Арав.мн

Ашиг орлогоороо Box Office-ийг тэргүүлж буй 10 кино (2018.02.27)

Ашиг орлогоороо Box Office-ийг тэргүүлж буй 10 кино (2018.02.27)

Монголын анхны 24 цагийн төрөлжсөн кино суваг болох Movie Box өнгөрсөн 7 хоногт ашиг орлогоороо тэргүүлсэн 10 киног танилцуулж байна.


10

Early Man

Төсөв: $50 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $1.8 сая 
Нийт: $6.9 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $31 сая

Хүрэл зэвсгийн үеийн зоригт агуйн хүн Даг, түүний хамтрагч Хогноб болон тэдний бүх омгийнхны тайван амьдралд аюул нүүрлэжээ.  Нүүф гэгч этгээд тэдний газар нутгийг авч, аварга том уурхай болгохоор төлөвлөж, Даг болон түүний омгийнхон бүгдээрээ хүчинд автан газар ухаж үнэт метал олборлохоос өөр аргагүй болно. Гэвч зүгээр бууж өгөхийг хүсээгүй Даг, Хогноб хоёр хүмүүсээ нэгтгэн зангидаж, хүчирхэг дайснаа дарна.


09

Every Day

Төсөв: $4.9 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $1.5 сая 
Нийт: $5.2 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $5.3 сая

16 настай Райнон өдөр бүр өөр өөр дүрд хувирдаг нууцлаг нэгэн болох А-д хайр сэтгэлтэй болдог. Хэдий явцгүй харилцаа мэт боловч Райнон өдөр бүр А-г ямар дүрд хувирсныг нь олж учрах шаардлагатай тулгарна. Маргааш хэний дүрд хувирч, юу болохыг хэн нь ч тааварлах аргагүй. Гэвч удалгүй өдөр бүр өөр хүнийг хайрлана гэдэг ямар хэцүү болохыг ухаарсан нь Райнон, А хоёрын аль алинд нь шийдвэрлэхэд хамгийн хэцүү асуудал болдог.


08

The Greatest Showman

Төсөв: $84 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $3.4 сая 
Нийт: $160.8 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $361.5 сая

The Greatest Showman бол шоу бизнесийн үүсэл гарал болон оргүй хоосноос дэлхийг гайхшруулах шоу хийж, түүх өгүүлэгчийн тухай гайхалтай мюзикл юм.


07

The 15:17 to Paris

Төсөв: $30 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $3.6 сая 
Нийт: $32.2 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $45.2 сая

Тус киног хурдны зам дээр хийсэн зоригт үйлдлээрээ баатар болж чадсан гурван залуугийн бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. 2015 оны 8-р сарын 21-нд Парисаас Талис орох галт тэргийг террористууд барьцаалсан бөгөөд гурван америк жуулчин хадлагыг зогсоохоор оролдсон тухай мэдээг дэлхий даяар амьсгаа даран чагнаж суусан билээ. Кинонд гурван найзын хүүхэд нас, амьдрал, халдлага гарах болсон шалтгаан зэргийн тухай гардаг. Хүнд хэцүү үед ч бат бэх хэвээр байсан нөхөрлөл нь тэднийг хүчирхэгжүүлж 500 гаруй зорчигчийн амь насыг аварч чаддаг байна.


06

Jumanji: Welcome to the Jungle

Төсөв: $90-110 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $5.7 сая 
Нийт: $387.3 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $921 сая

Ахлах сургуулийн 4 хүүхэд хуучны видео тоглоомыг тоглосноор уг тоглоомон дахь ширэнгэ рүү татагдан орох бөгөөд өөрсдийн сонгосон тоглоомын баатруудын дүрд хувирна. Ингээд тэд Жуманжи бол зүгээр нэг тоглоом биш харин амьд үлдэхийн тулд тэмцэх хэрэгтэйг ухаардаг. Тоглоомонд ялж бодит ертөнц рүү буцахын тулд тэд хамгийн аюултай адал явдлуудтай учрах бөгөөд Алан Перриш хорин жилийн өмнө юу орхисныг олж, бүхнийг өөр өнцгөөс бодох хэрэгтэй болно. Эс бөгөөс тэд үүрд тоглоомын ертөнцөд үлдэх болно.



05

Fifty Shades Freed

Төсөв: $55 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $7.1 сая 
Нийт: $89.8 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $320.4 сая

Тэрбумтан Кристиан Грей болон түүний шинэ эхнэр Анастасиа нар муу бүхэн ард хоцорлоо гэж итгэн хамтын амьдралаа төлөвлөдөг. Гэвч шинэ амьдрал эхлэхээс ч өмнө Грейн гэр бүлд ахин нэг бэрхшээл тохиолдоно.


04

Annihilation

Төсөв: $55 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $11.1 сая 
Нийт: $11.1 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $11.1 сая

Зохиолч Жеф Вандермерын бест селлер гурамсан романаас сэдэвлэсэн тус киноны гол дүрд Натали Портмэн тоглосон бөгөөд аймшигтай байдалд орсон Лена хэмээх биологич бүсгүйн дүрийг бүтээсэн байна.


03

Peter Rabbit

Төсөв: $50 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $12.8 сая 
Нийт: $71.5 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $74.6 сая

Питер туулай гурван эгчийнхээ хамтаар ноён Мак Грейгорийн ногооны талбайд хөгжилтэй амьдардаг байв.  Гэнэт нэг өдөр ноён Грейгорийн хамаатнууд нүүж ирсэнээр туулайны гэр бүл болон шинэ эздийн хооронд тэмцэл өрнөдөг. Питер хичнээн овсгоотой сэргэлэн өрсөлдөгч болохоо батлан харуулна.


02

Game Night

Төсөв: $37 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $17 сая 
Нийт: $17 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $21.8 сая

Макс, Анни нарын ах Брук нууцлаг гэмт хэрэг бүхий үдэшлэг зохион байгуулж, хуурамч эмч, мөрдөгч зэргийг оролцуулснаар тоглоомын долоо хоног эхэлнэ. Брук гэнэт хулгайлагдахад хүн бүр тоглоомын нэг хэсэг гэж боддог. Оролцогчид бүгд асуудлыг шийдвэрлэхээр хөдөлж эхлэх боловч удалгүй Брук алга болсон нь ч, энэхүү тоглоом нь ч тэдний бодож байгаа шиг зүйл биш болохыг ухаарна. Тоглоомонд оролцогчид бүгд цаашид яахаа мэдэхээ болих бөгөөд нэг гогцоог тайлах бүрт улам төвөгтэй зүйлстэй орооцолдоно.


01

Black Panther

Төсөв: $200 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $111.7 сая 
Нийт: $403.6 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $709 сая

Эцгийгээ нас барсны дараа Чала өөрийн төрөлх нутаг Уаканда омогтоо эргэн ирдэг. Тэр бол хаан ширээг өв залгамжлах ёстой хүн билээ. Хүчирхэг дайсан ахин гарч ирэх үед Чала хаан ширээнд сууж, Хар ирвэс болох бөгөөд Уаканда омгийн цаашдын хувь тавилан, бүх дэлхийд аюул учруулж ч болох асуудалтай нүүр тулдаг. Урвалт болон жинхэнэ аюултай тулгарсаныхаа дараа залуу хаан Хар ирвэсний хүчийг сэргээн дайснаа дарж, ард түмнээ аюулаас аврах шаардлагатай болно.



9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Suhdari
01Suhdari Ugtahbayar
5,000 оноо
Б.
02Б. Дөлгөөн
4,900 оноо
Tuguldur
03Tuguldur Batchuluun
2,100 оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Хоролгарав
01Хоролгарав Э.
11 минут 59 секунд
Л.
02Л. Санжаасүрэн
14 минут 38 секунд
Altantsooj
03Altantsooj Batsukh
14 минут 47 секунд
Баатар
04Баатар Батчулууны
22 минут 46 секунд
Нипонь
05Нипонь Оллблью
38 минут 16 секунд
Мягмарсүрэн
06Мягмарсүрэн Балдан
45 минут 44 секунд
Soyolerdene
07Soyolerdene Baterdene
49 минут 1 секунд
Batmunkh
08Batmunkh Buyandelger
1 цаг 11 минут 10 секунд
Munkhzul
09Munkhzul Agvaandorj
1 цаг 32 минут 33 секунд
Дэмбээ
10Дэмбээ Чонод
1 цаг 53 минут 32 секунд