Арав.мн

OK түгсэн түүх

OK түгсэн түүх

Дэлхийн хаана ч сонсож болох, гэхдээ хэн бүхэнд ойлгомжтой үг санасныг бодвол маш цөөхөн юм. Тэдгээрээс тухайн орны хэл аялгаас үл хамааран адилхан сонсогддог үг бол ОК юм. Энэ үг мөн хэл ярианы хөгжлийн түүхэн дэх хамгийн хачирхалтай зохиомол үгийн нэг гэгддэг. Ердийн идэвхгүй нөхцөл шиг, эсвэл дайвар юм уу аялга үг шиг атлаа чамлахааргүй сайхан утга илэрхийлдэг ОК-ийг ихэнх улсад үг мэт нийлмэл дуудлага буюу “ок” бус харин о, k гэсэн хоёр үсгийн салангид дуудлагыг нийлүүлснээр “окей” гэж дуудна. Бараг бүх хэл о эгшиг, к гийгүүлэгч болон эй, ай хэмээх дуудлагатай. Тиймээс ч ОК хурдан түгж, дэлхийн хэмжээний үг болжээ. 

ОК нь 1830-аад оны сүүлээр АНУ-ын Массачусейтс мужийн Бостон хотод үүссэн гэгддэг. Тус хотын төв хэвлэл тэргүүн нүүрэндээ WOOOFC хэмээх чамирхуу товчлол ашиглаж эхэлсэн нь “with one of our first citizens” буюу “анхны оршин суугчийн хамт” гэсэн утгатай үгсийн товчлол байв. Харин WOOOFC-ийн товчлол OW нь удалгүй “бүгд давгүй” гэсэн утгаар ашиглагдах болж, OW нь ОК болон өөрчлөгдсөний дараа эл товчлол нийтийн хэрэглээнд гайхмаар хурдан нэвтэрсэн байна. “Бостоны өглөөний шуудан” сонины 1839 оны гуравдугаар сарын 23-ны дугаарт ОК анх албан ёсоор хэрэглэгдэж, хэвлэлийн хуудсан дээр нийтлэгдэв. Гэхдээ энэ нь WOOOFC-тай холбоогүй “о.k (all right)” буюу “бүгд зөв, бүх юм зүгээр” гэсэн утгатай байлаа. 

1840 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар ОК анх Америк даяар танигджээ. Нэр дэвшигчдийн нэг Оүлд Киндерхүүк өмнөх бүх Ерөнхийлөгчийг бичгийн чадваргүй байсан хэмээн тохуурхаж, бүх бичиг сэлтээ ОК хэмээн дуусгадаг байсан нь нэрийнх нь товчлол төдийгүй “Энд бичсэн бүхэн үнэн бөгөөд алдаагүй” гэсэн давхар ёж агуулгатай байв. Киндерхүүкийн үг америкчуудын дунд хурдан тархаж, “залхуу” олон нийт ОК гэх товчлолыг хаа сайгүй ашиглах болжээ. Дээрх сонгуулиас ердөө 10-аадхан жилийн дараа ОК нь АНУ даяар бараг л албаны үг болж, баримт бичиг, захиа занаа хүртэл энэ үгээр төгсдөг болов. Гэхдээ элитүүдийн дунд ОК олон жилийн турш бичиг үсэг үл мэдэгчдийн, доодсын хэрэглээ гэгджээ. Тиймээс хар ярианы үг гэгдэн XIX зууны төрийн бичиг баримт, уран зохиолд бараг ашиглагдаагүй байна. Харин XX зууны дунд хагасаас нийгмийн бүх давхаргынхны өдөр тутмын хэрэглээ болжээ. Тэр үед үүсэл гарал нь харин хэдийнээ мартагдсан байлаа. 

ОК-ийг дуудахад хялбар тул энэ үг олон улсад тархаад зогсохгүй зарим хэлэнд бүр уугуул үг шиг нь “суурьшжээ”. Тухайлбал, индианчуудын чокта хэлэнд окэ буюу яг тийм, үнэн гэх утгаар хэрэглэгдэх болов. Өнгөрөгч зууны эхээр АНУ-ын Ерөнхийлөгч байсан Вудро Вильсон албан бичигт хар ярианы үг ашиглахыг хориглосон бичигдээгүй хуулийг хааяа зөрчин зарим удирдамж, тушаалаа “Окэ” хэмээн дуусгадаг байлаа. 

ОК нь англи хэлтнүүдийн ярианы өнгө аясыг мөн гайхалтайгаар өөрчилсөн юм. 1840-өөд оноос өмнө англи хэлтнүүдийн түгээмэл хэрэглэдэг тийм (yes), сайн байна (good, excellent), болж байна (fine), давгүй, бүгд зүгээр (all right) зэрэг олон үгийг ОК дангаараа орлох болсон нь ихэмсэг, ёсорхуу өнгө аясыг англи хэлнээс үгүй болгож, хүмүүс хоорондын харилцааг энгийн нөхөрсөг болгосон гэж орчин цагийн хэл шинжээчид үздэг. Өдгөө олон улсын төрийн тэргүүнүүд, хамгийн ёсорхуу дипломатчид хүртэл ОК-ийг тогтмол хэрэглэж байна. Гэхдээ төрийн үйл хэрэгт тусгайлан бэлтгэсэн илтгэл, мэдэгдэл зэрэгт энэ товчлолыг хэрэглэх хориотой хэвээр байгаа аж. Дэлхий ертөнц яаж ч хувьсан өөрчлөгдсөн сонгодог зохиолуудын хялбаршуулсан хувилбар, Библийн судар, эсвэл төрийн тэргүүний тангарагийн үг хэзээ ч ОК-тэй байхгүй болов уу. Гэвч ОК дэлхийн өнцөг булан бүрт сонсогдсон хэвээр байна. 

Олон улсын ОК-ууд 

  • Индианчуудын чокта хэл: Окэ (Okeh) – Яг тийм 
  • Шотланд: Ок айя (Och aye) – Тийм 
  • Грек: Ола кала (Ola kala) – Зүгээр, давгүй 
  • Герман: Оне корректур (Ohne Korrektur) – Хянах шаардлагагүй, жин тан, бүтэмжтэй 
  • Фин: Оикэа (Oikea) – Зөв, зүйтэй 
  • Мандинка: О кэ (O ke) – Мөн, зөв, яг

7.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Окэй докэй
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд