Арав.мн

Улс орон: ЗҮҮН ТИМОР

Улс орон: ЗҮҮН ТИМОР

Нэрийн утга: Тимур буюу малай хэлээр “дорно зүг” гэсэн утгатай. 

Албан ёсны нэр: Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улс

Засаглалын хэлбэр: Хагас ерөнхийлөгчийн, парламентын, бүгд найрамдах

Улсын уриа: “Эв нэгдэл, хөдөлгөөн, хөгжил дэвшил”

Төрийн дуулал: “Эх нутаг”

Нийслэл: Дили

Мөнгөн тэмдэгт: ам.доллар

 Flag of East Timor

  • 2002 оны тавдугаар сарын 20-нд Индонез улсаас тусгаар тогтносон. Шинэ зуунд тусгаар тогтносон анхны улс.
  • XVI зуунд Португалд эзлэгдсэн Зүүн Тимор 1975 онд тусгаар тогтносон ч хэдхэн сарын дараа Индонезийн эрхшээлд оржээ.
  • Хүн амынх нь дийлэнх хэсэг Ромын католик шашинтай Азийн хоёрхон улсын нэг. Хүн амынх нь 97 хувь католик шашинтан.
  • Хүнийн хөгжлийн индексийн жагсаалтад 158-д буюу Азийн орнуудаас хамгийн сүүлд бичигддэг. Азийн хамгийн ядуу орон.
  • Албан ёсных нь хэл тетум, португал. Индонез, англи хэлийг ажил хэргийн хэл хэмээн хуульчилсан. Бүс нутгийн 15 хэлтэй.
  • Хүн ам нь 1.2 сая. Дийлэнх нь малай-полинез, меланез-папуа угсаатан.
  • Индонезийн эзлэн түрэмгийллийн үеэр 200 мянга гаруй зүүн тиморчууд амь үрэгдсэн.
  • Индонез цэргүүд 1999 онд Зүүн Тиморыг орхиход тус улсын эдийн засгийн бүтцийн 70 хувь сүйдээд байв.
  • Тус улс оршдог Тимор арлыг Матар арал гэдэг.
  • Хамгийн том хот бөгөөд нийслэл нь Дили.
  • Тимор арлын зүүн өмнөд эрэг орчмоос газрын тос, байгалийн хий илэрсэн нь Зүүн Тиморыг хөгжил цэцэглэлтэд хүргэнэ гэж мэргэжилтнүүд үздэг. Гэвч тэрхүү баялгийг олборлох, ашиглах тухай нэг ч гэрээ одоогоор хийгдээгүй байна.
  • Мөнгөн тэмдэгт нь ам.доллар болон Зүүн Тиморын центаво.
  • 1996 оны Нобелийн энхтайвны шагналыг Зүүн Тиморын хоёр иргэн хамт хүртжээ. Тус улсын Ерөнхийлөгч асан Жозе Рамуш-Орта, санваартан Карлушем Белу нарыг улс төрийн хямралтай энхийн аргаар тэмцсэн хэмээн үнэлж уг шагналыг олгосон байна.       
  • Зохиогчийн эрхийн тухай хуульгүй цөөхөн улсын нэг. 

10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ


Улс орон: ИНДОНЕЗ

9 сарын 24, 2017

Улс орон: ЛИВАН

3 сарын 15, 2018

Улс орон: ЭНЭТХЭГ

6 сарын 20, 2018

Улс орон: БРУНЕЙ

2 сарын 08, 2021

Улс орон: ВЬЕТНАМ

2 сарын 15, 2021

Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start