​Т.Баасанхүү

Төрөөгийн Баасанхүү нь Увс аймгийн Тэс сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага юм. Тэрээр үндэсний бөхөөс гадна самбо, жүдо бөхөөр хичээллэдэг бөгөөд самбо бөхийн 2009 оны залуучуудын УАШТ-ийн хүрэл, жүдо бөхийн оюутны УАШТ-ийн хүрэл медальтай. Том ах Т.Даваажав нь сумын цаан цолтой, дунд ах Т.Мягмаржав нь аймгийн арслан цолтой, улсад 3 давж байсан.

Амжилт:

  • 2008 онд Увс аймагт 5 давж аймгийн начин цол
  • 2009 онд Увс аймгийн наадамд үзүүрлэн Аймгийн заан цол
  • 2012 онд Увс аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
  • 2013 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол
  • 2016 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол тус тус хүртсэн.