О.Хангай

Оргихын Хангай нь Ховд аймгийн Буянт сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх юм.

Амжилт:

  • 2012 онд Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Батсайханд өвдөг шороодон үзүүрлэж"Аймгийн заан" цол хүртсэн.
  • 2013 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн.
  • 2013 онд Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Бадамгараваар найм даван түрүүлж"Аймгийн арслан" цол хүртсэн.
  • 2017 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Өсөх" чимэг хүртсэн.
  • 2017 онд Аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж 6 давж шөвгөрч, "Улсын харцага" цол хүртсэн.