Монгол улсын гарьд Батнасангийн Гончигдамба нь Завхан аймаг Их-Уул суманд 1985.01.15-нд төрсөн. Б.Гончигдамба анх удаа улсын баяр наадамд 2006 онд зодоглож нэгийн давaанд Сэлэнгэ аймгийн с/з Б.Эрдэнэбаяр аймгийн заанд унаж хүчит бөхийн гараагаа эхэлж байжээ.
Амжилт:
2015 оны Завхан аймагийн Оны онцлох хүн. Их мэхийн үүр улсын гарьд зүүн талтай, тахимдах, хөмрөх, хутгах мэхийг голдуу хийдэг. Үндэсний, чөлөөт бөхөөр хичээллэдэг спортын мастер үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн нутгийн залуу төлөөлөл юм.