Арав.мн

NBA: Плэй-оффт хамгийн амжилттай 10 дасгалжуулагч (хувиар)

NBA: Плэй-оффт хамгийн амжилттай 10 дасгалжуулагч (хувиар)

1946 онд байгуулагдаж, 1949 оноос өнөөгийн нэрээ олсон Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд хамгийн олон аварга авсан дасгалжуулагч бол Phil Jackson бөгөөд Чикаго Буллз багтай 6, Лос-Анжелес Лэйкэрстэй 5 удаа аваргалсан билээ. Энэ нь нэгээс илүү багт нэгээс илүү аварга авсан цорын ганц дасгалжуулагч болж байгаа юм.
Түүний ард жагсаж буй дасгалжуулагч Red Auerbach Бостон Сэлтиксийг удирдан 9 удаа аварга болсноос 8 нь 1959-1966 онд дараалласан аваргын цом бөгөөд энэ амжилт ирээдүйд эвдэгдэнэ гэхэд нэн бэрх.
NBA-ийн дүрмээр аварга болоход ганц тоглолт хангалтгүй бөгөөд олон удаа тоглож, өрсөлдөгч багаа илүү олон удаа хожих ёстой. Тиймээс плэй-оффт хожлын хувь өндөр байх нь аваргын бөгж зүүх магадлалыг ихэсгэх нь тодорхой юм.
Бүх цаг үеийн түүхэнд аварга авсан дасгалжуулагч нараас плэй-оффт хамгийн өндөр хожлын хувьтай яваа 10 дасгалжуулагчийг сонирхоцгооё.


10

Pat Riley - 60.6%

Плэй-оффт: 282 тоглолт
Хожил: 171
Хожигдол: 111
Аварга: 5 удаа
Los Angeles Lakers-т 4 удаа (1982, 1985, 1987,1988), Miami Heat-д 1 удаа (2006)
Дасгалжуулагчийн карьер: 1981–2003, 2005–2008 (24 жил)


09

Gregg Popovich - 61%

Плэй-оффт: 272 тоглолт
Хожил: 166
Хожигдол: 106
Аварга: 5 удаа 
San Antonio Spurs (1999, 2003, 2005, 2007, 2014)
Дасгалжуулагчийн карьер: 1996 оноос хойш одоог хүртэл (21 жил)


08

Larry Costello - 61.7%

Плэй-оффт: 60 тоглолт
Хожил: 37
Хожигдол: 23
Аварга: 1 удаа 
Milwaukee Bucks (1971)
Дасгалжуулагчийн карьер: 1968–1976, 1978–1979 (10 жил)


07

Erik Spoelstra - 61.9%

Плэй-оффт: 113 тоглолт
Хожил: 70
Хожигдол: 43
Аварга: 2 удаа 
Miami Heat (2012, 2013)
Дасгалжуулагчийн карьер: 2008 оноос хойш одоог хүртэл (9 жил)


06

Billy Cunningham - 62.9%

Плэй-оффт: 105 тоглолт
Хожил: 66
Хожигдол: 39
Аварга: 1 удаа 
Philadelphia 76ers (1983)
Дасгалжуулагчийн карьер: 1977–1985 (8 жил)


05

John Kundla - 63.2%

Плэй-оффт: 95 тоглолт
Хожил: 60
Хожигдол: 35
Аварга: 5 удаа 
Minneapolis Lakers (1949, 1950, 1952, 1953, 1954)
Дасгалжуулагчийн карьер: 1948–1958, 1958–1959 (11 жил)


04

Paul Westhead - 68.4%

Плэй-оффт: 19 тоглолт
Хожил: 13
Хожигдол: 6
Аварга: 1 удаа 
Los Angeles Lakers (1980)
Дасгалжуулагчийн карьер: 1979–1981, 1982–1983, 1990–1992 (6 жил)


03

Phil Jackson - 68.8%

Плэй-оффт: 333 тоглолт
Хожил: 229
Хожигдол: 104
Аварга: 11 удаа 
Chicago Bulls (1991, 1992, 1993, 1996,1997, 1998)
Los Angeles Lakers (2000, 2001, 2002, 2009, 2010)

Дасгалжуулагчийн карьер: 1989–1998, 1999–2004, 2005–2011 (20 жил)


02

Tyronn Lue - 74.4%

Плэй-оффт: 39 тоглолт
Хожил: 29
Хожигдол: 10
Аварга: 1 удаа 
Cleveland Cavaliers (2016)
Дасгалжуулагчийн карьер: 2016 оноос одоог хүртэл (2 жил)


01

Steve Kerr - 75.8%

Плэй-оффт: 62 тоглолт
Хожил: 47
Хожигдол: 15
Аварга: 2 удаа 
Golden State Warriors (2015, 2017)
Дасгалжуулагчийн карьер: 2014 оноос одоог хүртэл (4 дэх жилдээ)


8.7

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Tyron Lue энэ жарсаалтаас гарах нь цаг хугацааны л асуудал ажээ.
+2
Хэрэв одоо байгаа дасгалжуулагчдыг гаргана гэвэл Поповичийг хүртэл гаргах болышд
-1
Kerr tyron 2 jagsaaltaas garahgui yostoi
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start