Арав.мн

Аваргуудын лигийн хагас шигшээ: Ливерпүүл vs Рома

Аваргуудын лигийн хагас шигшээ: Ливерпүүл vs Рома

Аваргуудын лигийн 2017-2018 оны улирлын хагас шигшээд Англи, Итали, Испани, Герман гэсэн топ 4 лигийн 4 баг үлдээд байна. Өнгөрсөн баасан гаригт сугалаа явагдаж Англи Итали, Герман Испани гэсэн сонирхолтой хослолууд таарсан. 

Хэзээ: 2018 оны 04 сарын 25 буюу ирэх 7 хоногийн мягмар гаригаас лхагва гариг руу шилжих шөнө Улаанбаатарын цагаар 02:45 минутаас эхэлнэ.

Хаана: Англи, Ливерпүүл хот, Энфилд цэнгэлдэх хүрээлэн, багтаамж (54,074)

Тоглолтын өмнөх сонирхолтой баримтууд:

Энэ улирлын Английн Премьер лигийн аварга Мансити клубийг 2 тоглолтын нийлбэр 5-1 гэсэн үр дүнгээр Ливерпүүл хагас шигшээд хүрээд байгаа бол өрсөлдөгч Рома клуб мөн л энэ жилийн Ла лигийн аварга Барселона клубийг 4-1 гэсэн үр дүнгээс 4-4 болгож айлын талбайд оруулсан гоолын үнэ цэнээр энэ шатанд шалгарсан.

Ливерпүүл, Рома клубууд одоогоос 34 жилийн өмнө буюу 1984 оны Аваргуудын лигийн шувтрагын тоглолтонд анх таарч тоглосон бөгөөд үндсэн цаг 1-1 харьцаатай өндөрлөж торгуулын цохилтоор Английн баг 4-2 оор хожиж байв.

Тус 2 багийн сүүлийн 6 тоглолтонд Рома 3, Ливерпүүл 2 хожиж 1 удаа тэнцсэн бол 2005 оны Аваргуудын лигийн аварга Улаануудтай Рома хамгийн сүүлд 16 жилийн өмнө буюу 2002 онд Аваргуудын лигт учраа тааран тоглож байжээ.

Ливерпүүлийн хаалганд Ромагийн нэрийн өмнөөс хамгийн сүүлд гоол оруулсан тоглогч бол Мухаммед Сала (2016-08-02 нөхөрсөг тоглолт). Тэрээр өнгөрсөн зун Мөнхийн хотын багаас 34 сая фунтээр Улаануудад зарагдсан юм.

Ливерпүүл бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн 5 тоглолтондоо хожигдол гээчийг амсаагүй байгаа бол Рома 2 хожигдож, 3 хожсон үзүүлэлттэй байна.

Ливерпүүл Аваргуудын лигт тоглосон сүүлийн 14 тоглолтондоо ялагдал гээчийг амсаагүйн дээр сүүлийн 8 тоглолтын 7-д нь өрсөлдөгч багтаа 2 болон түүнээс дээш гоолыг оруулаад байгаа юм.

Рома одоогоор Сериа А-д тэргүүлэгч Ювентусээс 21 онооны ард 4-р байранд бичигдэж байгаа бол Ливерпүүл клуб тэргүүлэгч Манчестер Ситигээс 17 онооны ард 3-р байранд бичигдэж байна.

Юрген Клопп сугалааны дараа хэлэхдээ: “Хэн нэгэн энэ сугалааг амархан учраа гэж бодож байгаа бол надад тэр хүнтэй яриад байх зүйл байхгүй. Ромагийн талбайд Лео Месси онцгой байсан Барселона 4-1 гэсэн давуу үр дүн авч чадсан ч хариу тоглолтонд Рома хүссэн үр дүндээ хүрч чадсан тоглолт бүр 4-0,5-0 гэсэн үр дүнгүүдээр ч дуусч болохоор байсан шүү, миний сэтгэл үнэхээр хөдөлсөн. Энэ сугалааны дараа би баяртай байна учир нь бид одоо ч энэ тэмцээнийг үргэлжлүүлж байна шүү дээ” гэжээ. 

