Нэрийн утга: Библийн сударт гардаг Якобын нэрээс эхтэй.
Албан ёсны нэр: Израиль Улс
Засаглалын хэлбэр: Парламентын, бүгд найрамдах
Улсын уриа: байхгүй
Төрийн дуулал: “Итгэл”
Нийслэл: Иерусалим
Мөнгөн тэмдэгт: шинэ шекель

- Иүдийн шашинт цорын ганц улс.
- Дэлхийн 100 дахь жижигхэн улс.
- Есөн сая гаруй иргэнийх нь 75 хувь нь еврей, 20 хувь нь араб, үлдсэн таван хувь нь бусад үндэстэн, ястан.
- Найман сая гаруй еврейчүүд хилийн чанадад амьдардаг бөгөөд таван сая гаруй нь АНУ-ын иргэн.
- Еврейчүүд хамгийн олон Нобелийн шагнал хүртсэн үндэстэн.
- Албан ёсных нь хэл иврит, араб.
- Ойрх Дорнодын орнуудаас амьжиргааны төвшнөөрөө нэгд ордог.
- Ойрх Дорнод дахь либерал ардчилсан засаглалтай цорын ганц улс.
- Хүн амтай нь харьцуулахад хамгийн олон музейтэй улс.
- Боловсролын төвшнөөрөө дэлхийд дээгүүрт ордог. Хүн амтай нь харьцуулахад хамгийн олон инженер, эрдэмтэн, профессортой улс.
- Гар утас болон дуут шуудан тус улсад анх одоогийн хэлбэрээ олсон.
- Компьютерийн вирусын эсрэг анхны программыг 1979 онд тус улсад бүтээсэн.
- Агаарын хүчний хэмжээгээрээ дэлхийд дөрөвт ордог.
- Хүн амтай нь харьцуулахад жилд хэвлэгддэг шинэ номынхоо тоогоор дэлхийд тэргүүлдэг.
- Гахай тэжээх, үржүүлэх нь хуулиар хориотой. Энэ нь иүдийн шашны цээрлэх ёстой холбоотой бөгөөд зөвхөн эрдэм шинжилгээний ажилд зориулж цөөн тооны гахай үржүүлэхийг зөвшөөрдөг.