Долгорсүрэнгийн ДАГВАДОРЖ /Асашёорюү/

Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар Долгорсүрэнгийн Дагвадорж/Асашёорюү/  1980 оны 9 сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн сүмо бөх юм. Тэрээр сүмогийн 68 дахь , ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашёорюү нь сүмогийн түүхэн дэхь хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчи зиндаанд түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башёд (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон. 2004 оноос 2007 он хүртэл Асашёорюү нь сүмогийн цорын ганц ёкозүна байсан. Түүний зодог тайлах ёслол 2010 оны 10 сарын 3-нд болжээ.