Э.Энхбат
Эрдэнэбилэгийн Энхбат нь 1984 оны 10 сарын 16-нд төрсөн, Булган аймгийн Могод сумын уугуул, үндэсний бөхийн улсын начин юм.
Амжилт:
- 2009 онд улсын харцага Г.Элбэгээр дөрөв, улсын гарьд И.Доржсамбуугаар тав даван шөвгөрч "Монгол улсын начин" цол хүртсэн.
- 2012 онд улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяраар дөрөв, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав давж шөвгөрөн "Өсөх идэр" чимэг нэмсэн.
- 2013 онд улсын начин Л.Нямсүрэнгээр дөрөв, улсын начин Ц.Одбаяраар тав давж шөвгөрөн "Улам нэмэх" чимэг нэмсэн.