Мартагдсан дууль

 "Мартагдсан дууль" нь 1989 оны бүтээл юм. Жаргалмаа охиныг гэртээ байх үед нь орон сууцны засварчин Санги ирж усны хоолой засах зуур ганцаар уйдсан охин түүнд өөрийн зурсан зургаа үзүүлэн тэд танилцана. Ээлжит үзлэгийн үеэр тэднийд ээжтэй нь дайралдаж тэр хоёр эртний танилууд болох нь мэдэгдэхэд Дуламсүрэн охиноо түүнд дасгахаас дургүйцнэ. Энэ учрыг охин мэдэхгүйгээс Сангийг үгүйлэх болов. Санги Дуламсүрэнд сайн байсан боловч Дуламсүрэн түүний сэтгэлийг ойлгоогүй өөр хүнтэй ханилан сууж охин төрүүлсэн хэдий ч аз жаргал эдэлж чадалгүй охинтойгоо хоюулаа амьдардаг байлаа. Энэ бүхнийг харж сэтгэлдээ Дуламсүрэнг хайрласаар яваа Санги охиноор нь дамжуулан ойртон дотносохыг хүснэ. Гэвч амьдрал Сангийн бодсоноор болсонгүй. Хүн хүндээ дасан хайрлаж байсан бүхнээсээ хагацан салахын гашуун үнэнийг Жаргалмаа охины сэтгэлийн гунигаар төлөөлүүлэн гаргажээ.

Зохиолч – Санжийн Пүрэв 

Зураглаач – Жигжидийн Биндэр 

Зураач  –  Түдэвийн Гоош 

Хөгжмийн зохиолч:  – Бямбасүрэнгийн Шарав

Дууны найруулагч – Ц.Должинсүрэн

Нүүр хувиргагч – Д.Дагийрмаа,

Эвлүүлэгч -С.Отгон, Б.Дашдулам

ГОЛ ДҮРД: Жаргалмаа- Жаргалсайханы Ундарьяа

Санги-   Ганжуурын Адилбиш

Дуламсүрэн- Янживын Оюунцэцэг