Хачин хүн

"Хачин хүн" нь 1989 оны бүтээл юм. Социалист нийгмийн үеийн зарим албан хаагчдын дунд оршиж байсан хүнд суртлын хор уршгийн тухай өгүүлэх энэ кинонд өөрийн байгууллагын дутагдлыг сонинд бичсэн Харцагыг "хачин хүн” хэмээн нэрлэсэн тухай өгүүлнэ. Түүнийг элдвээр оролдон сэтгэл мэдрэлийн эмнэлэг, шүүх цагдаагийн газраар явуулах. Хамт олноороо салхинд гарч амрах нэрийдлээр зугаалга зохион байгуулж түүнийг архиар шахаж согтоон элдэв хэл аманд оруулсны эцэст нэр хүндийг нь муутгаж, эхнэр нь хүртэл түүнийг ойлгохгүй хүүхдүүдээ авч гэрээсээ явснаар тэр хүнийг ганцаардмал байдалд оруулан сэтгэлийн зовлон эдлүүлж байгааг харуулжээ.

Найруулагч-Бэгзийн Балжинням,  Бадамсүрэнгийн Нагнайдорж

Зохиогч-Цэрэндоржийн Балдорж 

3ураглаач -Луузаншаравын Шаравдорж 

3ураач -Батын Болд 

Хөгжмийн зохиолч -Нацагийн Жанцанноров

Дууны найруулагч – Ц.Должинсүрэн

Эвлүүлэгч – Д.Батгэрэл, С.Баясгалант

Гол дүр:

Харцага-Лхачинмахын Жанчивдорж 

Балсан - 3аяатын  Жарантав

Гэрэл-Төрмөнхийн   Карма

Гончиг- Аюурзанын Очирбат

Тунгалаг- Цэрэндоржийн Мөнхгэрэл