Арав.мн

Монголын ТВ-ийн сувгууд

Монголын ТВ-ийн сувгууд

Монгол Улсад телевиз байгуулах тухай анх 1964 оны 4 сард Улсын төлөвлөгөөний хорооны хуралдаанаар яригджээ. 1965 оны 10 сард БНМАУ-ын Засгийн Газар телевизэд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургах тухай тогтоол гаргав. Үүний дагуу телевизийн техникийн мэргэжилээр 40 хүнийг ЗХУ руу илгээсэн байна. 1966 оны 3 сарын 29-нд Монгол телевизийн техникийн төвийн шавыг тавих ёслол болжээ. 1966 оны 5 сарын 16-нд телевизэд ажиллах залуусын хоёрдугаар ээлжийг ЗХУ руу явуулсан юм.

1967 онд Монголын телевиз байгуулагдахад барьж байгуулсан теле цамхаг нь 193 метр өндөр. Ингээд 1967 оны 7 сарын 11-нд Монголд анх удаа туршилтын нэвтрүүлэг хийсэн бөгөөд Ардын хувьсгалийн 46 жилийн ойд зориулсан концерт, хүндэтгэлийн арга хэмжээг телевизээр дамжуулжээ. Дараа нь 1967 оны 8 сарын 15-нд хоёр дахь удаагийн туршилтын нэвтрүүлэг хийв. Туршилт амжилттай болсоны дараа тогтмол нэвтрүүлэг явуулах тухай шийдвэр гаргасан байна. Радио телевизийн улсын хорооны даргаар Жалан-Аажив, орлогчоор нь Сумъяа томилогджээ. 1967 оны 9 сарын 27-ноос эхлэн Монгол телевиз тогтмол нэвтрүүлгээ явуулах болов. Монгол телевиз анх байгуулагдаад даваа пүрэв, бямба, ням гаригт нэвтрүүлэг дамжуулдаг байсан юм.

1972 онд байгуулагдсан “Телекино” үйлдвэрийн бааз сууринд түшиглэн нийслэл хотын захиргааны мэдлийн “Улаанбаатар” телевизийг байгуулжээ. Тус телевиз анхны нэвтрүүлгээ 1992 оны 9 сарын 15-нд үзэгчдэд хүргэсэн байна. 1996 оны 9 сарын 27-нд Монголын анхны арилжааны телевиз “25-р суваг” байгуулагдсан. Мөн онд Америкийн хөрөнгө оруулалттай мэдээллийн “EAGLE” телевиз үйл ажиллагаагаа эхэлжээ. 2003 онд TV5, TV9 гэсэн хоёр ч арилжааны телевиз шинээр нээгджээ. 1995 оноос Монголд гадаадын болон дотоодын телевизүүдийн нэвтрүүлгийг дахин дамжуулах үйл ажиллагаа явуулдаг кабелийн сүлжээ бий болов. 




01

МОНГОЛ TV

Монголд анх удаа HD форматыг нэвтрүүлж, сүүлийн жилүүдэд телевизийн контентийн бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтүүдийг өөрийн телевиздээ хийн, энэ үйл явцдаа бусдыгаа ч уриалан, манлайлж байгаа тэдний арга туршлага салбарынхны анхаарлыг…

+4
гоё тв

02

БОЛОВСРОЛ ТВ

Боловсрол телевиз уран бүтээлийн 7 редакци, 125 хүний бүрэлдэхүүнтэй ба нийгмийн боловсрол, танин мэдэхүйн сэдэвтэй нэвтрүүлгүүдийг дагнан бэлтгэж, өглөө 08 цагаас орой 24 цагийн хооронд орон даяар эфирээ цацан явуулж байна. 2008 оны 2 сард Хэвлэлийн…

+2
hund heregtei tanin medehuin medleg olgoh kontentuud ih gargana,

03

MN25

Телевизийг үүсгэн байгуулагч "АЭ энд ЖААГ" ХХК - г Шагдарын Отгонбилэг, Цэрэндоржийн Балдорж, Лувсандамдингийн Жаргалсайхан, Зоригйин Алтай, Аюушийн Авирмэд,Дэмчигдоржийн Галсанжаргал нар үүсгэн байгуулж 1996 оны гуравдугаар сарын 18 - нд улсын бүртг…


04

NTV

2000 онд үүсгэн байгуулагдсан Медиа групп ХХК нь Mонголын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх, судалгаа шинжилгээ хийх, бизнес, маркетингийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг. Медиа групп ХХК-ий харьяа…

хөтөлбөрөө тавиач өгөөч


05

SPS

Спортын төрөлжсөн SPS суваг нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Уг телевиз нь Английн "Премьер Лиг", Европын хөлбөмбөгийн холбооны "Аваргуудын лиг", Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "NBA" гэх зэрэг дэлхийд алдартай томоохон тэмцээн…


06

VTV

"Бид Монголдоо хайртай" уриатай VTV нь орон даяар нэвтрүүлэгээ цацдаг бөгөөд дуу дүрсний өндөр чанарыг хэрэглэгчдэд санал болгон ажилладаг.


07

ETV

"Тод харуулна...” уриатай ETV HD телевиз нь 2010 оны 7-р сарын 9-нд албан ёсны нээлтээ хийснээр өнөөг хүртэл 24 цагийн туршид телевиз үзэгчдэд хүрч үйл ажиллагаагаа явуулж  байна. 

+15
Sportooroo shildeg n

08

TV9

ТV9 телевизийн таних тэмдэг буюу лого нь улбар шар өнгийн дэвсгэртэй, тоон бэлэгдлийн хувьд гараг эрхис, зан заншил, монголын шашны үйлтэй голдуу холбогддог 9-ийн тоог цоолж хийсэн зуувин тэмдэг. Үзэгчдийн хүрээг тэлэх арга ажиллагааны болон бодлогын…



09

STAR TV

“Стар” телевиз нь Монгол Улсын хэмжээнд агаараар нэвтрүүлгээ цацах эрхтэй цөөн телевизийн нэг ба Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрлөөр Улаанбаатар хотод /III суваг/-аар болон Univision, Skymedia, Sansar, Supervision, MNBC, DDish зэр…

+12
happy birthday

10

MOVIE BOX

MOVIEBOX суваг нь Монголын хамгийн анхны киноны төрөлжсөн суваг юм. Өргөн дэлгэцийн болон телевизийн олон ангит кинонуудыг гаргаж, кино урлагийн эргэн тойрон дахь мэдээ мэдээллийг хүргэдэг.


11

МҮОНТВ

МҮОНТ нь үзэгчиддээ зориулан 1, 2-р суваг тус бүр 1 хоногт 17 цаг, нийт 12400 цагийн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж байна. МҮОНТ нийгмийн бүх давхаргад нөлөөлөхүйц хүүхэд залуучууд , боловсрол, уламжлалт ё заншил, эрүүл мэндийн чиглэлээр нэвтрүүлэг…


12

BLOOMBERG

Bloomberg телевиз бол 24 цагийн дэлхийн бизнесийн болон санхүүгийн мэдээллийг хүргэдэг суваг юм. Энэ нь дэлхий дахинд 310 сая өрх айлд хүрдэг суваг билээ. Bloomberg L.P. корпорац Bloomberg TV-г эзэмшиж ажилладаг бөгөөд олон улсын дэд удирдлага нь Аме…


13

UBS

1992 он  - Монгол орны амьдрал бүхэлдээ өөрчлөгдөн шинэчлэгдсэн түүхэн жил. Нийгэм эдийн засгийн олон харилцаа, шинэ байгууллага, шинэ үйлдвэрлэл, шинэ үйлчилгээ үүсч бий болсон тэр цаг үед монголын телевизийн түүхэнд өрсөлдөөнийг бий болгон, хо…


14

C1

Сайн бн уу танай сувгаар гардаг наруто олон ангит кино хэдэн цагаас гарч бгаа вэ

15

DREAMBOX

Dream Channel буюу Мөрөөдлийн суваг телевиз нь монголын хамгийн анхны ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН телевиз болон байгуулагдаж 2010 оын 10-р сарын 10-ны өдөр анхны эфирээ үзэгч хүүхдүүддээ хүргэсэн. Одоогоор нийт 30 гаруй уран бүтээлчид, хөтлөгчидийн баг хамт ол…


16

ASIANBOX


17

CHANNEL 11


18

ROYAL TV

Рояал телевиз нь Монголын телевизийн салбарт шинээр мэндэлж 2011 оны 11 сарын 11-ны өдөр туршилтын эфирээ НD форматаар үзэгч олондоо анхлан хүргэсэн ба 2012 оны 01-р сарын 16-ны өдрөөс үндсэн хөтөлбөрийн дагуу ажиллаж эхэлсэн. Рояал телевиз нь нийгми…


19

ECO TV


20

OLLOO TV


21

EAGLE NEWS

Ийгл Бродкастинг компаний мэдээний үйл ажиллагаа нь Үнэн зөв, Шударга, Итгэмжтэй, Зарчимч, Хараат бус болон Чөлөөт байх хэмээх үндсэн зарчмууд дээр тулгуурладаг. Анх 1994 онд Монголын Телевизийн Компани(MBC), Америкийн ашгийн бус байгууллага болох Am…


22

TV5

Монголын анхын интернэт телевиз TV5 телевиз "Монгол улсаа хөгжүүлье" уриатайгаар 2003 оны 1-р сард анхын эфирээ цацаж байсан түүхтэй. Телевизийн салбарт шинэлэг олон зүйлийг сэдэж, санаачлан хийж хэрэгжүүлсэн TV5 телевизийн хамт олон эх нутагтаа…

TV5 гэдэг телевиз одоо байдаг юм уу? :P

23

ЭХ ОРОН ТВ


24

TV8


25

SEVEN CHANNEL

Монголын хамгийн анхны энтертайнмэнт мэдээллийн хөтөлбөр бөгөөд залуучуудад хандсан мэдээллийг түгээх цогц мэдээллийн хөтөлбөр юм. TV7 телевиз нь дэлхий нийтийн одуудын өдөр тутмын амьдралын папарацци сурвалжлага, баячууд бизнессмэнүүдийн ажил амьдра…


26

TM


27

SBN

SBN tv нь 2006 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс албан ёсоор Улаанбаатар хот болон орон даяар нэвтрүүлгээ толилуулж, богино хугацаанд өөрийн гэсэн үзэгчидтэй, онцлогтой телевиз болж чадсан. Телевиз нь анх байгууллагдсан цагасаа ENTERTAINING EVERYONE б…


Саналын статистик (Нийт санал: 946)

  • МОНГОЛ TV
    120 (13%)
  • БОЛОВСРОЛ ТВ
    81 (9%)
  • MN25
    53 (6%)
  • NTV
    53 (6%)
  • SPS
    49 (5%)
  • VTV
    48 (5%)
  • ETV
    46 (5%)
  • TV9
    45 (5%)
  • STAR TV
    42 (4%)
  • MOVIE BOX
    37 (4%)
  • МҮОНТВ
    37 (4%)
  • BLOOMBERG
    35 (4%)
  • UBS
    33 (3%)
  • C1
    32 (3%)
  • DREAMBOX
    32 (3%)
  • ASIANBOX
    32 (3%)
  • CHANNEL 11
    31 (3%)
  • ROYAL TV
    30 (3%)
  • ECO TV
    30 (3%)
  • OLLOO TV
    29 (3%)
  • EAGLE NEWS
    28 (3%)
  • TV5
    11 (1%)
  • ЭХ ОРОН ТВ
    7 (1%)
  • TV8
    4 (0%)
  • SEVEN CHANNEL
    1 (0%)
  • TM
    (0%)
  • SBN
    (0%)

6.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
таны овог,
01таны овог, нэр
оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд