Ө.Бат-Орших
Өлзийтогтохын Бат-Орших 1985 онд төрсөн, Увс аймгийн Улаангом сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд цолтой.
Амжилт:
- 2006 онд Увс аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
- 2009 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол хүртсэн.
- 2012 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цолоо баталсан.
- 2015 онд Увс аймгийн 90 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн.
- 2017 онд улсын наадамд улсын харцага Найдангийн Түвшинбаяраар 8 даван үзүүрлэж улсын гарьд цол хүртсэн.