BWIN-ийн тоглолтын өмнөх таамаглал:

Ливерпүүл хожих магадлал 53/100

Рома хожих магадлал 9/2

Тэнцэх магадлал 13/4

2 багийн гарааны бүрэлдэхүүний таамаг:

Ливерпүүл: 4-3-3

Хаалгач: Кариус

Хамгаалагчид:Робертсон, Ван Дик, Ловрен, Алекс-Арнолд

Хагас хамгаалагч: Виналдиум, Милнер, Чамберлэн

Довтлогчид: Сала, Фирмино, Мане

Рома: 4-3-3

Хаалгач: Аллисон

Хамгаалагчид: Флоренци, Манолас, Фацио, Коларов

Хагас хамгаалагч: Пеллегрини, Де Росси, Строотман

Довтлогчид: Ундер, Жеко, Перотти

Эхний тоглолтын таамаглал: Ливерпүүл 2-1 Рома

Ливерпүүл клубийн хувьд өөрсдийн талбай дээрээ тоглох тул давуу талыг авах боломжтой, бусдаар Рома клуб тэдний хувьд тун аюултай учраа. Ливерпүүл, Мансити, Барселона гэсэн багуудын тоглолтын арга барилууд ойролцоо бөгөөд тэд илүү бөмбөг эзэмшиж, олон тоглогчид довтолгоонд оролцдог. Тиймдээ ч өмнөх шатанд учраа таарсан Мансити клубийн арга барилтай Ливерпүүлийн тоглолт зохицсон гэж хэлж болохоор. Тэгвэл Рома клуб тэднээс өөр, тэд илүү зохион байгуулалттай хамгаалж, сөрөг довтолгоонд олдсон боломжоо маш сайн ашигладаг, гүйцэтгэл өндөртэй баг. Тиймдээ ч Ливерпүүлийн хувьд амархан боорцог биш юм. Түүнчлэн Рома энэ жилийн фаворит гэгдэж байсан Барселонаг буулган авсан нь сэтгэлзүйн хувьд том сэргэлтийг авчираад байгаа тул 2 багийн тоглолт гал гарсан, өрсөлдөөнтэй тулаан болох нь гарцаагүй. Рома клубээс Эден Жеко онцлох тоглогч бөгөөд түүнийг Ливерпүүлийн хамгийн үнэтэй наймаа Виржил Ван Дик хамгаалан тоглох болов уу. Барселонагийн эсрэг тоглолтонд ашигласан залуу довтлогч Патрик Шикийг ч гараанд гаргаж тоглуулах магадлал бий, гэхдээ Ундер Чингиз гарах магадлал илүү өндөр.
Нөгөө талд Мухаммед Сала, Сайдо Мане, Роберто Фирмино нарыг дурдаж болно, тэдний хослол энэ жил тун гайхалтай байгаа. Манситигийн хуучин жигүүр Александр Коларов Салагийн жигүүрийг хариуцах бол нөгөө жигүүрийн Манег Италийн шилдэг жигүүрийн хамгаалагчдын нэг Флоренци хамгаалан тоглох нь тодорхой биз ээ. Төвийн хагасын тулаан хамгийн үзүүштэй байх магадлалтай. Хашир бурхи Де Росси, Бельги хагас Найнголлан нартай Жэймс Милнер, Виналдиум нар тулах нь. Багийн ахлагч Жордан Хендерсон тоглолтонд оролцоно гэсэн яриа ч гараад байгаа.
(Дашрамд дурдахад Metromall-ийн 3 давхарт байдаг VLVT лоонжид дуу дүрсний өндөр чанартайгаар аваргуудын лигийн тоглолтыг үзэх боломжтой юм байна)

Европын хамгийн нэр хүндтэй, хамгийн баян тэмцээний шувтаргын тоглолтонд шалгарахын төлөө Англи, Италичуудын түүхэн тулаан хаяанд ирлээ. Та аль багийг дэмжиж байна вэ? 


Санал асуулгын хугацаа дууссан байна

01

ЛИВЕРПҮҮЛ


02

РОМА


Саналын статистик (Нийт санал: 161)

  • ЛИВЕРПҮҮЛ
    104 (65%)
  • РОМА
    57 (35%)

8.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Амартүвшин
01Амартүвшин Шархүү
4,300 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд