Арав.мн

2017 оны шилдгүүд: НОМ

2017 оны шилдгүүд: НОМ

Энэ онд танин мэдэхүйн уран зохиолын, хувь хүний хөгжлийн гээд олон төрлийн сонирхолтой номууд шинээр хэвлэгдэн гарч уншигчдийн гарт очсон бөгөөд номын дэлгүүрүүдийн бестселлерийг түүхэн сэдэвт уран зохиолын номууд эзэлсэн гэж болно. Санал асуулгадаа хамгийн их борлуулалттай байсан номуудыг багтаалаа.


Санал асуулгын хугацаа дууссан байна

01

"Аугаа эрин: Хөх илдний очис" - Б.Наминчимид

Сүбээдэй баатрыг төрөхөд нь ямар учрал тохиолоор чоно эх барьж авсан хийгээд учир битүүлэг олон үйл явдал шил даран өрнөсөн тухай өгүүлэх "АУГАА ЭРИН" цувралын тэргүүн боть "ХӨХ ИЛДНИЙ ОЧИС" роман. 


02

"Сахиуст хангайн нууц" - Г.Аюурзана

Энэхүү романд “Ятган хуурч Пүрэв гүн” хэмээн алдаршсан Жонон бэйл Пүрэвжавын тухай өгүүлэх ба түүний амьдралд тохиолдсон нэгэн золгүй хайр дурлалын түүхийг тухайн цаг үеийн уур амьсгалтай холбон зохиомжилжээ.


03

"Сэнтий түшсэн хатад" - Ч.Содбилэг

Долоон жилийн турш бичсэн түүхэн баримтат найруулал уг бүтээлээс Их хаан Хубилайгаас эхлэн Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр хүртэлх 100 орчим жилийн түүхийг товчоолон мэдэж, төрийн эрх мэдэл атгалцсан хатад гүнж нарын гайхам суу билэг, эрдэм а…


04

"Миний захидлууд" - О.Дашбалбар

Монгол Улсын төрийн соёрхолт төр нийгмийн нэрт зүтгэлтэн яруу найрагч Очирбатын Дашбалбарын 60 насны ойд зориулан гаргасан уг номонд түүний 1970, 1980-аад онд ЗХУ-д сурч байх үедээ найзууддаа, аав, ээж, дүү нартаа, гэргий хүүхдүүддээ бичсэн хийгээд…



05

"Жаран цагаан хонь" - Ц.Оюунгэрэл, Жеффи Л.Фолт

"Ногоон нүдэн лам" романы II дэвтэр болох ”Жаран цагаан хонь” зохиолд хөдөөгийн залуу сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүх, 1940-өөд оны ороо бусгаа нийгэм, аймшигт аллага, яргалал, гэмгүй олон хүмүүсийг…

Лайк
+2
ene met nomnuud bolij uz zugeer

06

"Эх дагины далд түүх" - Д.Төрбат

Цэнд зайсангийн дунд охин VIII Богд Жавзандамба хутагтын хатан “Шашин төрийг өрнүүлэгч, Улсын эх дагина” Дондогдуламын талаарх намтар роман.


07

"Тэжээвэр" - Д.Норов

Төрийн шагналт зохиолч Д.Норовын бүтээлээс “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газраас сонгож хэвлэсэн тус номонд "Паанаг", "Үхэл хүлээх газар", "Хар гэгээ" зэрэг нийт 12 өгүүллэг, "Тэжээвэр", "Мөнхийн дуудлага", "Хөх сайрын чулуу" туужууд багтжээ.&n…


08

"Сэтгэлийн реализм" - Д.Ган-Очир

Яруу найргийн шүлгийн түүвэр  "Сэтгэлийн хязгааргүй тал нутгаа  Сэтгэлгээнийхээ хүлэг мориор туулюу би  Сэтгэлийн гэрэлт ертөнцөө  Сэтгэлгээнийхээ мөн чанараар нээюү би..." 



09

"Самар хатан" - Б.Сарантуяа

15-р зууны эхэн үе алтан ургийн угсаа залгамжлагч Элбэг нийгүүлсэгч хаан хайрт охин Самар гүнжээ хүнд өгөхөөр харийн нутагт мордуулаад байсан ч удалгүй түүнийг буцаан авч ирэх зарлиг буулгаснаар энэ романы үйл явдал эхэлнэ.


10

"Төлөөс" - Д.Цэмбэл

1937 оны их хядлага, залхаан цээрлүүлэлт, өргөн баривчилгаа, бөөндсөн лагерийг зүгээр нэг хэлмэгдүүлэлт гэж хэлээд өнгөрч болохгүйг зохиолч илэрхийлжээ.


11

"Шөнийн гийчин" - Ц.Ууганбаяр

Аймшгийн зохиол бүтээлээрээ нэртэй Ц.Ууганбаярын уг номонд “Галзуугийн байшин”, “Хар хөх эмэгтэй”, “Хуучны ямбий”, “Мартуулагч” зэрэг гайхалтай өглүүлэгүүд бий.

үнэхээр сэтгэлд хүрсэн ном ялангуяа Мухрын өрөө

12

"Миний хонгор хүү" - Ц.Оюунбат

Хятад улсад өрнөх хар тамхи, хүний наймааны гэмт хэргийн талаар өгүүлэх адал явдалт "Миний хонгор хүү" тууж, мөрийтэй тоглоомчны тухай "Хот шөнө унтдаггүй" хэмээх хос туужаас бүрдсэн.

Залууст сургамжтай сайхан ном.

13

"Зэрлэг цахирмаа" - С.Сосор

"Хүнчин" романаараа уншигчдийн хэдийн танил болсон зохиолч Сэрээнэнгийн Сосорын хоёр дахь бүтээл "Зэрлэг цахирмаа" роман нь эмэгтэй хүний тэр дундаа эх хүний сэтгэлийн учгийг хөндөж чаджээ. Хүнийг уйлуулж баярлуулж инээлгэсэн зохиол болсон байна. Х…


14

"Загвар өмсөгч" - С.Оюун

Энэхүү номонд "Алтан урагийн тууж" , "Загвар өмсөгч" , "Хайрын мод", "Нэг тэнгэрийн доор" зэрэг товч тодорхой дэвшүүлсэн санаа, гүнзгий бичлэг, энгийн дүр дүрслэл, тодорхой хүмүүсийн ухаан бодлын өсөлт хөгжилт, алдаа оноог амьдаар харуулсан тууж өг…


15

"Хотол цагаан гүнж" - Б.Шүүдэрцэцэг

Чингис хааны удам, Хайду хааны охин өрнө дорнын түүх шастирт хүчит бөх гүнж гэж алдаршсан Хотол цагаан Ажуруг гүнжийн тухай бие даасан анхны роман.


16

"Алганы хээ" дэд дэвтэр - Б.Эрхэмбаяр

“Алганы хээ” зохиолын баатруудын үйл явдлууд хүний нийгмийн хөгжлийн харьцангуй өөр өөр түвшинд яваа Монгол, Швед, Пакистан зэрэг шашин, соёлын асар их ялгаатай өөр өөр газар орнуудад өрнөж алганы хээгээ урлан яваа түүх.


17

"Туужууд" - Ч.Галсан

Чинагийн Галсангийн туужуудыг Болор судар хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр хэвлэн гаргасан энэхүү бүтээлд зохиолчийн “Аянгат цагийн тууж”, “Арван сарын тэнгэр доор”, “Ноомой эрийн мөрөөр”, "Тэнгэрийн зүүд” бүтээлүүдийг эмхэтгэжээ. 


18

"Зааг" - Д.Тэрбишдагва

Монгол, Герман оронд өрнөсөн шинэчлэлт, өөрчлөлтүүд, Монголын нийгэм бөгөөд улс төрийн амьдралд өрнөж байгаа ил далд тэмцэл, ололт, гажуудал зэргийг өгүүлжээ. Хэдийгээр номын зохиогч Д.Тэрбишдагва өөрийнхөө намтрыг өгүүлж буй боловч Монгол Улсын нэ…


Саналын статистик (Нийт санал: 425)

  • "Аугаа эрин: Хөх илдний очис" - Б.Наминчимид
    53 (12%)
  • "Сахиуст хангайн нууц" - Г.Аюурзана
    37 (9%)
  • "Сэнтий түшсэн хатад" - Ч.Содбилэг
    30 (7%)
  • "Миний захидлууд" - О.Дашбалбар
    28 (7%)
  • "Жаран цагаан хонь" - Ц.Оюунгэрэл, Жеффи Л.Фолт
    28 (7%)
  • "Эх дагины далд түүх" - Д.Төрбат
    23 (5%)
  • "Тэжээвэр" - Д.Норов
    22 (5%)
  • "Сэтгэлийн реализм" - Д.Ган-Очир
    22 (5%)
  • "Самар хатан" - Б.Сарантуяа
    22 (5%)
  • "Төлөөс" - Д.Цэмбэл
    20 (5%)
  • "Шөнийн гийчин" - Ц.Ууганбаяр
    20 (5%)
  • "Миний хонгор хүү" - Ц.Оюунбат
    20 (5%)
  • "Зэрлэг цахирмаа" - С.Сосор
    20 (5%)
  • "Загвар өмсөгч" - С.Оюун
    20 (5%)
  • "Хотол цагаан гүнж" - Б.Шүүдэрцэцэг
    20 (5%)
  • "Алганы хээ" дэд дэвтэр - Б.Эрхэмбаяр
    20 (5%)
  • "Туужууд" - Ч.Галсан
    20 (5%)
  • "Зааг" - Д.Тэрбишдагва
    (0%)

9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Zandaa
01Zandaa Goosh
110,600 оноо
Мөнхсайхан
02Мөнхсайхан Б.
59,800 оноо
Буянбадрал
03Буянбадрал Гантулга
17,900 оноо
Oki
04Oki Baynzvrkh
1,100 оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд