийн өлгий гэж үздэг. Тус нутгаас 8000 гаруй жилийн тэртээх үед хамаарах дарс нэрж байсны ул мөр олджээ. Гүрж дарс хийх квеври гэх аргыг ЮНЕСКО-гоос Хүн төрөлхтний биет бус өвийн жагсаалтад бүртгээд байна.
  • Хамгийн удаан нэг газраа оршин сууж буй еврейчүүдийн нэг хэсэг Гүржийн нутагт одоо ч аж төрж буй. Гүржийн еврейчүүдийн түүх 2600 гаруй жилийн өмнөөс эхтэй. 

10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start