Арав.мн

МОНГОЛЧУУД: ТАЛЫН НҮҮДЭЛЧДИЙН УЛАМЖЛАЛ

МОНГОЛЧУУД: ТАЛЫН НҮҮДЭЛЧДИЙН УЛАМЖЛАЛ

"Монсудар" хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Монголчууд” түүхэн цувралын тавдугаар боть “Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал” номын нээлтийн үйл ажиллагаа “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээний хүрээнд боллоо.

"Монголчууд" цувралын нэгдүгээр боть 1911-1921 он, хоёрдугаар боть XVII зууны II хагасаас XX зууны эхэн үе, гуравдугаар боть 1924-1959 он, дөрөвдүгээр боть XII зууны II хагасаас XVII зууны эхэн үеийн монголчуудын түүх соёлын тухай өгүүлсэн. Тэгвэл энэ удаад “Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал” номд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн чулуун зэвсгийн үеэс эхлээд суурьшмал соёл иргэншил, нүүдэлчин амьдралын хэв маяг тусдаа салж хөгжих эхлэл тавигдсан Хүрлийн үе, нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулсан төдийгүй хожмын монголчуудын шууд өвөг дээдэс болсон Хүннү гүрэн, Евразийн хээр талд өөрсдийн өвөрмөц түүхийг бүтээсэн Сяньби, Жоужань, Түрэг, Уйгур, Хятаны түүхийг археологийн олдвор хэрэглэгдэхүүн, хөрш зэргэлдээ улс түмний түүх сурвалжаар тодруулан өгүүлснээрээ өмнөх цувралуудаасаа онцлог болжээ.

Энэхүү ном агуулгын хувьд түүхийн асар урт цаг хугацааг хамарч байгаа ч монгол угсаатан бүрэлдэн тогтоход өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсан эртний нүүдэлчдийн түүхийг 8 бүлэгт багтаан танилцуулсан. Өөрөөр хэлбэл 800 000 жилийн тэртээ өнөөгийн Монгол нутгаар хэрэн хэсэж асан эртний хүмүүсээс эхлээд, ахуй соёлын хувьд нэгэн нийтлэгийг бий болгож, нэгдмэл улс төрийн хүчин болсон Их Монгол Улс байгуулагдахын өмнөх үеийн нүүдэлчин ард түмнүүдийг түүхийг энгийн ойлгомжтой бичлэгийн хэв маягт буулган өгүүлсэн байна.

Мөн нэн эртний хүмүүс байгаль цаг уурын ямар орчин нөхцөлд хэрхэн амьдарч байв, тэдгээр хүмүүс орчин тойрноо хэрхэн таниж мэдэж, ямар зүйлд сүслэн биширч, юунаас айж жигшин, хөгжлийн ямар замыг туулж ирэв гэдгээс эхлээд түүхэн цаг үе бүрт амьдарч байсан хүмүүсийн хэрэглэж асан эд өлгийн дурсгал, идэж ууж байсан хоол хүнс, бичиж тэмдэглэсэн түүхийн тухай ч энэ номоос танилцаж болох юм.

Эрт цагаас үлдэж хоцорсон булш оршуулга, хиргисүүр, буган хөшөө, хүн чулуу зэрэг дурсгалууд бидэнд түүхийн ямар нууцыг өртөөлөн хадгалсныг хийгээд бидний өвөг дээдэс хэрхэн амьдарч ирснийг уг номоос цогцоор нь мэдэх боломжтой. Монсудар хэвлэлийн газраас зохион явуулж буй “Соён гэгээрлийн өдрүүд" энэ сарын 15-ныг хүртэл Интерномын төв салбар дээр зохиогдоно.


01

Нээлтийн үйл ажиллагааны зургууд



9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Javhlan
01Javhlan Dashdorj
89,600 оноо
Rigunn
02Rigunn Rigunn
49,300 оноо
Bayarmaa
03Bayarmaa Lh
39,000 оноо
Davaa
04Davaa Munkh
27,900 оноо
Nyamdavaa
05Nyamdavaa Demberel
23,100 оноо
Mig
06Mig Mig
20,700 оноо
Г.Х
07Г.Х Билгүүн
2,900 оноо
Сайхна
08Сайхна Сайхна
2,500 оноо
Hatan
09Hatan Baatar
2,400 оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут