Арав.мн

Бэлгэ эрхтний тухай бидний мэддэггүй 10 нууц (зөвхөн эрчүүдэд)

Бэлгэ эрхтний тухай бидний мэддэггүй 10 нууц (зөвхөн эрчүүдэд)

Эрчүүд өөрсдийн бэлгэ эрхтэн болон түүний ид шидийн талаар олон зүйлийг мэддэг ч нүдэнд харагддаггүй дагалдах олон нууцтай болохыг төдийлөн мэддэггүй. Тиймээс эр хүний бэлэг эрхтний талаарх 10 сонирхолтой нууцыг үүгээр хүргэе. 

Хэдийгээр бэлгэ эрхтнийг шоолж хошигносон, бахадсан, элдэв нэр өгсөн гээд дуусашгүй их яриа бий ч хүн төрөлт зүйлийн оршин тогтнолын үндсийн хамгийн чухал бүрэлдэхүүн гэдэг нь маргаангүй юм. Хүний хувьслын үйл явцад бэлгэ эрхтэн хамгийн амжилттай дасан зохицлыг олж, ихээхэн өөрчлөгдсөн эрхтэн гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Бидний эцэг өвгөд, тэдний дээд болон бүр хүний төрөл зүйл үүсэхээс өмнөх үеэс эхлэн бэлгэ эрхтэн гайхалтай зохицлыг олж өөрчлөгдөн хувьссаар, өдгөө бидний бодгалийн орших үндсийг амжилттай тавьсныг хүний хөгжлийн түүх нотолж буй авай. 

Бэлгэ эрхтэн маань маш амархан “идэвхтэй” байдалд ордог биологийн үндсийг нь харахад хүний төрөл зүйлийн оршин тогтнолын төлөөх хамгийн чухал үүрэг гүйцэтгэх функц болох нь тодорхой юм. Дан ганц нөхөн үржихүйн нөхцөлд бус түүнтэй огт холбоогүй өөр бусад нөхцөл байдалд хуурамч мэдээлэл авч бэлэн байдалд ордог нь цочрох мэдрэмжээр боломжийг алдахгүй байх байгалийн автомат дохио болж өгдөгтэй холбоотой гэж үздэг. Зохиолч Мококома Моконоана нэгэнтээ “Дэлхийн хамгийн чадварлаг жүжигчин ч бэлгэ эрхтнээ жүжиглэлтээр хөвчрүүлж чадахгүй” гэж хэлж байжээ. Тиймээс бид эхний нууцаа хөвчрөлтийн тухай баримтаас эхэлье.


10

Таны анхны хөвчрөл

Эр хүний эрхтэн төрөлхийн бэлэн байдалд оршдог. Эрэгтэй хүүхэд эхийн хэвлийгээс гарахдаа бэлгэ эрхтэн нь хэзээний хөвчирсөн байдалтай төрдөг нь түгээмэл зүйл. Тэр бүү хэл хэт авианы ЭХО дурангаар харахад эр хүйсийн урагийн эрхтэн бүтэн хөвчирсөн байдалтай харагддаг байна. 1991 онд хийгдсэн судалгаагаар хэвлий дэх ураг нойрсож байх үед хүүхдийн нүдний хурдан хөдөлгөөнийг даган бэлгэ эрхтэн нь хөвчирч байсан ажээ (эх сурвалж: Нойр судлалын хүрээлэн). Энэ нь бүр цаг тутамд тохиолдох үзэгдэл ч гарч байжээ. Энэ үйл явцыг хэн ч бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа боловч ургийн хөгжил зөв явагдаж байгаа эсэхийг хүний бие махбод өөрөө шалгах үйл явц байж болзошгүй юм хэмээн тааварлаж байна.


09

Таны бэлгэ эрхтэн бодож байгаагаас тань хоёр дахин урт

Бидний эрхтэн харагдаж байгаагаасаа хамаагүй урт гэдгийг сонсоод олон эрчүүд тайвширч магадгүй л байх. Гэвч үнэндээ бэлгэ эрхтний тал нь бидний анатомийн үндсэн бие дотор оршдог. Магадгүй тал хэсэг нь бие дотроо байгааг та таашаахгүй байх л даа. Гэсэн ч тэр хэсэг нь тэндээ үлдсэн нь илүү дээр болохыг тайлбарлая. 
Бэлгэ эрхтний диаграмм зурагнаас харахад бидний эрхтний хөвчрөлийн эсийн массын үйл явцыг ягаан өнгөөр дүрсэлсэн байх ба анагаах ухааны нэршлээр corpus cavernosum (хөвчрөх үйл явцад шодойны толгой руу цусны 90 хувийг зөөвөрлөх суваг) ба corpus spongiosum (аарцагнаас давсгаар нумаран бэлэг эрхтний эх бие рүү дамждаг эсийн уртраг суваг) гэгддэг ба хоорондоо бумеранг шиг хариу урвал үйлдлээр ажилладаг байна.


08

Гутлын хэмжээний тухай домог (Хөл нь том бол өнөөх нь том)

BJU International Journal-д нийтлэгдсэнээр гутлын хэмжээ, бэлгэ эрхтний урт хоёрт ямар нэгэн харилцан хамаарал байхгүйг нотлон бичжээ. Гэсэн хэдий ч 1993 онд хийгдсэн өөр нэгэн судалгаанд бэлгэ эрхтний хэмжээ хөлийн хэмжээ болон биеийн өндөртэй ямар нэгэн байдлаар хамааралтай байх магадлалтай боловч үндсэн харьцуулалтаар авч хэрэглэх хэмжээс биш гэсэн байна. Мөн Үргүйдлийн судалгааны олон улсын сэтгүүлд Ираны нэгэн судалгааг нийтэлсэн байна. Тус судалгаагаар бэлэг эрхтний хэмжээ хүний нас, биеийн өндөр, хурууны индекс хэмжээтэй нягт харилцан хамааралтай боловч хөлийн хэмжээ үүнтэй огт холбоогүй гэж үзсэн байна.


07

Өглөөний “Гантайлт”

Ихэнх эрчүүдийн эрхтэн шөнөдөө 4-5 удаа хөвчирдөг бөгөөд хэвлийд бойжиж буй эрэгтэй хүүхдийн нойрсох үеийн нүдний хурдан хөдөлгөөний судалгаагаар мөн ижил тоотой хөвчирч байсан байна (Нойр судлалын хүрээлэн). Түүнчлэн бэлгэ эрхтний шөнийн бадайрал (nocturnal penile tumescence) юутай холбоотой болох нь одоо ч тодорхойгүй байна. Гэсэн ч хөвчрөлийн үед орондоо шээхээс хамгаалсан давсагны сувгийн хаалт гэж таамагласан онол хүртэл дэвшүүлж байжээ. Давсаг нь хөвчрөлийн үйл явцад холбогдох биеийн тус газрын мэдрэлийг зохицуулах үүрэгтэй гэгддэг. Гэсэн ч эмэгтэйчүүдэд мөн үтрээний шөнийн бадайрал (nocturnal clitoral tumescence) гэх ижил төрлийн үзэгдэл явагддаг ч энэ нь орондоо шээх асуудлыг зохицуулахтай огтхон ч холбоогүй тул давсагны сувгийн хаалт гэх хариултыг бүрэн батлахгүй байгаа билээ. 

Нөгөө талаар Нойр судлалын хүрээлэнгийн гаргасан судалгаагаар нүдний хурдан хөдөлгөөний үеийн нойрны явцад тархинаас ялгарах noradrenaline хэмээх эс идэвхгүй болдог тул гадагш ялгарч чадахгүй хуримтлагдсан эсүүд хөвчрөл үүсгэдэг гэсэн бас нэгэн таамаг явдаг байна. Шөнийн хөвчрөлийн шалтгаан чухам юу байхаас үл хамааран энэ үзэгдэл оношилгооны чухал хэрэгсэл болох боломжтой юм. Жишээлбэл эр хүний бэлгэ эрхтэн сэрүүн байхдаа хөвчрөхгүй, харин нойрсож байхдаа асуудалгүй хөвчирдөг байвал тухайн хүнд биеийн эрүүл мэндийн бус харин сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тулгарсныг илтгэж байгаа юм. Харин нойрсож байхдаа бэлгэ нь хөвчрөхөө больсон бол биеийн эрүүл мэндийн асуудалтай байгааг илтгэнэ.


06

Эцсийн хөвчрөл

Ингээд бидний эрхтэн бүр эхийн хэвлийд бүрэлдэх ураг байх цаг үеэсээ л хөвчрөлд ордгоо мэдэж авлаа. Гэсэн хэдий ч үүнээс ч илүү гайхаш төрүүлэх нэг зүйл бол үхлийн үеийн хөвчрөл юм. Үүнийг сахиусан тэнгэрийн дуудлага эсхүл эцсийн хөвчрөл гэж нэрлэдэг ч үнэндээ үхэлд хүрсний дараах агшинд бий болдог үзэгдэл юм. Ялангуяа дүүжлэгдэж нас баран эр хүний цогцост илүү тохиолддог ба шинжлэх ухаанд хүний хамрын хөндийгөөс тархи руу үүссэн даралтын улмаас гардаг үзэгдэл гэж тайлбарлажээ. Гэсэн ч толгойдоо буудуулснаас, үндсэн артерийн судасны гэмтлээс болон хордлогоос болсон үхлийн үед ч ийм үзэгдлүүд мөн гардаг байна.



05

Та эрхтнээ хугалах эрсдэл бий

Таны эрхтэн ямар нэг ясны бүтэцгүй гэдэгт та итгэлтэй байгаа байх. Хөхтөн амьтан тийм бүтэцтэй байх тохиолдол бараг үгүй. Гэсэн ч таны бэлгэ эрхтэнд хугарах аюул тохиох эрсдэл байдаг гэнэ. Энэ нь хэт эрчтэй, догшин хэлбэрийн бэлгийн харьцааны үед эсхүл бэлгэ эрхтэн хөвчирсөн үед орноосоо унах зэрэг тохиолдолд учирч болзошгүй аюул юм. Учир юу гэвээс эр бэлгэ эрхтний толгой руу хүрэх суваг олслог ширхэгт эсээр бүрхэгдсэн байдаг ба хөвчрөх үед цусаар дүүрдэг. Эрхтэн гэмтэх үед хагарах эсхүл бяцрах чимээ гарах ба гайхалтай нь хөхөрч эхэлдэг байна. Аз болж энэ нь төдийлөн элбэг тохиолддоггүй ба тохиолдсон ч амархан эдгэрч бүрэн гүйцэт эдгэдэг. Хэрэв ямар нэг байдлаар энэ төрлийн гэмтэл учирсан байж болзошгүй санагдвал нэн даруй эмчилгээ хийлгэх нь зүйтэй юм. 
Бэлгэ эрхтний гэмтлийн 42 тохиолдлыг судлахад ихэнхдээ аюултай байрлал буюу “эмэгтэй нь дээрээ” байх үеийн бэлгийн харьцааны үед энэ төрлийн эрсдэл гарч байжээ.


04

Тархинаас үл хамаарна

Эрчүүдэд хөвчрөх явц болон хөвчирсөн үеийн хяналтыг удирдах боломж бараг үгүй. Энэ нь тархины хяналтын үйл ажиллагаатай хамааралгүйтэй холбоотой юм. Бэлгийн дур хүслийн үйл явц эр хүний нуруу нугасны мэдрэлийн үеэр дамжиж хэрэгцээт функцүүдэд хуваарилагддаг байна. Мэдээжийн хэрэг болж буй үйл явцыг хойшлуулах, хүчээр барих зэрэг тохиолдолд тархи өөрийн үүргээ гүйцэтгэх хэдий ч бэлгийн дур хүслийн ажиллагаа нурууны мэдрэлийн системээр зохицуулагддаг гэнэ.


03

Өнцөг, муруй

Эрчүүдийн бэлгэ хөвчрөх үед үзүүр нь төрөл бүрийн хэм, налуу, өнцөг, муруйг үүсгэн чиглэсэн байна. Эгц урагш, зүүн эсхүл баруун, дээш эсхүл доош гэх мэт байх ч буруу эсхүл зөв гэсэн чиглэлт хэмжээс гэж байдаггүй. 1565 эрэгтэй хүний дунд явуулсан судалгааг доорх хүснэгтээр харуулъя. 

Хөвчирсөн эрхтэн эгц дээш чиглэснийг 0 хэм, чигээрээ урагш чиглэснийг 90 хэм гэж үзвэл: 

  • 0-30 хэмд - 4.9 хувь 
  • 30-60 хэмд - 26.6 хувь
  • 60-85 хэмд - 30.9 хувь 
  • 85-95 хэмд -9.9 хувь 
  • 95-120 хэмд - 19.8 хувь 
  • 120-180 хэмд 4.9 хувь нь багтсан байна. 

Тиймээс таны зэвсэг бага зэрэг гажуу муруй, тэгш бус хэлбэртэй хөвчирдөг бол та үүнд огт санаа чилээх хэрэггүй. Энэ бол тун хэвийн зүйл юм. Хэрэв хамгийн тэгш хэмийг хайхдаа хүрвэл дээрх судалгаанаас харахад эгц дээшээ хөвчирдөг нь тун цөөн байдаг ба ихэнх нь аль нэг хэм рүү эргэдэг нь нотлогдож байгаа юм. Бэлгэ эрхтэн хөвчрөхдөө 30 хэм хүртэл эргэж мурийх нь нэлээн хэвийн тэгш хэмдээ тооцогддог байхаар харагдаж байна.


02

Ургагч, услагч

Нийт 274 эрэгтэй хүний дунд явуулсан судалгаагаар хөвчирсөн болон хэвийн үеийн бэлэг эрхтний хэмжээнд ямар нэгэн харилцан хамаарал огт байдаггүйг тогтоожээ. Зарим нь хэвийн үедээ хэмжээ жижиг байвч хөвчрөх үедээ огцом “ургадаг” эрхтэнтэй байсан бол зарим нь хэвийн байх үеийнх нь хэмжээ том боловч хөвчрөхдөө хэмжээ нь төдийлөн өөрчлөгдөөгүй “усалдаг” хэмжээтэй л гэж тооцохоор байсан байна. Гэтэл заримынх нь хэмжээ хэвийн болон хөвчирсөн эсэхээс үл хамааран жижиг хэвээр байсан бол заримынх нь бэлэг эрхтэн хэвийн үедээ ч том хэмжээтэй ч хөвчрөх үедээ бүүр ч илүү томорч байжээ. Энэ ангиллыг “холимог уут” гэж нэрлэсэн байна. Эрчүүдийн хувцас солих өрөө юуг ч илтгэхгүй гэдгийн нэгэн жишээ энэ боловч мэдээд авахад илүүдэхгүй шүү дээ.


01

Эрдэнэ шишийн өглөөний цай (cereal) гар хангалгаас урьдчилан сэргийлнэ

(Үнэндээ бол үгүй. Өглөөний ямар ч цай гар хангалгыг зогсоох ид шидгүй). Харин Доктор John Harvey Kellog эрдэнэ шишийн өглөөний цайгаар үүнийг зогсоох боломжтой гэсэн шидэт санаа гаргаж байжээ. Тэрээр эрдэнэ шиш болон бусад хоол, хүнсээр Америкчуудыг “гар хангалгын галзуурлаас” ангижруулах дэглэм зохиож байсан гэнэ. Азаар өнөө цагт хоол хүнсний технологичид өсвөр үеийнхнийг гар хангалгаас салгах мэргэн санаа хайхаа больсон юм. Тэгээд ч гар хангалга таныг мөн сохор болтол нь донтуулахгүй гэдэг нь ч тогтоогдсон. 

Хэрэв энэ нийтлэл таны сонирхлыг татахуйц байгаа бол та ирээдүйд Icelandic Phallological Museum руу явах төлөвлөгөөнд уруу татагдаж болох юм. Учир юу гэвээс Sigurour Hjartason хэмээх нутгийн эрд хэн нэг нь хүүхэд байхад нь бухын бэлгэ эрхтэн бэлэглэсэн бөгөөд тэр цагаас эхлэн тэрээр бүх төрлийн эр бэлэг эрхтэн цуглуулсаар эцэстээ музей байгуулсан ажээ. Түүний хэлснээр тэрээр цуглуулгаа хэзээ ч зогсоож эсхүл хязгаарлаж чадаагүй. Үргэлж л ямар нэгэн байдлаар ямар нэг шинэ эсхүл илүү гайхалтай үзмэр олдсоор байсан гэнэ. Мөн БНХАУ-ын Бээжин хот дахь Guolizhuang зоогийн газарт очих завшаан тохиовол төрөл бүрийн бэлгэ эрхтний хэлбэрээр урласан таваг хэрэгсэл, аяга шаазангаас хооллож нүдээ хужирлах боломжтой гэнэ шүү. 

Эх сурвалж: Healthline Media UK



9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
109,300 оноо
Г.
02Г. Орхоо
20,000 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд