Арав.мн

Одон Орон Танин мэдэхүйн аялал

Одон Орон Танин мэдэхүйн аялал

"Одон орон, танин мэдэхүйн аялал" цахим хуудсын 2018 оны эхний аялал Одон орон сансар огторгуй сонирхогчдын групп, Физик Технологийн Хүрээлэнгийн мэргэжилтний хамтаар 6-р сарын 9-10-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. 


04

​Та аялалд оролцсоноор

Зуны оройг гараг эрхэс, байгаль дэлхий, сансар ертөнцийн нууцуудтай танилцан өнгөрүүлэх болно. Санчир гаригийн бүслүүр, аварга гараг Бархасбадь ба түүний Галилейн дөрвөн сар, саран дээрх солирын тогоо зэргийг одон орны дурангаар ажиглан, тайлбарлагч нарын шөнийн тэнгэр дэх одод эрхэсийн байршил, тэдгээрийг хэрхэн таньж мэдэх зэрэг сонирхолтой яриаг сонсон орчлон ертөнц, галактик, нарны аймгийн үүсэл хөгжилийн тухай баримтат киног Монгол хадмал орчуулгатай үзэн мэргэжилийн хүмүүстэй хэлэлцүүлэг яриа хийх боломжтой. 


03

Хөтөлбөр

16:00 -17:00 Товлосон газартаа цуглах, Бүртгэх
17:00  Хотоос арга хэмжээ болох газар руу хөдлөх

  • Бүртгүүлэх, автобусандаа сууцгаах
  • Хөтөч аялагчдад аяллын хөтөлбөр болон амралтын газрын тухай мэдээллийг өгнө. 

18:30 – 19:00  Амралтын газарт байрлацгаах

  • Майхантай аялагчид МАЙХАН КЭМП-д майхнаа байрлуулах
  • Гэр байрлах аялагчдыг хуваарилах

19:00 – 20:00 Оройн хоол (Аялагчид болон зохион байгуулагч нар танилцах)

20:00 – 21:00 Cosmos Spacetime Odyssey’s шинжлэх ухаан танин мэдэхүй баримтат кино үзэцгээнэ. 

21:00 – 03:00 Тайлбарлагч аялагчдад шөнийн тэнгэр дэх одод, тэнгэрийн обьектуудын байршлыг тайлбарлан танилцуулах

  • Тайлбарлагчын хамт 10 инч болон 8 инчийн одон орны дурангаар Бархасбадь, Санчир гариг, Сар дурандах. (Тэнгэр хангалттай цэлмэг, үзэгдэх орчин тод, гэрлээс хангалттай тусгаарлагдсан үед галактик, мананцар зэрэг тэнгэрийн обьектуудыг ажиглах боломжтой)

00:00 – 03:00 Кинотой холбоотой сонирхсон эсвэл ойлгомжгүй зүйл, мөн танин мэдэхүйн асуулт хэлэлцүүлгийг мэргэжлийн хүмүүстэй өрнүүлэх боломжтой

10:00 – 11:00 Өглөөний цай
11:00 – 12:00 Асуулт хариултын тэмцээн
12:00 – 12:30 Хот руу буцах бэлтгэл
14:00 Цугласан газраа ирсэнээр аялал өндөрлөнө.

Аяллын хураамж:

  • Майхантай 35000 төгрөг, Гэрт байрлах 55000 төгрөг байна.

02

Бүртгэл

  1. Аяллын хураамжийн урьдчилгаа 25000 төгрөгийг Хаан банк - 5041 217 023 Б.Билгүүн данс руу шилжүүлснээр бүртгэл баталгаажна.
  2. Гүйлгээний утга дээр: Нэр-G/M (гэрт байрлах бол G, Майхантай бол М) - утасны дугаар ...... гэж бичхийг анхаарна уу. 
  3. Баталгаажуулсны дараа давхар чатаар мэдэгдэнэ үү.
  4. Үлдэгдэл төлбөрийг аялал эхлэхэд бэлнээр өгөх эсвэл дансаар шилжүүлэх боломжтой
  5. Бүртгэлийг 6 сарын 8-ны Баасан гарагийн 20 цагт хаах ба хэрэв оролцох хүний тоо эрт бүрдвэл энэ хугацаанаас өмнө хаахыг анхаараарай. 
  6. Бүртгэх хүний тоо 80.
  7. 6 сарын 8-ны 20 цагаас хойш бүртгэл цуцалсан тохиолдолд аяллын төлбрийн 50%-ийг буцаан олгох боломжгүй. 

01

Анхаарах зүйлс

  1. Зохион байгуулагчидийн зүгээс майхан гаргахгүй тул өөрсдөө майхнаа бэлдэж ирэх ( + чийг нэвтэрдэггүй гудас, аяны хөнжил)
  2. Амралтын газрын заасан байршлаас өөр газарт майхан барихгүй байх
  3. Хог хаяхгүй байх, бусад амрагчдад саад болохгүй байх гэхчлэн амралтын газрын дотоод дүрмийг хүндэтгэн биелүүлэх
  4. Согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх!
  5. Зохион байгуулалтыг хүндэтгэн цагтаа цуглах
  6. Хөтөч болон зохион байгуулагчдын зааврыг биелүүлэх
  7. Шөнийн сэрүүнд өмсөх дулаан хувцас, замд хэрэглэх хүнс, ус ундаа бэлдэх
  8. Хэлэлцүүлэгт тавих асуултаа бэлдэж ирнэ үү. 
  9. Мөн та өөрийн хувийн одон орны дурантайгаа явж болно. 

Холбогдох утасны дугаар: 89781438, 91019701



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Cool
+2
хо ямар гоёын
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Bilguun
01Bilguun Buuwuu
98,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд