Ц.Содномдорж

Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж нь 1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Үндэсний бөхийн Улсын арслан юм. Тэрээр 2009 оны үндэсний их баяр наадмаар 5-ын даваанд Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүй (Тухайн үедээ Монгол улсын начин цолтой байсан)-тэй тунан барилдаж давснаар Монгол улсын начин цолыг хүртсэн. Улмаар 2011 оны үндэсний их баяр наадамд Монгол улсын заан Батзоригийн Батмөнх (тухайн үедээ аймгийн арслан байсан)-өөр 6 даван харцага цолны болзол хангасан. 2015, 2016 онуудад 6 давж харцага цолоо баталсан тэрээр 2017 оны наадамд 9 даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртжээ. Ц.Содномдорж нь бие галбир сайхантай, уран гоё барилдаантай, олны хүндлэл хүлээсэн бөх билээ.