Арав.мн

АВАРГУУДЫН ЛИГ: Барселона VS Рома

АВАРГУУДЫН ЛИГ: Барселона VS Рома

Хэзээ:  Улаанбаатарын цагаар 04 сарын 05-ны 02:45 минутаас /Лхагва гаригаас Пүрэв гаригт шилжих шөнө/

Хаана: Испани, Каталон мужийн нийслэл Барселона хот, 99354 хүний багтаамжтай Камп Ноу цэнгэлдэх хүрээлэн /Camp Nou /

Тоглолтын өмнөх мэдээлэл:

  • Барселона, Рома багууд Европын тэмцээнд 5 дахь удаагаа учраа тааран тоглох гэж байна. Өмнөх 4 учраануудад тэд тус бүр 1,1 хожиж 2 удаа тэнцжээ. 2 багийн хамгийн сүүлийн учраа нь 2015 оны 11 сард болж, 6-1 гэсэн илт давуугаар Испаний баг ялалт байгуулсан. Рома клуб Европын тэмцээнүүдэд 5+ гоол алдаж байсан гуравхан тохиолдол байдгийн нэг нь энэ болсон юм.
  • Испаний гигант баг Аваргуудын лигийн сүүлийн 9 тоглолтондоо хожигдол гээчийг амсаагүй яваа бөгөөд хаалгандаа хоёрхон гоолыг алдаж, 13 гоолыг өрсөлдөгч багууддаа шигтгэжээ.
  • 2013-2014 оны улирлаас хойш Барселона Аваргуудын лигт гэртээ хийсэн 25 тоглолтондоо ялагдал гээчийг амсаагүй буюу 23 хожил, 2 тэнцээтэй. Тэд 77 гоолыг өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулж, ердөө 12 гоолыг л талбайдаа алдсан гэсэн бахдам үзүүлэлттэйгээр Италийн багийг хүлээн авах гэж байна.
  • Тэгвэл Рома клуб Аваргуудын лигт зочлон тоглосон сүүлийн 13 тоглолтондоо ердөө ганц удаа ялалт байгуулж (2-1 Карабах, 9 сар, 2017), 7 удаа хожигдож, 5 удаа тэнцжээ.
  • Рома клуб Аваргуудын лигийн ¼ шатанд түүхэндээ 3 удаа шалгарч байсан бөгөөд хамгийн сүүлд 2007-2008 оны улиралд ийм амжилтыг үзүүлж байсан юм. Тэд энэ тэмцээнийг Аваргуудын лиг гэж нэрлэх болсон цагаас хойш ганц ч удаа хагас шигшээ шатанд шалгарч байсангүй.
  • 2013-2014 оноос хойш Сериа А болон Ла лигийн клубууд хоорондоо Аваргуудын лигийн хүрээнд 28 удаа учраа тааран тоглосоноос Италичууд ердөө 4 хожиж, 15 хожигдож, 9 удаа тэнцжээ. Энэ улиралд гэхэд 4 удаа учраа таарсан Сериа А лигийн багууд Ла лигийн багуудын эсрэг цор ганц л гоолыг одоогоор оруулаад байгаа юм.
  • Энэ улиралд Барселона клуб 6 удаа хаалгаа хуурай манасан нь өөр ямар ч багийн үзүүлээгүй амжилт бөгөөд мөн 2 л гоолыг алдаад байгаа нь хамгийн бага гоол алдсан багуудыг тэргүүлж байна.  
  • Босни довтлогч Эдин Жеко энэ улирал Ромагийн Аваргуудын лигт оруулсан 11 гоолын 55 хувьд нь гар бие оролцжээ (4 гоол, 2 гоолын дамжуулалт)
  • Өнгөрсөн улирлаас хойш Лео Месси Аваргуудын лигийн 17 тоглолтонд 17 гоолыг оруулаад байна. Түүнчлэн тэрээр Аваргуудын лигийн хүрээнд Италийн клубүүдийн эсрэг 19 удаа тоглохдоо 12 гоолыг оруулснаас Ромагийн эсрэг 2 тоглолтонд 2-ыг хийжээ.

Та аль багийг дэмжиж байна вэ? 


Санал асуулгын хугацаа дууссан байна

01

Барселона


02

Рома

tadniih mash sain 2 odtoi roma zugeer l jigd toglogchtoi

Саналын статистик (Нийт санал: 72)

  • Барселона
    42 (58%)
  • Рома
    30 (42%)

7.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
таны овог,
01таны овог, нэр
оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд