Д.Рагчаа

Дамбийн Рагчаа (1976) Архангай аймгийн Булган сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд цолтой. Хадам эцэг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох.

Амжилт:

  • 2001 онд 5 давж улсын начин цол
  • 2005 онд 6 давж улсын харцага цол
  • 2006 онд 7 давж улсын заан цол
  • 2008 онд 5 давж Өсөх идэр чимэг
  • 2010 онд 7 давж Саруул сайжрах чимэг
  • 2011 онд 6 давж Үнэн хүчит чимэг
  • 2012 онд 8 давж улсын гарьд цол
  • 2014 онд 6 давж чимэг хүртсэн