Г.Эрхэмбаяр

Гунаажавын Эрхэмбаяр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга юм. Сэлэнгэ аймгаас анх 1933 онд Дамдинсүрэнгийн Данзан арслан цол хүртсэнээс хойш ная гаруй жилийн дараа "арслан" цол хүртэж түүхэн шинэ амжилтын эзэн болсон төдийгүй 2013 оны улсын наадамд түрүүлж улсын аварга цол хүртжээ.

Амжилт:

  • 2001 онд Хөвсгөл аймгийн наадамд 5 давж Аймгийн начин цол
  • 2003 онд Дархан-Уул аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
  • 2003 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол
  • 2006 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэр чимэг
  • 2011 онд Улсын наадамд 9 давж үзүүрлэн Улсын арслан цол
  • 2012 онд Улсын наадамд 7 давж Саруул сайжрах чимэг
  • 2013 онд Улсын наадамд 9 давж түрүүлэн Улсын аварга цол тус тус хүртсэн.
  • 2016 онд Улсын наадамд 8 даван дөрөвт үлджээ.
  • 2017 онд Улсын наадамд 6 даван шөвгөрсөн.