Арав.мн

Аваргуудын лигийн хагас шигшээ: Байерн Мюнхен VS Реал Мадрид

Аваргуудын лигийн хагас шигшээ: Байерн Мюнхен VS Реал Мадрид

2017-2018 оны Аваргуудын лигийн шувтаргын тоглолт Украйны Киев хотын 70500 хүний суудалтай Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны 05 сарын 27 болно. Киев рүү дэлдэн чихтийг өргөхөөр Герман, Испаний гигантууд, жил бүрийн энэ тэмцээний гол фаворитууд тулах гэж байна.

Хэзээ: 2018 оны 04 сарын 26 буюу ирэх 7 хоногийн лхагва гаригаас пүрэв гариг руу шилжих шөнө Улаанбаатарын цагаар 02:45 минутаас эхэлнэ.

Хаана: Герман, Мюнхен хот, Аллианз Арена цэнгэлдэх хүрээлэн, багтаамж (75000)

Тоглолтын өмнөх сонирхолтой баримтууд:

  • Реал Мадрид болон Байерн Мюнхен клубууд UEFA-гийн клубуудын чансааг тэргүүлж байгаа 
  • Тус 2 клубийн 25 дахь учраа. Европт энэ 2 багаас өөр ингэж олон тоглосон багууд байхгүй.
  • Өмнөх 24 тоглолтонд 2 багууд тус бүр 11 удаа бие биенийгээ хожиж, 2 удаа тэнцэж, Реалын хаалганд Байерн 36 бөмбөг шигтгэсэн бол Реал 37 удаа Германы багийн хаалганы торыг хөдөлгөж байсан.
  • Хагас шигшээ шатанд 6 удаа 2 баг таарч байснаас Германы баг 4 удаад нь цааш шалгарч байжээ.
  • Өнгөрсөн жил Реал Мадрид Германы багийг хасагдах шатанд 2-1, 4-2 гэсэн үр дүнгүүдээр 2 тоглолтонд ялж хагас шигшээд шалгарч байсан.
  • Криштиану Роналду  Байерний эсрэг хэттрик толилуулж байв. Тэрээр Германы багтай хийсэн сүүлийн 3 тоглолтонд 7 гоол оруулсан. 64 минут 47 секунд тутамд 1 гоолыг Германы багийн эсрэг оруулж байгаа
  • Тони Кроос тоглогчын замналаа Байернаас эхэлж 200 тоглолтонд оролцоод 2014 онд эзэн хааны баг руу явсан.
  • Колумб хагас Хамес Родригез Реал Мадридад данстай ч Байерн Мюнхенд 2 жилийн зээлийн гэрээтэй бол Аррен Роббен Мадридын багтай Ла лигийн аварга болж 2 улирлын өнгөрөөсөн.
  • Зизу Реал Мадридийг удирдан 3 дарааллан аварга болохыг зорьж байгаа бол Юп Хэйнкес аваргуудын лигт тоглосон л бол финалд хүрдэг статистиктай дасгалжуулагч гэнэ.
  • 1997-1998 оны улиралд Юп Хэйнкес Испаний Реал Мадрид клубийг дасгалжуулж байжээ.

Байерн сүүлийн 5 тоглолтондоо ялагдал гээчийг амсаагүй байгаан дээр Бундеслигтээ 6 тойргийн өмнө торгон жолоо өргүүлж улсынхаа аваргаар тодрох нь тодорхой болсон. Өрсөлдөгч Шалькегаас 22 онооны зөрүүтэйгээр тасархай түрүүлсэн тэдний хувьд одоо зөвхөн Европын тэмцээнд, Реал Мадридтай хийх 2 тулаанд анхаарлаа хандуулж буй.

Харин Реал Мадридийн хувьд сүүлийн 5 тоглолтоосоо 2 хожил, 2 тэнцээ, 1 хожигдол гэсэн үр дүнтэй, Ла лигтээ гол өрсөлдөгч Барселонагаас 15 оноогоор хоцорч Мадридын нөгөө баг Атлетикогийн дараагаар 3-р байранд бичигдэж байна. Ла Лигтээ түрүүлэх боломжгүй болсон тэдний хувьд 3 дарааллан Аваргуудын лигт түрүүлэх зорилготойгоор улирлаа үргэлжлүүлж байна.

Байерн Мюнхен клубийн спортын захирал: Өнгөрсөн жил бид таарсан, энэ жил бид илүү сайн тоглохыг хүсч байна. Хэрэв та финалд хүрэхийг хүсч байгаа бол учраа таарсан бүх багуудыг хожих л ёстой. Би их өөдрөг үзэлтэй хүн шүү" гэжээ.

Реал Мадрид үйл ажиллагаа хариуцсан захирал: "Бид Мюнхен хотноос Бернабеу руу буцахдаа сайн үр дүнд ирэх хэрэгтэй, энэ тэмцээний шат бүхэн амаргүй ПСЖ, Ювентус бодоо Байерн гээд л. 

2 багийн гарааны бүрэлдэхүүний таамаг:

Байерн Мюнхен: 4-2-3-1

Хаалгач: Улрейх

Хамгаалагчид:Киммих, Боатенг, Хаммелс, Алаба

Хагас хамгаалагч: Мартинез, Алкантара, Роббен, Мюллер, Хамес

Довтлогчид: Левандовский

Дасгалжуулагч: Юп Хэйнкес

Гэмтэл:

1-р хаалгач Нойер гэмтэлээс эргэн ирж байгаа ч шууд тоглолтонд оролцохгүй боловуу, Чили хагас Артуро Видалийн улирал дуусч өвдөгөндөө хагалгаа хийлгэхээр болсон бол Коман хэзээ ирэх нь тодорхойгүй байна.

Реал Мадрид: 4-4-2

Хаалгач: Навас

Хамгаалагчид: Карвахал, Варане, Рамос, Марсело

Хагас хамгаалагч: Модрич, Касемиро, Кроос, Иско

Довтлогчид: Бензема, Роналду

Дасгалжуулагч: Зинедин Зидан 

Эхний тоглолтын таамаглал: Байерн Мюнхен 2-1 Реал Мадрид

(Дашрамд дурдахад Metromall-ийн 3 давхарт байдаг VLVT лоонжид дуу дүрсний өндөр чанартайгаар аваргуудын лигийн тоглолтыг үзэх боломжтой юм байна)

Европын хамгийн нэр хүндтэй, хамгийн баян тэмцээний шувтаргын тоглолтонд шалгарахын төлөө Герман, Испаничуудын түүхэн тулаан хаяанд ирлээ. Та аль багийг дэмжиж байна вэ? 


Санал асуулгын хугацаа дууссан байна

01

РЕАЛ МАДРИД


02

БАЙЕРН МЮНХЕН


Саналын статистик (Нийт санал: 165)

  • РЕАЛ МАДРИД
    99 (60%)
  • БАЙЕРН МЮНХЕН
    66 (40%)

7.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
78,500 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд