Б.Батмөнх
Батзоригийн Батмөнх нь (1985) Төв аймгийн Баянхангай сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм. ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, "Дүнжингарав" дэвжээний бөх.
Амжилт:
- 2007 онд Бүх цэргийн наадамд үзүүрлэж Цэргийн заан цол
- 2007 онд Архангай аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
- 2011 онд Төв аймгийн наадамд түрүүлж Хурц чимэг
- 2011 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол
- 2013 онд Улсын наадамд 7 давж Улсын заан цол тус тус хүртсэн.