Арав.мн

Улаанбаатар хотын шилдэг ресторанууд: "Батько Опанас"

Улаанбаатар хотын шилдэг ресторанууд:

Улаанбаатар хотын шилдэг ресторануудыг цувралаар танилцуулж байна. Энэ удаагийн танилцуулах ресторан бол "Серж Эксклюзив Хаус" барилгад байх "Батько Опанас" ресторан юм. 

1999 онд байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн 5 ресторан, 4 кулинар, 1 кофе шоп, үйлдвэрлэлийн 2 цех, 11 магазинчик, зочид буудал зэргийг ажиллуулж буй Серж Интернэшнл компаний уг ресторан нь Украйн үндэсний уламжлалт хоолыг орчин үеийн технологиор бэлтгэн боловруулж гадаад, дотоодын зочдод Украйн орны соёл уламжлал, хэв маяг, хоолны амт, урлагийг мэдрүүлэн таниулсаар байна.

2011 онд баригдаж ашиглалтанд орсон "Серж Эксклюзив Хаус" гэж нэрлэгддэг энэ 7 давхар барилгаар хамтдаа аялцгаая.


10

Кофе шоп

Үүдээр орж ирэхэд таныг шинэхэн кофе, төрөл бүрийн нарийн боовны үнэр, цэвэр саруулхан танхим угтах болно. Та өглөөний цайгаа амжиж уугаагүй бол Милая кофе шопыг зориорой. Харин зав чөлөө багатай яваа бол Милая цехэд бэлтгэсэн кулинараар үйлчлүүлээрэй. Ажлын өдөр бүр 8:00 цагаас, амралтын өдрүүдэд 9:30 цагаас үүдээ нээн та бүхэнд үйлчилж байна.


09

Кулинар

Энэ бол "Орос чанар, Орос амт". 

Шарсан загас, шорлог, тахианы махан ороомог, голубцы, котлет, тахианы махан шницель, төмсний хучмал, тефтель, төрөл бүрийн салат, зууш, жимсний чанамал, шүүс, бялуу зэрэг олон амттаныг та бүхэнд зориулан өдөр бүр шинээр нь хүргэж байна.


08

"Милая" бялуу

Милая нарийн боовны цехийг 2005 оноос эхлэн ОХУ-ын нарийн боовны мэргэшсэн тогооч Антонинагаар удирдуулан ажиллуулж эхэлсэн ба бүтээгдэхүүнээ орос технологийн дагуу чанарын шаардлага хангасан түүхий эд материалаар дээд зэргийн амт чанартайгаар үйлдвэрлэдэг.

2012 онд “Милая” НБЦ-ийн нарийн боовчин, чимэглэгч нар ОХУ-ын Эрхүү хотын “Вентус” кафены ерөнхий захирал ОХУ-ын мастер-кондитер, “Алтан тогоруу” шагналын эзэн, Тогооч нарын холбооны дээд зэрэглэлийн “Нэр хүндийн тэмдэг” одонгийн эзэн, 2011 оны ОХУ-ын шилдэг эрхэмийн нэг Владимир Игнатьев Кругловын удирдлаган дор "Фигурные Праздниыные Торты" сургалтанд хамрагдаж байв.


07

2-р давхар. "Батько Опанас" ресторан

Серж Эксклюзив Хаусын 2-р давхарт Хата стилийн тохижилт бүхий тансаг орчин, гар хийцийн хатгамалаар чимэглэсэн ширээнээ гоёмсог үндэсний хувцастай найрсаг хамт олон таныг угтана. Шалнаас тааз хүрсэн том цонхтой, цэцэг навч алагласан энэ танхимд өдөр, оройн зоогийг барихад та сэтгэл хангалуун үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.


06

Хоол

Гэрийн аргаар дарсан сало, хиам, амтат жимсний чанамал, Серж ногоон талбайн өргөст хэмх, улаан лооль, украйн маягаар даршилсан зууш, алдарт Киевский котлет, жаркое ушки, харчо шөл гээд 11 төрлийн шөл, 18 төрлийн амтат хоол, салат, зууш, 30 гаруй дарснаас сонголтоо хийгээрэй.

Хүлээн авалт, баяр ёслолд зориулан катерингийн үйлчилгээ, ажлын уулзалтанд  мөн зориулсан өглөөний цай, бизнес ланчийг бэлтгэн хүргэдэг юм байна.


05

"Анчдын клуб" - VIP өрөө

Төрсөн өдөр, бизнес уулзалт, гэр бүл, хамт олон, анд нөхөдтэйгөө суухад зориулсан 20 хүний багтаамжтай "Анчдын клуб" VIP өрөө мөн 2-р давхарт байрладаг. 


04

Хамт олон

Батько Опанас ресторанд 16 дахь жилдээ ажиллаж байгаа Украйн тогоочийн ахалсан олон жилийн туршлагатай хамт олон ажилладаг.


03

3-р давхар. "Опанас" ресторан

80-120 хүн хүлээн авах хүчин чадалтай "Опанас" ресторанд:

  • Үдшийн зоог
  • Төрсөн өдөр
  • Шинэ жил
  • Хурим
  • Хамт олны тэмдэглэлт баяр зохион байгуулахад тохиромжтой.

Байгууллагынхаа шинэ жилийн комисст багтсан менежерүүдэд "Опанас" ресторантай холбоо тогтоохыг санал болгож байна.


02

Интерьер

Серж Эксклюзив Хаусын үүдээр орсон цагаас л энэ барилгын өнцөг булан бүрт элдэв чамин сувенирүүд байгааг та харах болно.

Аль ч танхимд, хаана ч суусан хананд өлгөсөн уран зураг, Орос үндэсний чимэглэлүүд, хуучны хөгжим, хэрэгсэл, ном, дарсны цуглуулга, баавгайн арьс, бугын эвэр гээд сонирхох зүйл ихтэй. 


01

Илүү дэлгэрэнгүй

Серж Эксклюзив Хауст зөвхөн ресторан, кофе шоп байгаад зогсохгүй мөн хурлын танхим, зочид буудал байрладаг. Та гадаад, дотоодоос ажил хэргийн  болон амин хувийн журмаар найз нөхдөө авчирвал энд байрлуулаарай. Хурал зөвлөгөөн, сургалт зохион байгуулах 12 болон 60-70 хүний багтаамжтай танхимууд, ая тухтай хагас люкс буудлын өрөөнүүд байдаг.
Хаяг: БЗД 1-р хороо, Токиогийн гудамж-2
Утас: (976) 453716, 80118260


8.8

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (12)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
nice
+2
дажгүй газар
+1
Эдний торт бол ёстой амттай шүү. Байнга авч иддэг юм
goy gazar bn lee hool amttai
+2
гоё газар
+1
Уур амьсгал тохижилт нь знэхээр сэтгэл гаргасан, хоол үйлчилгээ нь ч гэсэн найс шүү
+4
муухай юм сурталчилаад байгаа биш зүгээршдээ :) Украйнская кухня, Милая торт бол тасархай!
-2
Өрсөлдүүлбэл зүгээр юм. Нэг газрыг сурталчилбал ARAV.MNсайтын утга алдагдаж байна даа
+3
Схан амттай хоолтой шүү.
+3
salo ni goe
+1
сая зун орох хүртлээ лаг үнэтэй газар гэж боддог байсаншд
+2
гоё гоё
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start