Арав.мн

Аваргуудын лигийн шигшээ тоглолт - ЛИВЕРПҮҮЛ VS РЕАЛ МАДРИД

Аваргуудын лигийн шигшээ тоглолт - ЛИВЕРПҮҮЛ VS РЕАЛ МАДРИД

2017-2018 оны Аваргуудын лигийн шувтаргын тоглолт 1923 онд үүд хаалгаа нээж байсан Украйны Киев хотын 70500 хүний суудалтай Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны 05 сарын 27 болно. Киевт дэлдэн чихтийг өргөхөөр Англи, Испаний гигантууд тулах гэж байна.

Аваргуудын лигийн 1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002, 2014, 2016, 2017 онуудад түрүүлж байсан 12 удаагийн аварга РЕАЛ МАДРИД, Аваргуудын лигийн 1977, 1978, 1981, 1984, 2005 онуудад түрүүлж байсан 5 удаагийн аварга ЛИВЕРПҮҮЛ 2 багийн шигшээ тоглолтонд шалгарч үлдэх хүртэлх энэ улирлын тоглолтууд

ЛИВЕРПҮҮЛ

Аваргуудын лигийн сонгон шалгаруулалт: Ливерпүүл 6-3 Хоффенхэйм (Нийлбэр дүнгээр)

Хэсэгтээ: Е группт багтаж 3 хожиж, 3 тэнцэж 23 гоолыг оруулсанаар хэсгээ тэргүүлсэн.

Шигшээ 16: Ливерпүүл 5-0 Порто (Нийлбэр дүнгээр)

Шигшээ 8: Ливерпүүл 5-1 Манчестер Сити (Нийлбэр дүнгээр)

Хагас шигшээ: Ливерпүүл 7-6 Рома (Нийлбэр дүнгээр)

РЕАЛ МАДРИД

Хэсэгтээ: H хэсэгтээ 4 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтойгоор 17 гоолыг оруулсан ч Английн Тоттенхеймийн ард 2-р байраар гарсан.

Шигшээ 16: Реал Мадрид 5-2 ПСЖ (Нийлбэр дүнгээр)

Шигшээ 8: Реал Мадрид 4-3 Ювентус (Нийлбэр дүнгээр)

Хагас шигшээ: Реал Мадрид 4-3 Байерн Мюнхен (Нийлбэр дүнгээр) 

Тоглолтын өмнөх гэмтэл бэртэл: Ливерпүүлээс Алекс Окслейд Чемберлэйн, Жое Гомез, Жоел Матиф нар гэмтлийн улмаас тоглох боломжгүй. Жэймс Милнер, Эмре Жан нар бага зэргийн гэмтэлтэй ч тоглолтын өмнө тоглох эсэхийг нь шийднэ. Харин Реал Мадридын хувьд баг бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаа бөгөөд багийн од Роналдуг финалд 120 хувь бэлэн байгаа гэж Зидан хэлсэн. 

Тоглолтын таамаглал:

Реал Мадрид: 8/11

Ливерпүүл: 24/19 буюу хожих магадлал Реал Мадрид 73%, Ливерпүүл 27% гэж www.independent.co.uk сайтад дурджээ.

Өмнөх тоглолтууд:

  • Ливерпүүл 0-3 Реал Мадрид (Роналду 23', Бензема 30' 41')
  • Реал Мадрид 1-0 Ливерпүүл (Бензема 27') 2014/15 Аваргуудын лиг хэсгийн 2 тоглолт
  • Реал Мадрид 0-1 Ливерпүүл (Бенаёон 82')
  • Ливерпүүл 4-0 Реал Мадрид (Торрес 16', Жеррард 28' 47', Доссена 88') 2008/09 Аваргуудын лиг хасагдах шат
  • Ливерпүүл 1-0 Реал Мадрид (Кеннеди 81') 1980/81 Европын цомын шигшээ тоглолт

2 баг нийт Европын тавцан 5 удаа тулсанаас Мадридын баг 2 хожиж Ливерпүүлийн хаалганд 4 гоолыг оруулж байсан бол Ливерпүүл хотын баг 3 удаа хожиж 6 гоолыг эзэн хааны багийн хаалганд шигтгэж байжээ.

Тоглолтын өмнөх баримтууд:

  • Реал Мадрид энэ тэмцээнд сүүлийн 4 улирлын 3-т нь түрүүлж тэр дундаа сүүлийн 2 улирал дарааллан цомын эзэд болж түүх бүтээгээд байгаа бол одоо 3 дахиа дараалан, сүүлийн 5 жилд 4-н удаа шувтаргын тоглолтонд шалгарч үлдээд байна.
  • Ливерпүүл клубийн хувьд 11 жилийн дараа (2007 оны шигшээ тоглолтонд Италийн АС Милан клубт 2-1 ээр хожигдсон) энэ тэмцээний шигшээ тоглолтонд шалгарч байгаа бол хамгийн сүүлд 13 жилийн өмнө (Мөн л Милантай тоглож 3-0 гэсэн үр дүнгээс эргэн ирэлт хийж түрүүлсэн) Аваргуудын лигийн аварга болж байсан.
  • Билетийн үнэ UEFA.COM дээр 1 хүний 3200 еврогоос эхэлж байгаа юм байна.
  • Финалд зориулан зассан цэнгэлдэхийн суудлын нийт тоо 63000 бөгөөд үүнээс 40700 суудал нь зөвхөн 2 багийн хөгжөөн дэмжигчдэд зориулсан бол үлдсэн нь энгийн худалдан авагчдад зориулжээ
  • Юрген Клопп энэ тэмцээний шигшээ тоглолтонд Герман Дортмунд клубийнхээ хамтаар 2015 онд ирсэн ч нутаг нэгт Байерн Мюнхен клубт 2-1 гэсэн харьцаатайгаар ялагдаж байсан.
  • Энэ улиралд Аваргуудын лигт Роналду 15 гоолтойгоор мэргэн буучын жагсаалтыг тэргүүлж байгаа бол араас нь Ливерпүүлийн довтолгооны гурвал болох Сала 10, Фирминьо 10, Мане 9 гоолтойгоор тус тус жагсаж байна.
  • Мо Сала энэ улиралд бүх тэмцээнд 44 гоол хийгээд байгаа нь 1983-1984 оны улиралд 47 гоолыг бүх тэмцээнд оруулж байсан Ливерпүүлийн довтлогч Иан Рашын рекорд амжилттай дөхсөн үзүүлэлт

2 багийн гарааны бүрэлдэхүүний таамаг:

Ливерпүүл 4-3-3

Хаалгач: Кариус

Хамгаалагчид: Александер-Арнолд, Ван Дик, Ловрен, Робертсон

Хагас хамгаалагчид: Милнер, Хендерсон, Виналдиум

Довтлогчид: Мане, Фирминьо, Сала

Реал Мадрид: 4-3-3

Хаалгач: Навас

Хамгаалагчид: Карвахал, Варане, Рамос, Марсело

Хагас хамгаалагч: Модрич, Касемиро, Кроос

Довтлогчид: Бензема, Роналду, Вазкүез

Дасгалжуулагч: Зинедин Зидан

Европын хамгийн нэр хүндтэй, хамгийн баян тэмцээний дэлдэн чихт цомыг Англи Мерсасайдын улаанууд 6 дахь удаагаа хүртэх үү? Эсвэл Испаний эзэн хааны баг 3 дарааллан түрүүлж түүхэндээ 13 дахь удаагийн аваргын цомоо авах уу? Та аль багийг дэмжиж байна вэ? 


Санал асуулгын хугацаа дууссан байна

01

ЛИВЕРПҮҮЛ


02

РЕАЛ МАДРИД

+1
Real hojnoo

Саналын статистик (Нийт санал: 77)

  • ЛИВЕРПҮҮЛ
    40 (52%)
  • РЕАЛ МАДРИД
    37 (48%)

7.4

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


8/11, 24/19 гэж ямар учиртай таамаг вэ?
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Javhlan
01Javhlan Dashdorj
52,800 оноо
Rigunn
02Rigunn Rigunn
49,300 оноо
Bayarmaa
03Bayarmaa Lh
39,000 оноо
Davaa
04Davaa Munkh
27,900 оноо
Nyamdavaa
05Nyamdavaa Demberel
23,100 оноо
Mig
06Mig Mig
20,700 оноо
Г.Х
07Г.Х Билгүүн
2,900 оноо
Сайхна
08Сайхна Сайхна
2,500 оноо
Hatan
09Hatan Baatar
2,400 оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут