Арав.мн

Ашиг орлогоороо Box Office-ийг тэргүүлж буй 10 кино (2018.03.13)

Ашиг орлогоороо Box Office-ийг тэргүүлж буй 10 кино (2018.03.13)

Монголын анхны 24 цагийн төрөлжсөн кино суваг болох Movie Box өнгөрсөн 7 хоногт ашиг орлогоороо тэргүүлсэн 10 киног танилцуулж байна.


10

Jumanji: Welcome to the Jungle

Төсөв: $100 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $2.7 сая 
Нийт: $397.3 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $936.7 сая

Ахлах сургуулийн 4 хүүхэд хуучны видео тоглоомыг тоглосноор уг тоглоомон дахь ширэнгэ рүү татагдан орох бөгөөд өөрсдийн сонгосон тоглоомын баатруудын дүрд хувирна. Ингээд тэд Жуманжи бол зүгээр нэг тоглоом биш харин амьд үлдэхийн тулд тэмцэх хэрэгтэйг ухаардаг. Тоглоомонд ялж бодит ертөнц рүү буцахын тулд тэд хамгийн аюултай адал явдлуудтай учрах бөгөөд Алан Перриш хорин жилийн өмнө юу орхисныг олж, бүхнийг өөр өнцгөөс бодох хэрэгтэй болно. Эс бөгөөс тэд үүрд тоглоомын ертөнцөд үлдэх болно.


09

The Hurricane Heist

Төсөв: $35 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $3 сая 
Нийт: $3 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $3.2 сая

Алабамагийн Нью Хоуп хэмээх хотод хоёр том аюул нүүрлэдэг. Мексикийн булангаас асар хүчтэй хар шуурга хотыг чиглэн ирж байгаа бөгөөд мөн сайтар зэвсэглэсэн гучин хөлсний цэргээс бүрдсэн арми орон нутгийн төрийн сангийн байрыг дээрэмдэхээр шийдсэн байна.


08

Annihilation

Төсөв: $55 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $1. сая 
Нийт: $5.2 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $5.3 сая

Зохиолч Жеф Вандермерын бест селлер гурамсан романаас сэдэвлэсэн тус киноны гол дүрд Натали Портмэн тоглосон бөгөөд аймшигтай байдалд орсон Лена хэмээх биологич бүсгүйн дүрийг бүтээсэн байна.


07

Death Wish

Төсөв: $30 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $6.6 сая 
Нийт: $23.9 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $23.9 сая

Доктор Поль Керсей нь эмнэлгийн хүлээн авах өрөөнд өөрийн амьдардаг хотынхоо гэмт хэрэг, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хүлээн авдаг мэс заслын эмч юм. Гэмт этгээдүүд эхнэр, охин хоёрыг нь хөнөөсний дараа Керсей шудрага ёсны төлөө тэмцэж, гэмт хэрэгтнүүдэд хариуг нь баридаг. Тодорхойгүй аллагууд хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтийн анхаарлыг татах болсноор түүнийг хамгаалагч сахиусан тэнгэр үү, хадуур барьсан эрлэгийн элч үү гэдгийг хүмүүс тааж ядна.


06

Peter Rabbit

Төсөв: $50 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $6.8 сая 
Нийт: $93.4 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $119.8 сая

Питер туулай гурван эгчийнхээ хамтаар ноён Мак Грейгорийн ногооны талбайд хөгжилтэй амьдардаг байв.  Гэнэт нэг өдөр ноён Грейгорийн хамаатнууд нүүж ирсэнээр туулайны гэр бүл болон шинэ эздийн хооронд тэмцэл өрнөдөг. Питер хичнээн овсгоотой сэргэлэн өрсөлдөгч болохоо батлан харуулна.



05

Game Night

Төсөв: $37 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $7.9 сая 
Нийт: $45 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $69.7 сая

Макс, Анни нарын ах Брук нууцлаг гэмт хэрэг бүхий үдэшлэг зохион байгуулж, хуурамч эмч, мөрдөгч зэргийг оролцуулснаар тоглоомын долоо хоног эхэлнэ. Брук гэнэт хулгайлагдахад хүн бүр тоглоомын нэг хэсэг гэж боддог. Оролцогчид бүгд асуудлыг шийдвэрлэхээр хөдөлж эхлэх боловч удалгүй Брук алга болсон нь ч, энэхүү тоглоом нь ч тэдний бодож байгаа шиг зүйл биш болохыг ухаарна. Тоглоомонд оролцогчид бүгд цаашид яахаа мэдэхээ болих бөгөөд нэг гогцоог тайлах бүрт улам төвөгтэй зүйлстэй орооцолдоно.


04

Red Sparrow

Төсөв: $69 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $8.5 сая 
Нийт: $31.5 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $82.9 сая

Гоцлол балетчин Доминика Егорова хүнд бэртэл авснаас ирээдүйн карерь нь тодорхойгүй болно. Удалгүй тэр  онцгой залуусыг оюун санаа, бие махбодио зэвсэг болгон ашиглахад сургадаг Sparrow сургуульд ордог. Хүнд хэцүү сургалтыг дуусгасан Егоров хамгийн аюултай “зэвсэг” болно. Шинэ чадвавраа нээсэн Егоровтой ТТГ-ын нэгэн ажилтан уулзан, зөвхөн өөрт нь итгэх хэрэгтэй хэмээн ятгадаг.


03

The Strangers: Prey at Night

Төсөв: $5 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $10.4 сая 
Нийт: $10.4 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $10.4 сая

Майк, Синди хоёр өөсрдийн хүү, охин хоёроо дагуулан аялалд гардаг. Гэвч аяллын замд нь цусанд улангассан гурван сэтгэцийн өвчтэй алуурчин гарч ирснээр аялал нь хамгийн аймшигтай хар дарсан зүүд болж хувирна. Тэд хамаг чадлаараа амьд үлдэхээр тэмцэх болно.


02

A Wrinkle in Time

Төсөв: $100 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $33.1 сая 
Нийт: $33.1 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $39.6 сая

Мэг Мурри болон түүний дүү Чарльз Уоллес нарын аав ноён Мурри таван жилийн өмнө өөрийн нээсэн шинэ гараг руу яваад одоог хүртэл сураггүй байгаа. Мэг өөрийн найз болон дүүгийн хамт гурван нууцлаг хатагтайгаар удирдуулан астрал аялал хийснээр хүүхдүүд аймшигт адал явдлуудтай учрах болно.


01

Black Panther

Төсөв: $200 сая 
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $40.8 сая 
Нийт: $561.7 сая
Дэлхий даяар: 
Нийт:
 $1.08 тэрбум

Эцгийгээ нас барсны дараа Чала өөрийн төрөлх нутаг Уаканда омогтоо эргэн ирдэг. Тэр бол хаан ширээг өв залгамжлах ёстой хүн билээ. Хүчирхэг дайсан ахин гарч ирэх үед Чала хаан ширээнд сууж, Хар ирвэс болох бөгөөд Уаканда омгийн цаашдын хувь тавилан, бүх дэлхийд аюул учруулж ч болох асуудалтай нүүр тулдаг. Урвалт болон жинхэнэ аюултай тулгарсаныхаа дараа залуу хаан Хар ирвэсний хүчийг сэргээн дайснаа дарж, ард түмнээ аюулаас аврах шаардлагатай болно.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Emch
01Emch Li Yafei
109,400 оноо
Мөнгөншагай
02Мөнгөншагай Ганбаатарын
38,800 оноо
Ariunbold
03Ariunbold Ganbold
20,200 оноо
Gerelt-Od
04Gerelt-Od Ariunbold
10,800 оноо
Tab
05Tab Erdenebat
10,700 оноо
Ganzorig
06Ganzorig Purevhuu
4,200 оноо
Batbaatar
07Batbaatar Mongol
1,100 оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Шинэ үгийн сүлжээ нээгдэхэд
Үгийн сүлжээний ялагчид
Ган-Эрдэнэ
01Ган-Эрдэнэ Сугаржавын
29 минут 25 секунд
Sunbileg
02Sunbileg Ariuntuul
33 минут 2 секунд
Ladida
03Ladida Pearl
35 минут 1 секунд
Buren
04Buren Jargal
35 минут 16 секунд
Н.
05Н. Сэмжидмаа
43 минут 6 секунд
Batmunkh
06Batmunkh Buyandelger
1 цаг 6 минут 25 секунд
Алтансүх
07Алтансүх Б.
1 цаг 21 минут 23 секунд
Genden
08Genden Dolgorsuren
1 цаг 29 минут 34 секунд
Mandakh
09Mandakh Mandakh
1 цаг 36 минут 4 секунд
Sukhbold
10Sukhbold Batjargal
2 цаг 7 минут 17 секунд