Арав.мн

АВАРГУУДЫН ЛИГ: Ювентус Турин VS Реал Мадрид

АВАРГУУДЫН ЛИГ: Ювентус Турин VS Реал Мадрид

Хэзээ:  Улаанбаатарын цагаар 04 сарын 04-ны 02:45 минутаас /Мягмар гаригаас Лхагва гаригт шилжих шөнө/

Хаана: Итали, Турин хот, 41507 хүний багтаамжтай Аллианз цэнгэлдэх хүрээлэн /Allianz /

Тоглолтын өмнөх мэдээлэл:

  • Тус 2 багийн Европын тавцан дахь 20 дахь тулаан байх болно. Зөвхөн Реал Мадрид Байерн Мюнхен клубууд л тэднээс олон удаа буюу 24 удаа Европын тэмцээнүүдэд учраа тааран тоглож байсан.
  • Өмнөх 19 тулаанд Эзэн хааны клуб 9 удаа, Хуучин хатагтай нар 8 удаа хожил байгуулж, 2 удаа эвийн гэрээгээр өндөрлөж байжээ.
  • Хамгийн сүүлд учраа тааран тоглосон тоглолт нь 2016-2017 оны Аваргуудын лигийн финалд Уэльсийн Кардифф хотноо болж Реал Мадрид 4-1 гэсэн үр дүнгээр Европын тэмцээний 12 дахь цомоо гардан авч рекорд тогтоож байв.
  • Реал Мадрид клуб түүхэндээ 13 дахь удаагаа хагас шигшээ тоглолтонд шалгарахаар тоглох бөгөөд өмнөх 12 удаагийн хагас шигшээд шалгарсан амжилт нь хэдийнээ түүхэн рекорд юм. Харин Ювентус 7 дахь удаагаа шилдэг 4 багт багтах тулаанаа эхлүүлэх болно.
  • Ювентус гэртээ хийсэн тоглолтондоо анх удаа Реал Мадрид клубт 1962 оны 2 сард Европын тэмцээнд 1-0 гэсэн үр дүнгээр ялагдал хүлээж байсан ч Испаний акул багтай сүүлийн гэртээ хийсэн 7 тоглолтынхоо 6-д нь хожиж, 1 тэнцсэн гэсэн сүрдэм үзүүлэлттэй.
  • Италийн баг Европын тэмцээнд 2013 оны 4 сард Германы Байерн Мюнхен клубт гэртээ 2-0 гэсэн үр дүнгээр ялагдал хүлээснээс хойш 27 тоглолт дарааллан Европын тэмцээнд гэртээ хожигдоогүй, үүнээс 14 удаад нь хаалгаа хуурай манасан гэсэн статистиктай тоглолтыг эхлүүлнэ.
  • Тэгвэл Реал Мадрид Аваргуудын лигийн сүүлийн 23 тоглолтонд эсрэг багийнхаа хаалгыг гоолоор мялаагаад байгаа гэсэн цувралыг 2016 оны 5 сараас эхлүүлээд байгаа. Тэд нийтдээ энэ хугацаанд 60 гоолыг эсрэг багийнхаа хаалганд шигтгэжээ.
  • Криштиану Роналду Ювентус клубийн эсрэг 7 гоол оруулсан нь өөр ямар ч тоглогч үзүүлж байгаагүй үзүүлэлт
  • Аргентин довтлогч Гонзало Игуаин энэ улиралд Ювентусын төлөө Аваргуудын лигт 5 гоол оруулсан бөгөөд түүнийг гоолдсон тоглолтонд түүний баг Аваргуудын лигт хэзээ ч хожигдож байгаагүй гэсэн чухал статистик дагалдаж байна. /19 тоглолтонд 15 хожил, 4 тэнцээ/ Түүний дээр алдарт Патрик Клуйверт Аваргуудын лигт гоол оруулсан тоглолт бүртээ хожиж байсан рекордтой /25 тоглолтонд гоолдож 23 хожиж, 2 тэнцсэн/
  • Хэрэв энэ тоглолтонд домогт Жианлужи Буффон хаалгандаа гоол алдалгүй дуусгаж чадвал энэ тэмцээнд 50 дахь хаалгаа хуурай манасан (116 тоглолтонд) 3 дахь хаалгач болно. Түүнээс өмнө Икер Касийяас (148 тоглолтонд), Эдвин Ван Дер Сар (96 тоглолтонд) нар ийм амжилтыг үзүүлж байжээ.

Та аль багийг дэмжиж байна вэ? 


Санал асуулгын хугацаа дууссан байна

01

Реал Мадрид


02

Ювентус Турин


Саналын статистик (Нийт санал: 97)

  • Реал Мадрид
    51 (53%)
  • Ювентус Турин
    46 (47%)

10

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (4)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Аваргуудын лиг гэж нэрлэгдэх болсон цаг үеийн статистик шүү
+1
Аваргуудын лиг гэж нэрлэгдэх болсноос хойших статистик юм бишүүдээ
Xagas shigsheed shalgarch baij l 12 turuulne bus uu?
Zarim too ni hudlaa bgaad bna shuu, 12 turuulsen bag 12 udaa hagas shigsheed shalgarsan gene uu
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Javhlan
01Javhlan Dashdorj
52,800 оноо
Rigunn
02Rigunn Rigunn
49,300 оноо
Bayarmaa
03Bayarmaa Lh
39,000 оноо
Davaa
04Davaa Munkh
27,900 оноо
Nyamdavaa
05Nyamdavaa Demberel
23,100 оноо
Mig
06Mig Mig
20,700 оноо
Г.Х
07Г.Х Билгүүн
2,900 оноо
Сайхна
08Сайхна Сайхна
2,500 оноо
Hatan
09Hatan Baatar
2,400 оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут