Би нисэх дуртай

"Би нисэх дуртай" нь 1987 оны бүтээл юм. Энэ кинонд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа эмэгтэй нисгэгчийн эр зориг авхаалж самбааг Заяагаар төлөөлүүлэн үзүүлэхийн зэрэгцээ нислэгийн дотоод дэг журмыг нягт нямбай биелүүлж байгаа ажилтнуудын үйл ажиллагаа, хүмүүсийн харилцаа, хүнлэг чанарын тухай өгүүлжээ.

Найруулагч-Бадрахын Сумхүү

Зохиогч -Ичинхорлоогийн Нямгаваа 

Зураглаач -Гэсэржавын Маш 

Зураач -Пунцагийн Сосорбарам 

Хөгжмийн зохиолч – Зундуйн Хангал

Дууны найруулагч – З.Гаваа

Нүүр хувиргагч – Д.Алтанцэцэг

Эвлүүлэгч – Д.Алтмаа, Л.Отгончулуун

Гол дүр:

Заяа-  Лувсандоржийн Энхтуяа

Мөнгөн-  Гомбын  Равдан

Нисгэгч-  ДалхсүрэнгийнГүрсэд

Чимгээ – Нанзадын   Долгор