Арав.мн

NBA - 2018 оны шигшээ цуврал

NBA - 2018 оны шигшээ цуврал

NBA –ийн 2018 оны аваргын цуврал: Golden State Warriors vs Cleveland Cavaliers 

Эхний тоглолтын хуваарь: Цуврал Улаанбаатарын цагаар 06 сарын 01 буюу энэ баасан гаригт өглөөний 09 цагаас эхлэх болно. Аваргын цувралын эхний 2 тоглолт GSW-ийн талбайд болох бол дараагийн 2 тоглолт Cleveland хотноо болж үлдсэн тоглолтууд 2 хотдоо ээлжилсээр 7 дахь тоглолт гарах бол улиралд үзүүлсэн амжилтаараа GSW-ийн талбайд болох учиртай.

Гаргах телевиз: SPS HD спорт, сагсан бөмбөг сувгуудаар

Өнөө цагийн ривалуудАлтан мужийн дайчдын эсрэг Кливлендийн Морьтон цэргүүд сүүлийн 4 жил дараалан аваргын төлөө шалгарч үлдээд байна. NBA-ийн түүхэнд дараалан 4 удаа финалд таарч байсан тохиолдол үгүй.

GOLDEN STATE WARRIORS

Одоогийн Golden State Warriors баг нь 1946 онд Philadelphia Warriors нэрээр үүсгэн байгуулагдсан NBA-ийн ууган багуудын нэг бөгөөд 1971 оноос хойш Golden State Warriors нэртэй болжээ. California мужийн Oakland  хотноо байрлах Oracle Arena-гийн эзэн баг 5 удаагийн NBA-ийн аваргаар тодорч байсан. NBA-д улиралд 72-10 гэсэн хэзээ ч эвдэгдэхгүй гэгдэж байсан Chicago Bulls-ийн амжилтыг 73-9 болгон түүхэн амжилтыг тогтоож, сүүлийн 3 жилд аваргын төлөө шалгарч 2015, 2017 онуудад нь аварга болоод байгаа бол энэ жил тэдний 4 дэх аваргын төлөөх дараалсан дайралт. Алтан мужийн дайчдын АЛТАН ҮЕ яг одоо тохиож байна гэж хэлж болох болов уу.

Одоогийн Golden State Warriors баг хэрхэн бий болсон бэ?

Агуу Wilt Chamberlain, Baron Davis, Monta Ellis нараар бидний эчнээ сайн мэдэх тус баг NBA-д тодорхой амжилтанд хүрэлгүй явсаар багаа дахин босгохоор шийдсэн нь 2011-2012 оны улирал байлаа. Stephen Curry (2009 оны драфтын 7 дахь сонголт), Klay Thompson (2011 оны драфтын 11 дэх сонголт) Harrison Barnes (2012 оны 7 дахь сонголт) Draymond Green (2012 оны 35 дахь сонголт) гэх мэт багийн голлох тоглогчдоо бүгдийг нь багийн дахин сэргээн босголтын үедээ драфтаар сонгож босгосон нь энэ багийн менежмент, бодлого ямар сайн ажилласан бэ гэдгийг харж болно. Эдгээр тоглогчдыг авсны дараа буюу 2014 оны 5 сард NBA-ийн 5 удаагийн аварга 48 настай Steve Kerr-тэй 5 жилийн хугацаатай дасгалжуулагчийн гэрээг үзэглэснээр одоогийн дийлдэшгүй мэт баг бий болсон юм. 2015 ондоо тэд улиралд 67-15 амжилт үзүүлж багийн лидер Stephen Curry MVP буюу улирлын үнэ цэнтэй тоглогчын шагналыг хүртэж, Өрнөд бүсийн аваргын цувралд  Houston Rockets-ийг буулган авч NBA финалд Cleveland Cavaliers-тай тоглож 6 тоглолтонд ялж 40 жилийн дараа аварга болсон. 2016 онд тэд түүхэн рекорд буюу 73-9 амжилттайгаар улирлыг дуусгаж, дахин аваргын төлөө Lebron James, Kyrie Irving-ээр удирдуулсан Cavs-тай таарч цувралд 3-1-ээр тэргүүлж явж байгаад 4-3-аар харамсалтайгаар хожигдсон нь NBA-д хамгийн аймшигтай эргэн ирэлтүүдийн нэг болов. Ингээд тэд улирлын дараа OKC-ээс чөлөөт агент болоод байсан Kevin Durant-тыг багтаа нэгтгэхээр ажилласан. Harrison Barnes-ийг Dallas руу явуулсан тэд Hampton-д KD-тэй уулзалт хийж багтаа элсүүлж чадсан байдаг. Тус уулзалтанд одоогийн багийн лидерүүд болох Steph, Klay, Draymond, Andre нар байсан бөгөөд үүн дээр Kevin-ийг нэмсэнээр одоогийн гарааны жижиг тавт бүрдэж тэднийг Hampton-ий 5-т гэж нэрлэдэг болов. Ингээд 2017 онд дахин финалд ривал болсон Cavs-тай таарч 4-1 ээр буюу 5 дахь удаагийн аварга болсон юм.

CLEVELAND CAVALIERS

Ohio мужийн Cleveland хотын Quicken Loans Arena-г эзэмшигч Cleveland Cavaliers баг 1970 онд үүсгэн байгуулагдсан. Дорнод бүсийн аваргаар 7 удаа, NBA-ийн аваргаар 1 удаа (2016 онд) тодорсон. Байгуулагдсан цагаасаа хойш аваргын төлөө 37 жил шалгарч чадаагүй байсан 2007 онд Lebron James-ээр удирдуулан шигшээд гарч ирсэн ч 4-0 гэсэн үр дүнгээр цувралд ялагдсан. Лигт 4 дэх жилдээ тоглож байсан Lebron-д тэр үед хангалттай хэмжээний туслагчид байхгүй байсан гэж NBA сонирхогчид үздэг. Үүнээс хойш 9 жилийн Lebron James өөрийн төрөлх багтаа аваргын цомыг авчирсан нь тэдний анхных байв. 

Одоогийн Cleveland Cavaliers баг хэрхэн бий болсон бэ?

NBA-ийн түүхэн дэх хамгийн шилдэг драфтуудын ангиудын нэг 2003 оны драфтын №1 сонголтоор Lebron James-ийг сонгосон нь тэдний хувьд түүхэн сонголт байсан юм. Ахлах сургуульдаа хэдийнээ од болсон залуу NBA-д орж ирсэн эхний жилээсээ л өөрийгөө батлан харуулж байв. Тэрээр 2007 онд багаа удирдан финалд гарсан ч аваргын цомыг өргөж чадсангүй. Дараа жил нь буюу 2008 онд Дорнод бүст Paul Piers, Ray Allen, Kevin Garnett нар нэгдэж их гурвалыг Boston Celtics-т бий болгосоноор Cavs болон Lebron-д улам бүр хэцүү болсон юм. 2008 онд Boston-д бүсийн шигшээд 7 тоглолтонд харамсалтайгаар ялагдаж, 2010 онд мөн Boston-д ялагдсаны дараа Lebron James төрөлх хотоо орхин буурь сэлгэж найз Dwayne Wade-ийн Miami Heat багт Chris Bosh-той хамт нэгдэж их гурвалыг бий болгосон. Ид ирэн дээрээ байсан тэд 2011-2014 онуудад 4 жил Дорнод бүст ноёлж, 2012, 2013 онуудад NBA-ийн аварга болсон. 2011 онд дөнгөж бүрдсэн их гурвал Герман машин Dirk-ийн багт ялагдсан бол, 2014 онд Popovich-ийн Spurs-т Lebron James харамсалтайгаар ялагдсанаар 2015 онд эргэн өөрийн төрөлх муж Ohio, Cleveland хотдоо буцан ирлээ. Lebron-гүй өнгөрсөн 4 жилийн хугацаанд Cavs амжилт тааруухан байж, дахин сэргээн босголтыг хийж 2011 онд драфтын тэргүүн сонголтоор Kyrie Irving гэх гайхалтай PG-г авч цаашлаад 2013, 2014 онуудад ч драфтын тэргүүн сонголтуудыг сонгоод байснаас гадна Minnesota Timberwolwes-оос хүчний довтлогч Kevin Love-г солилцоогоор авчирчихсан байлаа. Lebron James эргэн ирсэн эхнийхээ улиралдаа л Irving, Love 2-той гурвал үүсгэж Дорнод бүсийн аваргаар шалгарч финалд Өрнөд бүсийн аварга Golden State Warriors багтай таарч 4-2 оор ялагдал амссан. Харин дараа жил нь 2016 онд Cavs 7 тоглолтонд итгэмээргүй эргэн ирэлт хийж анх удаа NBA-ийн аваргаар нэрлэгдсэн билээ. Ийнхүү Cavs Lebron James-ийг эргэн ирсэн сүүлийн 4 жил дараалан Дорнод бүсийн аваргаар тодорч, NBA аваргын төлөө шалгарч үлдээд байна. 15 жил лигт тоглож байгаа 33 настай Lebron James гэх энэ агуу тоглогч сүүлийн 8 жил дараалан NBA-ийн аваргын төлөө шалгарсан бөгөөд түүнгүйгээр Cleveland Cavaliers багийн амжилтын түүх бичигдэхгүй билээ.

Tyronn Lue дасгалжуулагчтай Lebron James, Kyrie Irving, Kevin Love нараар удирдуулсан Cavs-ийг Steve Kerr дасгалжуулагчтай Stephen Curry, Kevin Durant, Klay Thompson нараар удирдуулсан GSW баг өнгөрсөн жилийн финалын цувралд 4-1 ээр хожиж аварга болсон. Харин энэ жил Cavs-д Kyrie Irving байхгүй, Kevin Love  толгой хөдөлсөн шалтгаанаар финалын цувралд эргэн ирэх эсэх нь тодорхойгүй нөхцөлд байгаа нь NBA сонирхогчид болон аналистүүдийн таамаглалыг илүү амар болгож байгаа. GSW багийг аваргаар тодрох магадлал хамгийн өндөр гэж үзэж байгаа бол түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг Lebron James-д итгэж найдах хэсэг ч байна.

ЭНЭ ЖИЛИЙН NBA-ИЙН АВАРГА БАГ АЛЬ НЬ БОЛОХ ВЭ?


Санал асуулгын хугацаа дууссан байна

01

Golden State Warriors

-4
go warriors

02

Cleveland Cavaliers

ene hoyr bag dahij pinald harahgvi baihdaa

Саналын статистик (Нийт санал: 110)

  • Golden State Warriors
    58 (53%)
  • Cleveland Cavaliers
    52 (47%)

8.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
таны овог,
01таны овог, нэр
оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд