Арав.мн

Инээмсэглэлийн тухай 10 баримт

Инээмсэглэлийн тухай 10 баримт

АНУ-ын нэрт сэтгэл судлаач, доктор Паула Ниэденталь руу дөрвөн жилийн өмнө нэгэн орос сурвалжлагч утасдаж, нүүр царайны хувирлын тухай түүний дөрвөн жилийн турш хийсэн судалгааны талаар мэдээлэл авахыг хүсчээ. Удаан ярилцсаны эцэст америкчуудын инээмсэглэл хамгийн хуурамч, францчуудынх хамгийн чин сэтгэлээсээ байдгийг сурвалжлагч доктороос мэдэж авсан гэнэ. Тэрхүү сэтгүүлч Ниэнденталийн сонирхолтой, өвөрмөц судалгааны тухай нийтэд дуулгасан анхны хүн юм.


10

Хамгийн онцгой судалгаа

Зүүн гар талаас Паула Ниэденталь

Францын Блез Паскалийн их сургуульд судалгааны ажлаа хийдэг Ниэнденталь инээмсэглэл нь хүний төрөлх илэрхийллийн нэг авч шинжлэх ухаанд энэ тухай мэдээлэл хомс байдгийг анзаарч, мэргэжил нэгт сэтгэл судлаачидтайгаа хамтран хүний тархины үйл ажиллагаа, төрж өссөн орчин, соёлын онцлог, туулсан амьдрал зэрэг нь инээмсэглэлд хэрхэн нөлөөлдгийг судалж эхэлжээ. Тэрбээр инээмсэглэлийн олон төрлийг ялгаж зааглан, үндэстнүүдийн баярлаж хөөрсөн сэтгэл хэрхэн өөр өөрөөр илэрдгийг дүгнэж тодорхойлсон байна.

“Тархи ба сэтгэл судлалын ухаан” сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгдсэн доктор Ниэнденталийн судалгааны дүгнэлтэд онцолсноор инээмсэглэл нь ердөө дотоод сэтгэлийн илэрхийлэл биш юм. Харин хүн хоорондын харилцааны хамгийн ил тод “хэмжигч” гэнэ. Хүний нүүр царайны хувирал, илэрхийллийг судалдаг мэргэжилтнүүд дунд хамгийн нэр хүндтэй эрдэмтэн гэгддэг АНУ-ын Баруун хойд бүсийн их сургуулийн сэтгэл судлаач Адам Галински доктор Ниэнденталийн судалгааг инээд, инээмсэглэлтэй холбоотой одоогоор хийгдээд байгаа хамгийн онцгой судалгаа гэжээ. 


09

19 төрлийн инээмсэглэл бий

Сэтгэл судлаачид хэдэн арван жил инээмсэглэлийг судалсан ч голдуу гаднаас нь, өөрөөр хэлбэл нүүрний булчин хацрын орчимд агшихад завьж татагдахыг инээмсэглэл гэнэ хэмээн тун өнгөцхөн тодорхойлж ирсэн байдаг. Харин Ниэнденталийн судалгаа хөөр баяслын илэрхийлэл нь хүний бие махбодь, тухайн цаг үе, орчин нөхцөлийн өөрчлөлттэй салшгүй холбоотой хэмээн дүгнэсний дээр ердийн эелдэг хандлагаас үнэн сэтгэлээсээ баярлаж хөөрсөн хүнээс гарах гээд нийт 19 янзын инээмсэглэл бий, тэдгээрийн хэв шинжийг сайтар судалбал хүний чухам юунд хөөрч догдолсныг мэдэж болно гэж үзжээ.

Өөрийгөө албадах юм уу барьц алдаж, сандрахдаа хүн ихэвчлэн шүдээ ил гаргалгүй инээмсэглэдэг. Харин үнэн сэтгэлээсээ баярлаж талархах юм уу, ямар нэгэн сайхан зүйлийн тухай бодохдоо мөн л шүдээ ил гаргалгүй инээмсэглэдэг ч нүд нь мэдэгдэхүйц онийдог байна. Энэ нь зарим хүнд эрүү шөвгөр, хөмсөг дугариг хэлбэртэй болох зэргээр илэрдэг аж.


08

Амьтад ч инээмсэглэдэг

Эдгээрийг ангилж ялгах нь чухал хэдий ч Ниэнденталийн хэлснээр энэ нь инээмсэглэлийн нууцыг бүрэн тайлахгүй. Тэрбээр инээмсэглэлийн олон төрлийг тодорхойлохоос гадна хүн чухам ямар үед олон янзаар инээмсэглэдгийг мөн тодорхойлох гэж оролджээ.

Инээмсэглэлийг баярласан сэтгэлийн илэрхийлэл гэж олон хүн боддог ч үнэн хэрэгтээ царайд инээмсэглэл тодруулдаг нүүрний булчин хүнийг гуниж гутарсан, эгдүүцэж, жигшсэн үед ч ялгаагүй агшиж сунадгийг Ниэнденталийн баг тогтоосон байна. Тэгэхээр мэдрэмж, нүүр царайны илэрхийлэл хоёрын холбоос улам л нууцлаг байна гэсэн үг. Үүнийг Чарльз Дарвин хүртэл хэдэн арван жил тогтоохыг чармайсан юм. Хүнтэй өвөг нэг гэгддэг бич, сармагчнаас гадна бусад хөхтөн амьтан, зарим шувууд ч инээмсэглэдэг нь тогтоогдсон билээ. 


07

Нарийн шинж тэмдэг

Хүн дүрстнүүдийг судалдаг мэргэжилтнүүд бич, сармагчны инээмсэглэлийг олон янзаар ангилсан байдаг. Жишээ нь, шимпанзе баярласандаа инээмсэглэдэг бол заримдаа бусдадаа тал засаж инээмсэглэдэг. Хүн ч гэсэн энэ ангилалд багтана. Гэхдээ сайтар ажиглавал инээмсэглэлээс үүдсэн хүний төрх царайны өөрчлөлт олон нарийн шинж тэмдэгтэй. Эвгүй байдалд орсон хүнийг инээмсэглэхэд эрүү нь үл ялиг чичигнэж, жижгэрдэг бол мэндчилэх үеийн инээмсэглэлийг ялигүй өргөгдсөн хөмсгөөр нь таньж болох гэнэ.

Шимпанзе бусадтайгаа нэгдэн нийлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэхээс гадна хүч ихтэйгээ анхааруулахдаа мөн инээмсэглэдэг байна. Үүнийг Ниэнденталь нарын эрдэмтэд хүний доогтой инээд болон мушилзах, жуумалзахтай адилтгажээ. Гэхдээ хүний мушилзах, жуумалзахаас ялгаатай нь бич, сармагчнуудын хүчирхэгээ гайхуулдаг инээмсэглэл нь шүд ил гардгаараа онцлог аж. 


06

Хариу үйлдэл

Ниэнденталийн судалгааны өөр нэгэн онцгой дүгнэлт нь инээмсэглэлд хариу барих хүний мэдрэмж юм. Түүнийхээр инээмсэглэсэн хүний нүд рүү харсан хүн өөрийн мэдэлгүй инээмсэглэдэг гэнэ. Гэхдээ инээмсэглэл түгээсэн хүн гагцхүү үнэн сэтгэлээсээ инээмсэглэсэн бол шүү дээ. “Халдвараар” инээмсэглэгчийн нүд эхлээд инээмсэглэсэн хүний нүүрний хэлбэр, өөрчлөлт болон дээр дурдсан үнэн, худал инээмсэглэлийн шинж тэмдгүүдийг өөрт мэдэгдэлгүйгээр мэдээлэл болгон цуглуулж тархины ачаалах цэгт хүргэдэг байна. 



05

Стресс тайлагч

Тиймээс баярлаж догдолсон, чин үнэнээсээ талархсан нэгний инээмсэглэлийг хүн далд ухамсраараа мэдэрдэг гэсэн үг. Жишээ нь, жаргалтай нэгний инээмсэглэлийг харсан хүний тархины “талархал тээгч” хэсэг идэвхжиж, эрүүл мэндэд далдхан сайнаар нөлөөлдөг байна. Хүний тайван амгалан араншинг захирдаг гэх тархины тэрхүү хэсгийг идэвхжих үед тархинд идэвхиждэг нэгэн төрлийн эс стресс тайлж, даралт бууралдагийг Ниэнденталь судалгааныхаа явцад мөн тогтоожээ. 


04

Хуурамч инээмсэглэл “халдваргүй”

Бусдыг инээмсэглэхийг хараад баярлаж, тодорхой шалтгаангүйгээр догдлох нь тэгэхээр тун эерэг нөлөөтэй юм. Тиймээс ч инээмсэглэхийг, цаашлаад инээж хөхрөхийг нэгэн төрлийн онцгой эм хэмээдэг. Гэхдээ хуурамч инээмсэглэл ийм нөлөөгүй гэнэ. Харцаараа биш зөвхөн уруулаа хөдөлгөх төдийд инээмсэглэх хүнийг харахад дээрх нууц “урвал” тархинд явагддаггүй ажээ.


03

26 булчингийн хүч

Түүний гол нууц нь хүний тархи далдуураа нүүрний булчингуудыг “тоолж” байдагт оршино. Нүүрний 26 булчин нэгэн зэрэг хөдөлгөөнд оршиж байж, өөрөөр бол нэг хэсэг нь агшиж, нөгөө хэсэг нь сунаж байж инээмсэглэлийг тодруулдаг байна. Хэрэв тэр бүх булчин хүчээ нэгтгээгүй бол, зөвхөн зарим нь л “ажил”-аа хийвэл бүрэн дүүрэн, чин сэтгэлийн инээмсэглэл хүний нүүрэнд тодрохгүй, харин ч тухайн хүн нүүр амаа тун ёозгүй татвагануулж байх шиг л харагдах вий. 


02

Хамгийн “үнэнч” нь зүүн азиуд

Ниэнденталийн ажигласнаар америкчууд хамгийн их худал инээмсэглэдэг ард түмэн бол хамгийн баясгалантай, инээмтгий ард түмэн гэх ангилалд Франц, Испани, Португал болон Ватикан, Андорра зэрэг Европын хамгийн жижиг орнууд оршдог Баруун Европын уугуул иргэд дээгүүр байр эзэлсэн байна. Харин чин сэтгэлээсээ инээмсэглэдэг нь нүд, ам хавьд нь нэгэн зэрэг илэрдэг гэх шинжээр зүүн азиуд хамгийн “үнэнчээр” инээмсэглэдэг хүмүүсээр тодорчээ. 


01

Мөнхийн нууц

Ниэнденталийн судалгаа сэтгэл судлалын салбарт томоохон дэвшил болсон ч инээмсэглэл судлаачдын хувьд онцгой хувьсал хараахан биш юм. Доктор ч мэргэжилтнүүдийн энэ дүгнэлттэй санал нэг байна. Инээмсэглэлийн нууцыг шинжлэх ухаан үнэхээр бүрэн дүүрэн тайлсан бол эхийнхээ хэвлийд буй хүүхэд юуны учир инээмсэглэдгийг, хүний төрх царайны анхны хувирал яагаад заавал инээмсэглэл байдгийг, Мона Лизагийн мөнхийн жуумалзлын цаана юу байгааг аль хэдийн мэдчихсэн байхсан.



8.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Otto
01Otto Hiko
800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд