Б.Пүрэвсайхан
Баатархүүгийн Пүрэвсайхан (1989) нь Ховд аймгийн Чандмань сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм.
Амжилт:
- 2009 онд Ховд аймгийн наадамд 7 даван үзүүрлэж Аймгийн заан цол
- 2010 онд Ховд аймгийн наадамд 7 даван түрүүлж Аймгийн арслан цол
- 2012 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол
- 2014 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол
- 2016 онд Улсын наадамд 7 давж Улсын заан цол тус тус хүртсэн.