П.Бүрэнтөгс

Пүрэвийн Бүрэнтөгс нь1988 онд төрсөн Увс аймгийн Давст сумын уугуул, үндэсний бөхийн улсын арслан юм. Увс аймгийн Давст сумаас анх 1981 онд Мядагийн Мөнгөн арслан цол хүртсэнээс хойш 21 жилийн дараа төрсөн арслан цолтон юм. Тэрээр 2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, биеийн тамирын багш Бат-Очирын удирдлаган доор анх бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. 2007 онд сургуулиа төгсөөд Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан "Шонхор-Олимп" дээд сургуульд элсэн оржээ. Олимп дэвжээнд 4 жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байлаа. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний тамирчдын нэг болжээ.

Амжилт:

  • 2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч Аймгийн начин цол
  • 2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
  • 2012 онд Улсын наадамд 9 даван түрүүлж Улсын арслан цол тус тус хүртсэн.
  • 2015 онд Улсын наадамд 8 даван үзүүрлэсэн