Арав.мн

Бугуйн цаг (зөвлөгөө)

Бугуйн цаг (зөвлөгөө)

Манайхны хувьд гадаад зах зээлтэй нээлттэй харилцдаг болж арилжаа наймаа хийх сонирхолтой, чадалтай хэн бүхэн гадаадын ямар нэгэн бүтээгдэхүүнийг их бага хэмжээгээр зөөж нутаг нэгтнүүддээ худалдаалдаг болжээ. Гэхдээ үүнийг бүрэн төлөөлж чадахгүй боловч зөвхөн бугуйн цагны тухайд авч үзэхэд хэд хэдэн бэрхшээлтэй зүйлс харагдах болсон байна. Сийрүүлбэл:
1. Шилдэг брэндийн оригинал орж ирдэггүй, ихэвчлэн түүний дуураймал хувилбаруудыг авчирч зардаг. За энэ ч нөгөө талаараа худалдан авах чадвартай холбоотой байх. Гэхдээ энэ тухай дараа илүү дэлгэрэнгүй бичье.
2. Хэт өндөр ашиг нэмж худалдан борлуулдаг. Үндсэндээ бол бугуйн цагны өртөг худалдаж буй үнийн 50% байдаг. Иймээс боломжтой бол интернэт болон олон нийтийн сүлжээгээр дамжуулж худалдан авалт хийж буй залуус өөрсдөө тухайн бугуйн цагийг захиалж авбал төлж буй үнээрээ ахин нэг цаг авах боломжтой болно гэсэн үг.
3. Бугуйн цаг захиалгаар нийлүүлдэг, худалдаалдаг хүмүүс бугуйн цагны талаарх ойлголт, түүнтэй холбоотой соёлын асуудлыг бүрэн орхигдуулдаг. Өөрөөр хэлбэл ямар цагийг ямар хувцас өмссөн үед зүүх талаар огтхон ч ойлголт өгдөггүй.


03

Ямар цаг авах вэ?

Дэлхийд алдартай супер брэндийн цагнууд маш олон бий. Үүнээс дээд зэрэглэлээс нь эхэлье. IWC, Omega, Rolex, Baume Mercer, Arnold & Son, Hublot, Cartier, Vacheron Constantine, Brietling, Zenith, Ullyse Nardin гээд бичээд байвал 30 орчим нэрсийн жагсаалт бүхий ихээхэн урт жагсаалт гарна. Монголд эдгээрээс оригинал брэндийг нь авчирч зардаг ганцхан албан ёсны дэлгүүр нь Ullyse Nardin байгаа. Бусад цагнуудын хувьд хүн амын худалдан авах чадвартай холбоотойгоор зах зээлд тавих шаардлага нөхцлийн улмаас манай оронд албан ёсны дэлгүүр нээгдэхгүй байгаа. Мэдээж эдгээр цагнуудыг өндөр орлоготой хүмүүст зориулан бүтээдэг ба ерөнхийдөө бүхий л бугуйн цагны загвар дизайн, хийцийн үндсэн шийдлийг гарган дэлхий дахиныг дагуулж байдаг брэндүүд гэсэн үг.

Манайд бугуйн цагны худалдаагаар дагнасан хэд хэдэн дэлгүүр, онлайн худалдааны веб сайтууд болон фэйсбүүк хуудсууд бий. Гэвч уншигч танд л гэж зөвлөхөд хэрвээ та өөртөө итгэлтэй, үнэ цэнэтэй хүн бол эдгээр брэндийн нэртэй цагийг дээрх эх сурвалжуудаас бүү худалдан аваарай гэж зөвлөх байна. Учир нь ийм брэндийн цаг нь үнийн хувьд хамгийн багадаа 3 мянган ам.доллараас эхлээд дээшээ бараг хязгааргүй байдаг. Гэтэл дээрх дэлгүүрүүдэд хөндлөнгөөс ажиглаж байхад 300-400 мянган төгрөгөөр брэндийн цаг нийлүүлж байгаа харагддаг. Шалтгааныг жаахан дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээе. Эмэгтэй хүний хувьд аксессуар, гоёл чимэглэлийн маш олон сонголтууд байдаг. Энэ нь зөвхөн бугуйн цагаар хязгаарлагдахгүй. Гэхдээ ямар ч эмэгтэй өмссөн хувцас гоёл чимэглэлээсээ шалтгаалан өөртөө итгэх итгэлээ тогтоодог гэдэгт итгэдэг юм. Нөгөө талаас эрчүүдийн хувьд гоёл чимэглэлийн зүйлс гэвэл ердөө бугуйн цаг, эсвэл зангиа байдаг. Хувцаслалтын бусад хэсгийг өөр нэг тэмдэглэлд илүү дэлгэрэнгүй ярья. Нэг үгээр хэлбэл эр хүний чимэглэлд хамгийн чухал бүрдэл хэсэг бол бугуйн цаг! Иймээс та сонгон авч буй бугуйн цагандаа маш хянамгай, бодлоготой сонголт хийх учиртай юм. Учир нь 300-400 мянган төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Ихэнх хүний хувьд сарын дундаж цалин ч байж мэднэ. Иймээс та ийм хэмжээний мөнгө зарлагадаж бугуйгаа чимэхийг хүсч байгаа бол дуураймал брэндийн бүтээгдэхүүн сонгохгүй байхыг зөвлөе. Орлуулах сонголтын талаар доорх хэсэгт илүү дэлгэрэнгүй бичье.

Харин чухам яагаад дуураймал загвар сонгож болохгүй вэ гэдэг тал дээр бол:

  • Дуураймал загварыг эд мэддэг ямар ч хүн хармагцаа шууд таньдаг учир хэрвээ та өөрөөсөө дээгүүр албан тушаалын эсвэл дээгүүр зиндааны харилцагчтай уулзахдаа зүүвэл таны ажил хэргийн яриаг буруу тийш нь татна гэдэгт эргэлзэх хэрэггүй
  • Дуураймал загвар зүүх нь танд сэтгэл бүрэн ханахуйц таашаал хэзээ ч өгөхгүй
  • Ихэнх оригинал загвар нь механик байдаг бол дуураймал загвар нь кварц болон автомат байдаг. Мэдээж механик цаг бусад ямар ч цагнаас илүү найдвартай ажиллагаатай, урт хугацааны эдэлгээтэй байж чаддаг
  • Та өөрөө ч  мэдэхгүйгээр авчихлаа гэж бодоход дараа нь жинхэнэ эх загварын талаар олж мэдвэл таны цагандаа өгөх үнэлэмж үндсэндээ салхинд хийснэ гэхэд болно. Иймээс та болж өгвөл брэндийн цагны дуураймалуудыг сонгохгүй байхыг хичээгээрэй.

Орлуулах сонголтыг санал болгоход дараагийн шатлалын цагнуудын талаар мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Үүнд: Tissot, Swatch, Casio, Seiko, Q&Q, Zeades, Citizen гэх мэт 30 орчим болон хувцас загвараас бугуйн цагны үйлдвэрлэлд нэвтэрсэн брэндүүд байдаг. Эдгээр нь харьцангуй боломжийн буюу дунд ба дундаас дээш орлоготой хүмүүсийн зах зээлд илүү төвлөрсөн байдаг. Нэг үгээр хэлбэл хэрвээ та маш баян хүн биш л бол худалдан авахад тун боломжийн цагнуудыг эдгээр брэндүүд бүтээдэг гэсэн үг. Манайд худалдаалагдаж буй загваруудын хувьд ч дээрх дуураймал цагнуудын үнэтэй ойролцоо үнэтэй байна. Мэдээж хүсвэл та энэ үнээр худалдан аваад зүүж болно. Энэ нь мэдээж оригинал цаг байх бөгөөд та хаана ч нүүр бардам зүүгээд явахад санаа зовох зүйлгүйгээс гадна ихэнх ийм цагийг японд үйлдвэрлэдэг учир эдэлгээний хувьд ч хангалттай урт хугацаатай байж чаддаг. Дахин хэлэхэд үүнийг уншиж байгаа уншигч таны худалдан авалтандаа зориулж чадах мөнгөний хэмжээ 50-500 мянга хүртэл байвал энэ төрлийн цагийг сонгоорой гэж зөвлөе.

Доод түвшний буюу хог болох бүтээгдэхүүн. Үнийн хувьд 20 мянга төгрөг хүртэл үнэтэй. Нүүрэн дээрээ аль л хүссэн бүхий л брэндийнхээ нэрийг хайнгадуу бичсэн, цаг нь ч өөрөө үзэмж, хийц муутай, бүгд кварц цагнууд. Ийм цагийг та ямар ч зах дээр очоод худалдаж авч болно. Мөн санаандгүй хана шүргэх төдийд нүүрний шил хагарах, гацах зэрэг хүндрэлтэй асуудлууд их гарна. Энэ талаар илүү дэлгэрэнгүй ярих шаардлагагүй гэж бодож байна.


02

Хаанаас худалдан авах вэ?

Хороолол, худалдааны төвүүдээр байрлах цагны дэлгүүрүүд хэзээ ч японоос эсвэл Швейцар, Америкаас цагаа зөөдөггүй. Гол нийлүүлэгч нь Хятад улс. Иймээс уншигч та миний санал болгосон брэндийн цаг худалдан авах бол уг дэлгүүрүүдээр шагайх ч хэрэггүй. Учир нь танд жинхэнэтэй нь ижилхэн үнэтэй боловч хуурамч бүтээгдэхүүнээ зарна.

Онлайн худалдааны сайтууд болон Facebook -ээр худалдаа эрхлэгчид. Үүнийг энд заавал батлан харуулж бусдын бизнест саад болохыг хүссэнгүй. Гэхдээ та бага ч болов англи хэлний мэдлэгтэй, мөн хувийн санхүүгээ зөв удирдахыг хүсдэг бол ийм хэлбэрээр захиалга өгч цаг худалдан авах шаардлагагүй гэдгийг хэлье. Жишээ авч тайлбарлая. Та 250 мянган төгрөгөөр цаг худалдан авах захиалга өглөө гэж бодъё. Ихэнхдээ урьдчилгаа 40-50% байдаг. Бизнест мэдээж эрсдэлийг хамгийн түрүүнд тооцоолж хөдөлдөг тул энэ нь таны цагийг худалдан авч байгаа жинхэнэ үнэ гэсэн үг. Итгэхгүй бол та цагны үнийг хараад amazon.com, ebay.com зэрэг сайтуудаас үзчихэж болно. Энэхүү урьдчилгаанд зөвхөн таны цагны худалдан авах үнэ болон ганцхан цаг хүргэх хүргэлтийн зардал шингэсэн байдаг. Гэтэл та нэг удаад өөртөө олон улсын гүйлгээ хийх эрхтэй карт нээлгээд түүгээрээ худалдан авалт хийвэл хямд үнээр цаг аваад зогсохгүй асар их хэмнэлт хийх боломжтой. Мэдээж карт нээх, дансны доод үлдэгдэл зэрэг нь тодорхой хэмжээний зардал шаардах боловч дараа дараагийн худалдан авалт болон таны ойр дотны хүмүүс, найз нөхдөд тань маш хэрэгцээтэй хөрөнгө оруулалтын алхам болно. Нэг үгээр хэлбэл та 250 мянгын цагаа 120 мянгаар аваад өөртөө олон улсын карттай үлдэнэ гэсэн үг. Түүнчлэн дараагийн худалдан авалтуудаа ямар ч үргүй зардал гаргахгүйгээр хийгээд зогсохгүй бусдад ч туслах боломжтой болно. Магадгүй та захиалах бүтээгдэхүүнийг нь ижил үнээр захиалж өгөөд өөрийн хүссэн ашгаа нэмээд худалдаалж болно.


01

Бугуйн цаг зүүх соёл

Ганцхан энэ постод бичээд ч багтахааргүй том ухагдахуун тул ямартаа ч товчхон дурдаад өнгөрье. Гэхдээ үүнээс хойш бага багаар ч болов бугуйн цаг сонгох, хувцаслалтандаа зориулж хэрхэн сонгох талаар зөвлөмжүүд гарган нийтэлж байя.

Өнөөдөр монголд хамгийн их гүйлгээтэй байгаа цагнуудад G Shock гэх спорт цаг байдаг. За тэгээд түүний араас төрөл бүрийн функцтэй цагнууд ордог биз. Гэхдээ танд л гэж ахин зөвлөхөд бусдын хошуураад байгаа дуураймал Hublot гэх брэндийг битгий сонгоорой. Эрэгтэйчүүдийн хувцаслалтын хувьд нэг их олон төрөл байдаггүй. Гэхдээ ганцхан G shock-той, костюм өмсөхөөрөө зүүх цаггүй залуус нэлээд олон харагддаг. Бугуйн цагийг хэлбэр, зузаан, хэмжээ, оролцдог функц, загвар дизайн зэргээс нь хамааруулж хувцаслалтандаа тохируулан сонгох учиртай юм. Түүнчлэн өөрийн зан араншин, гарч буй зорилгоосоо ч хамааруулах учиртай. Жишээ нь та эрэгтэй хүн бөгөөд ажлын ярилцлаганд орох гэж байгаа бол нимгэн, дундаж хэмжээтэй, энгийн функцтэй (ямар нэгэн нэмэлт функцгүй), тэгш өнцөгт хэлбэртэй, хэт гял цал биш, бараан өнгийн суран оосортой цаг зүүх нь маш их үр нөлөөтэй байх болно. Эсвэл ажил хэргийн хэлэлцээр маягийн хоёр талаас 50% 50%-ийн харилцаатай уулзалтын үед илүү хүчирхэг харагдуулах, дугуй хэлбэртэй, шаардагдах функциудыг агуулсан, аль болон үнэтэй материалаар бүтээсэн, загвар сайтай цаг зүүх нь өндөр үр нөлөөтэй байх болно. G shock-ийн тухайд мэдээж спортлог залууст хэрэгцээтэй зүйлс байх. За ингээд өнөөдрийн нийтлэлээ үүгээр өндөрлөе. Дараагийн бугуйн цагны тухай постоороо эргэн уулзацгаая.



5.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Ene setgegdel bichsen garuud oorsdoo huuramch tsag oruulaj irdag garuud bolhooroo l ene medeeleliig uguisgej baina.
-1
yamarch sudalgaagui zuger neg hunii uzel bodloor bichjee,
-1
Niitlel bichsen hun ni dahiad tsagaa sudal shaal hudlaa ym nitelsen bn shuu unliked
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Javhlan
01Javhlan Dashdorj
89,600 оноо
Rigunn
02Rigunn Rigunn
49,300 оноо
Bayarmaa
03Bayarmaa Lh
39,000 оноо
Davaa
04Davaa Munkh
27,900 оноо
Nyamdavaa
05Nyamdavaa Demberel
23,100 оноо
Mig
06Mig Mig
20,700 оноо
Г.Х
07Г.Х Билгүүн
2,900 оноо
Сайхна
08Сайхна Сайхна
2,500 оноо
Hatan
09Hatan Baatar
2,400 оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут